Түүхэнд харгис хэрцгий хэмээн тэмдэглэгдсэн 10 удирдагчдын хийсэн гайхалтай үйл хэрэг

3

Хэрцгий, хатуу чанга, шударга бус, дарангуйлагч гэх мэт олон үгээр тэд дуудагдаж байсан. Гэхдээ энэ нь тэднийг үргэлж тийм байсан гэсэн үг биш юм. Өөрсдийн үзэл бодолдоо бат үнэмшиж, зорилгодоо хүрэхийн тулд тэд юуг ч хийхээс буцаагүй. Харин тэдний нэр алдар дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм.

Чингис Хаан – шашин шүтлэгийн бүрэн эрх чөлөө бүхий эзэнт гүрэн

Хэдий бусад соёлд түүнийг хэрцгий хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг ч Чингис хааны мэргэн ухаан, боловсон удирдлагыг хэн ч үгүйсгэж чадаагүй юм. Чингис хаан Монголыг захирах хугацаандаа ардчилал гэдгийг бүрэн утгаар нь харуулж чадсан билээ. Гарал угсааг харгалзалгүйгээр хэн боловч хэргэм зэргийг хүртэх боломжтой байсан юм. Түүнчлэн шашин шүтлэг харгалзалгүйгээр буддист, мусульман, христ мөн индуистуудын эрхийг бүрэн хамгаалдаг байв. Бөөгийн шүтлэгтэй байсан энэ хүн лам, санваартан хүмүүсийг алахыг хориглосон юм. Тэр мөн дипломат харилцаа хичнээн чухал болохыг хэнээс ч илүү ойлгож ямар ч нөхцөлд элчийг хороохыг цээрлэдэг байсан байна.

Дэлхийн түүхэнд харгис хэрцгий гэж тэмдэглэгдсэн удирдагчдын магтууштай үйлдлүүд 3

2-р Ашшурнацирапал – дэлхийн түүхэн дэх хамгийн том найр

Ассирийн хаан Ашшурнацирапал НТӨ 884 – 859 оны хооронд хаан ширээнд сууж байсан юм. Тэр гаргууд цэргийн жанжин, дипломат байсан ч тун хэрцгий нэгэн байж. Түүний дайснаа егүүтгэх дуртай арга бол арьсыг нь өвчих байв. Нийслэлээ Ашшураас Кальх рүү нүүлгэсний дараа тэр хаана ч байгаагүй том найр хийсэн юм. Түүхэн тэмдэглэлд бичсэнээр бол 69 мянган зочин 10 хоногийн турш 1000 үхэр, 14000 хонь, 10000 загас, өндөг бас 500 гөрөөс идсэн гэдэг байна.

Дэлхийн түүхэнд харгис хэрцгий гэж тэмдэглэгдсэн удирдагчдын магтууштай үйлдлүүд 10

Муаммар Каддафи – Хиймэл гол

1969 – 2011 оны хооронд Каддафи Ливийн удирдагч байсан юм. Хэдий тэр цус урсгалгүй хувьсгал хийж улсын тэргүүн болсон ч түүнийг хэрцгий, өөрийг нь эсэргүүцсэн хэнийг ч болов замаасаа зайлуулдаг хэмээн мэдээллэж байсан юм. Юутай ч гэлээ Каддафи өөрийн улс орон, өөрийн ард түмний төлөө санаа тавьдаг байсан хүн. Тэр дундаа Ливи улсыг эдийн засгийн талаасаа дэвжин хөгжихөд чамгүй хувь нэмэр оруулсан байдаг. Түүний хамгийн том гавьяа бол гараар бий болгосон усны сүлжээ юм. Ливийн цөлөрхөг бүсүүдэд ус хүргэхийн тулд тэр нүсэр их ажил болгож усны суваг үүсгэсэн ба энэ нь дэлхийн түүхэнд байсан хамгийн том усан хангамжийн хөтөлбөр болсон билээ. 500 метрийн гүн 1300 суваг Триполи, Бенгази, Сирт мөн бусад хотуудыг усаар хангадаг ба 6,500,000 куб метр усыг өдөр бүр зөөдөг байна.

Дэлхийн түүхэнд харгис хэрцгий гэж тэмдэглэгдсэн удирдагчдын магтууштай үйлдлүүд 4

Фидель Кастро – боловсролын болон анагаах ухааны тогтолцоо

Фидель Кастро 1959 онд хувьсгалын дараа Кубын төрийг гартаа авсан ба нэг нам бүхий диктатурыг бий болгосон юм. Үүнээс болж мянга мянган хүн дүрвэн зугтсан байна. Түүний эсрэг боссон хүмүүсийг шорон аль эсвэл цаазын ял хүлээж байдаг. Олон улсын байгууллагууд Кубын засаглалыг хүний эрхийг зөрчсөн явдал гэж үздэг нь тийм ч оргүй зүйл биш юм. Гэсэн хэдий ч Кастрогийн ачаар боловсролын тогтолцоонд ахиц гарч Куб улсын иргэн бүр боловсрол мэдлэгтэй болсон байдаг. Харин энэ нь Латин Америкийн улсуудын үзүүлэлтээр бол томоохон амжилт юм. Түүнчлэн Куба улсад 800,000 эмч ажилладаг ба хамгийн хүнд хагалгааг хүртэл үнэ төлбөргүй хийдэг байна.

Дэлхийн түүхэнд харгис хэрцгий гэж тэмдэглэгдсэн удирдагчдын магтууштай үйлдлүүд 5

Наполеон – Наполеоны Кодекс

Зарим хүмүүс түүнийг дарангуйлагч гэж үздэг байсан бол бусад нь түүнийг баатар хэмээн нэрийддэг байсан. Наполеоны үед Франц улс олон цус урсгасан тулааныг туулж өнгөрсөн ба түүний байлдан дагуулалтын үеэр 2 сая гаруй хүн амь үрэгдсэн юм. Энэ нь өлсгөлөн, тахал өвчний уршгийг тооцохгүйгээр шүү дээ. Гэхдээ зөвхөн Наполеоны ачаар иргэний эрхийг хамгаалсан хууль дүрэм гарч ирсэн бөгөөд өнөөг хүртэл хэрэглэгдсээр байгаа юм.

Дэлхийн түүхэнд харгис хэрцгий гэж тэмдэглэгдсэн удирдагчдын магтууштай үйлдлүүд 7

Адольф Гитлер – үндэсний хэмжээнд хүрсэн тамхины хориг

Улс даяар тамхины эсрэг тэмцэх болсон анхны газар бол Нацист Герман юм. 20-р зууны эхэн үед национал-социалистууд төрийн эрхийг гартаа авч анх удаа үндэсний хэмжээнд тамхины эсрэг хөдөлгөөн үүссэн юм. Энэ нь Гитлерийн тамхинд дургүйтэй мөн холбоотой. Герман улс тамхины татварыг ихэсгэж, нийтийн тээврийн хэрэгсэлд тамхи татахыг хориглож, цэргүүдийн авч яваа тамхины тоонд хязгаар тогтоосон юм. Түүнчлэн тамхины хор уршгийг судлах зорилгоор олон туршилт, судалгааг дэмжсэн байдаг. Үүнээс гадна тамхины эсрэг реклам, уриаг олон нийтийн газруудаар хадаж өлгөдөг болсон юм. Өнөөдөр ч гэсэн энэхүү аргууд нь хэрэглэгдсээр байгаа билээ.

Дэлхийн түүхэнд харгис хэрцгий гэж тэмдэглэгдсэн удирдагчдын магтууштай үйлдлүүд 6

Аугусто Пиночет – Чилийн эдийн засаг

Чилийн диктатор төрийн тэргүүн байх хугацаанд 3,000 хүн ор сураггүй алга болсон ба 28,000 хүн баривчлагдаж тамлуулсан хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. Тэд бүгд үзэл суртлын дайснууд байсан ба энэ нь тэднийг нийгмийн дайсан болгосон гэж Пиночет хэлдэг. 1972 он Чилийн эдийн засаг зогсонги байдал руу шилжиж инфляци 500% хүртлээ өссөн байна. Пиночет 73 онд удирдагч болж эдийн засгийн энэ том асуудлыг шийдвэрлэхийн тулд Чикагогийн их сургуулиас эдийн засагчдыг урьж туслалцаа хүссэн нь тун оновчтой шийдвэр болсон юм. Тэд хэд хэдэн арга хэмжээ авсан ба худалдаа наймаанд хориг тавихаа больж худалдааг засгийн газрын удирдлага доор шилжүүлсэн байна. Түүнчлэн орлогын татварыг буулгасан нь хэдхэн жилийн дотор үр дүнгээ үзүүлсэн байдаг. 75 он гэхэд инфляци 1975 – 1982 оны хооронд 375% – 9.9% хүртэл буурсан юм.

Дэлхийн түүхэнд харгис хэрцгий гэж тэмдэглэгдсэн удирдагчдын магтууштай үйлдлүүд 8

Мухаммед Зия-уль-Хак – Пакистаны эдийн засгийн тэсрэлт

1978 – 1988 оны хооронд Мухаммед Зия-уль-Хак Пакистаны ерөнхийлөгчийн суудалд суусан ба энэ хугацаанд эдийн засгийг чухалчлан авч үзсэн байна. Тэрээр исламын суннитуудаас дэмжлэг авахаар болсон ба тэд хариуд нь шариатын хуулийг ахин сэргээхийг хүссэн юм. Үүнээс болж 1977 -1979 он хүртэл 3 жилийн дотор хэд хэдэн хууль баталсан нь зарим хүмүүст огтхон ч сайнаар нөлөөлөөгүй байна. Гэсэн хэдий ч жил бүр хөдөө аж ахуйн орлого 4%-иар өсч, үйлдвэрлэл 9%-иар өсч байсан юм. Энэ бүх ахиц дэвшил худалдааг нээлттэй болгосонд л оршиж байсан хэрэг.

ISLAMABAD - JULY 5: Pakistanese Chief of Army staff General Muhammad Zia-Ul-Haq, who leads army coup, gives a speech on Pakistan radio on July 5, 1977. Appointed Chief of Army Staff in 1976, General Zia-ul-Haq came to power after he overthrew ruling Prime Minister Zulfikar Ali Bhutto, after widespread civil disorder, in a bloodless military coup d'Ètat on July 5, 1977 and imposed Martial Law. He assumed the post of President of Pakistan in 1978 which he held till his death on 17 August 1988. Prime minister Zulfikar Ali Bhutto was tried for corruption and murder, sentenced to death and executed in 1979 in spite of worldwide appeals for clemency. (Photo by AFP/Getty Images)

Рафаэль Трухилио – Улс орны тогтвортой байдал

“Ахлагч” нэртэй Доминиканы төрийн зүтгэлтэн Рафаэль Трухилио 1930 – 1938, мөн 1942 – 1952 онуудад ерөнхийлөгч байсан билээ. Трухилиогийн эрин үе Америкийн түүхэнд хамгийн их цус урсгасан үеүдийн тоонд жагсдаг байна. 50,000 хүний үхэл Трухилиотой холбоотой байдаг ба ард түмний цусыг цэвэрлэх зорилгоор 10,000 хүн алуулсан юм. Гэхдээ Рафаэлийн үед л Доминиканы амьдрал дээшилсэн юм. Тэр улсын өрийг дарж, сургууль, зам, эмнэлэг шинээр барьж, онгоцны буудал хүртэл барьж босгосон юм.

Дэлхийн түүхэнд харгис хэрцгий гэж тэмдэглэгдсэн удирдагчдын магтууштай үйлдлүүд 9

Периандр – агуу эхлэл

НТӨ 627 – 585 оны хооронд Коринф хотыг захирч байсан энэ дарангуйлагч Геродотын яриагаар бол эцгээсээ бүхнийг өвлөж авсан юм. Тэр өөрийн удирдах аргаа Фрасибул Милетскээс асуудаг байсан нь түүний хэрцгий байдалд нөлөөлдөг байв. Гэхдээ Периандрын олон үйлдлүүд түүнийг тийм ч муу байгаагүй гэдгийг харуулдаг. Тэр анх зоосон дээр тэмдэг тавьж эхэлсэн бөгөөд гаалийн татварыг бий болгосон юм. Түүнчлэн тэр усан онгоцны тээвэрлэх аргыг шинэчилсэн байдаг. Түүний энэ бүх амжилт Коринф хотыг татвар авдаггүй газар болтол нь хөгжүүлж чадсан юм.

Дэлхийн түүхэнд харгис хэрцгий гэж тэмдэглэгдсэн удирдагчдын магтууштай үйлдлүүд 2

20
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Cap Cap

    Cap Cap

    2016/06/08 at 18:13

    Ih zvil hj de

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *