Химийн бодисгүйгээр гэрээ цэвэрлэцгээе

1

Химийн бодис хүний эрүүл мэндэд хортойгоос гадна өрөө тасалгааны агаарыг бохирдуулдаг. Огт химийн бодисгүйгээр гэрээ цэвэрлэнэ гэдэг одоо цагт худлаа ч гэсэн бид аль болох багасгахын төлөө байх хэрэгтэй.

Бага ч болов химийн бодисоос татгалзаж гэрээ цэвэрлэх аргуудаас танд танилцуулахаар бэлдлээ.

Угаалгын өрөөний зэв арилгах

Химийн бодисгүйгээр гэрээ цэвэрлэцгээе 1

Угаалгын өрөөний чулуун хавтан/плита дээр тогтсон зэвийг сод, уксусын уусмалаар цэвэрлэж болно. Холимгийг хавтан дээр түрхээд хэдэн минут байлгах бөгөөд урсгал усаар сайтар угаана.

Цонхны бохир, халтартсан хэсгийг цэвэрлэх

Химийн бодисгүйгээр гэрээ цэвэрлэцгээе 2

Цонх угаах хамгийн шилдэг арга – жирийн нашатырийн спирттэй ус (1/10 харьцаатай спирт, ус).  Уусмалаар шилээ арчаад хуурай болтол нь цэвэр алчуур эсвэл сонингоор арчина. Мөн түүхий төмсөөр цэвэрлэж болно, үүний тулд арилгаж хуваасан төмсөөр шилээ арчаад дараа нь цэвэрхэн алчуураар арчина.

Шалаа гялалзуулмаар байна уу?

Химийн бодисгүйгээр гэрээ цэвэрлэцгээе 3

Паркетан шалаа гялалзуулахыг хүсвэл дараах уусмалыг бэлдээрэй: ¼ стакан уксусыг 1 л устай найруулна. Уусмалаар шалаа арчсаны дараа бүлээн цэвэр усаар дахин арчиж болно.

Угаалгын машины зэв, бохирдлыг  арилгах

Химийн бодисгүйгээр гэрээ цэвэрлэцгээе 4

Хувцасгүйгээр 80 хэмд бүтэн угаалга хийж ажиллуулна, гэхдээ хоосон усандаа 80 г нимбэгийн хүчил хийгээрэй.

Толио гялалзуулъя

Химийн бодисгүйгээр гэрээ цэвэрлэцгээе 5

Толио цэвэрлэхээс өмнө 2 х.х спиртийг толь цэвэрлэгч бодисондоо дусаагаарай.

Махны модыг цэвэрлэх

Химийн бодисгүйгээр гэрээ цэвэрлэцгээе 7

Махны модны үнэр болон бохирдлыг цэвэрлэхийн тулд тал нимбэгээр арчаад дараа нь давс цацаад 10-15 минут байлгана. Дараа нь цацсан давсыг үлдсэн нимбэгээрээ арчина. Усаар давсыг цэвэрлэнэ.

Гүн бохирдлыг цэвэрлэх

Химийн бодисгүйгээр гэрээ цэвэрлэцгээе 6

Хивсэнд шингэсэн бохирдлыг цэвэрлэхийн тулд крахмал болон хүнсний сод цацаад, хэсэг хугацааны дараа тоос сорогчоор соруулна. Сод эвгүй үнэр арилгаж ариутгах юм.

Эвгүй үнэрээс салах

Химийн бодисгүйгээр гэрээ цэвэрлэцгээе 8

Хөргөгчний эвгүй үнэрээс салахын тулд нимбэгийн шүүстэй усаар цэвэрлээрэй. Хэрвээ, тос болон бохирыг нь цэвэрлэхийг хүсвэл нимбэгийн шүүстэй усан дээрээ сод хийж болно.

Плита дээр тогтсон бохирдол

Химийн бодисгүйгээр гэрээ цэвэрлэцгээе 9

Угаалгын өрөөний чулуун хавтан, хана дээр элдэв зэв, бохирдол, мөөгөнцөр үүссэн байдаг. Үүнийг цэвэрлэхийн тулд сод, нимбэгийн шүүс ашиглана. Шүдний сойзоо норгоод сод түрхэж хавтангаа сайтар үрж цэвэрлээрэй. Цэвэр усаар хамгийн сүүлд нь зайлна. Долоо хоногтоо нэг удаа тал нимбэгээр ханаа арчаарай. Нимбэгийнхээ шүүсийг түрхээд 10-15 минут байлгаад цэвэр усаар зайлна.

Шинэ мэт шарах шүүгээтэй болмоор байна уу?

Химийн бодисгүйгээр гэрээ цэвэрлэцгээе 10

1 стакан хүнсний содыг ½ стакан бүлээн усанд уусгаад шарах шүүгээний дотор талыг арчина. 15 минут орчим байлгаад сайтар арчаарай. Гадаргууг цэвэрлэсний дараа уксус шүршээд дахин 15 минут орчим орхино. Дараа нь цэвэр алчуураар сайтар цэвэрлэнэ.

7
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *