Жүжигчин Жонни Деппийн 20 настай хүүг хүмүүс тэр болгон мэддэггүй. Тэр яг л эцгийнхээ хуулбар юм гээч?

0

Жонни Депп ямар нэгэн шалтгааны улмаас хүүхдүүдтэйгээ тэр болгон цагийг өнгөрүүлдэггүй. Арга ч үгүй биз, хүүхдүүд нь аль хэдийн том болцгоож өөрсдийн амьдралаар амьдрах болсон юм. Өмнөх гэрлэлтээсээ хоёр хүүхэдтэй. Том охин нь аль хэдийн 23 нас хүрчээ.

Лили Роуз дүүгээсээ илүү алдартай гэхэд болно. Бүсгүй цөөнгүй кинонд дүр бүтээж амжсан төдийгүй Карл Лагерфельдийн ч анхаарлыг татсан нэгэн. Деппийн хүү эгчийгээ бодвол олны өмнө тэр болгон үзэгдээд байдаггүй.

Жек 20 нас хүрсэн, сошиал хуудсандаа ч тэр болгон элдвийн пост тавиад байдаггүй нэгэн. Гэхдээ хааяахан гэрэл зургаа байршуулдаг юм. Жишээ нь, эдгээрийг тавьсан байна.

Залуугийн гэрэл зургийг хараад л хэний хүү болох нь тодорхой. Жек алдартай эцэгтэйгээ усны дусал шиг адилхан. Ер нь Деппийн хүүхдүүд аав, ээжийнхээ гоо үзэсгэлэнг өвлөж авч чадсан гэмээр.

Уншигч таны хувьд Жонни Деппийн хүүг хараад юу гэж бодогдож байна вэ?

128
ГоёГоё
16
ХөөрхөнХөөрхөн
9
БахархмаарБахархмаар
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *