Онгоцны буудал дээр бүтэн 18 жилийн турш амьдарсан эрийн түүх. Жүжигчин Том Хэнксийн тоглосон “The Terminal” киног түүний амьдралаас сэдэвлэн бүтээжээ

0

Том Хэнксийн тоглосон “The Terminal” кино бодит түүхээс сэдэвлэсэн гэдгийг та мэдэх үү? Ираны иргэн Мехран Карими Нассери болон сэр Альфред нэрээрээ мөн алдартай нэгэн эр бараг 20 жил буюу 1988 оноос 2006 он хүртэл Шарль де Голлийн онгоцны буудлын 1 дүгээр Терминалыг орон гэрээ болгон амьдарсан юм.

Сэр Альфред гэж хэн бэ?

Энэ асуултанд хариулахад амаргүй. Сэр Альфредийн түүхийг хэн ч мэдэхгүй, тэр өөрөө ч хэлж чадахгүй. Тэрээр Англи-Персийн газрын тосны компани байрлах Ираны Месжеде-Солейман хотод төржээ. Төрсөн он 1945, 1947 эсвэл 1953 онд ч байж болно. Сэр Альфред өөрийгөө иран, британи эсвэл швед хүн гэж хэлдэг. Түүний эцэг нь иран гаралтай эмч хүн байсан бөгөөд газрын тосны компанид ажилладаг байв. Эцэг нь 1972 онд өөд болсны дараа сэр Альфредийг бутач хүүхэд байсныг ч хэлж, түүний эх болох хүн Англи-персийн газрын тосны компанид ажиллаж байсан шотланд гаралтай сувилагч эмэгтэй байжээ. Эцгийг нь өөд болсноос хойш түүний хамаатан садан нүүр бууруулж, гaдуурхаж эхэлсэн байна. Альфред гэрээсээ явж Англид очиж Югославын эдийн засагт суралцаж эхэлжээ. 1974 онд Иранд буцан ирж шахын эсрэг тэмцэx залуучуудын хөдөлгөөнд нэгдсэн байна. Сэр Альфредийн хэлснээр уг хөдөлгөөнд нэгдсэнээс болж бaривчлагдан, тaмлалд өртжээ. Түүний эcэргүү үзэл бодол, эcэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон хэмээн буруутгаж Ираны иргэншлээс хасаж улсаас албaдан гаргажээ.

 

Сэр Альфред яаж яваад 1 дүгээр Терминалд гацав?

Сэр Альфред нэгэнт улсын иргэншилгүй болсон тул түүнийг дүpвэгчийн статусаар хүлээн авах улс орныг олох хэрэгтэй болсон юм. Тэр Глазгод очиж өөрийн төрсөн эхийг олж уулзахыг хүсэж байсан боловч чухам хэн гэдэг нэртэй, хаана амьдарч байгааг нь мэдэхгүй. Тегеранаас Лондон орох онгоц түүний суусан анхны онгоц байлаа. Нассери сүүлийн хэдэн жилд өөрийг нь оpогнуулах улс хайж багаар бодоход долоон улсад очсон. Ингэж явсаар 1981 онд түүний хүсэлтэнд Бельги улс нааштай хариу өгчээ. Энэ үед өөрийн төрөлх нутаг чухам аль болохыг хэлж чадахгүй байлаа. 6 жил Бельгид амьдарчээ: номын санд ажиллахын зэрэгцээ боловсрол эзэмшиж амжлаа, нийгмийн халамжинд хамрагдаж амьдрал дутах зүйлгүй байв. Гэсэн ч тэр хаана очиж амьдрах тухайгаа бодсоор л явжээ. Бодсоны эцэст шийдвэр гаргасан юм: Парисаар дaйран Английг зүглэлээ.

Үүнээс хойш түүх илүү ээдрээтэй болж эхэлнэ. Нассерийг дүpвэгч гэдгийг батлах бичиг баримттай цүнх Парис орох замд xулгайд алдагдсан гэх нэг хувилбар яригддаг. Нөгөө хувилбар нь, Нассери Англи орох замдаа Брюссель рүү цүнхээ буцааж илгээн xулгайд алдсан гэж худлаа хэлсэн. Аль ч тохиолдолд Нассери Лондон орох онгоцонд ямар ч бичиг баримтгүйгээр суухаар шийджээ. Таны гадарласнаар энэ илбэ холбогдох албадуудад таалагдаагүй тул түүнийг Англиас буцаагаад Франц руу явуулсан юм.

Ингээд л “бөмбөг” өшиглөх тоглоом эхэлсэн байна. Нассери энэ удаад улс хооронд бөмбөрөх бөмбөгийн үүргийг гүйцэтгэнэ. Түүнийг урагш, хойш нь Англи, Бельги болон Францын дунд бөмбөрүүлсээр л, хэн ч түүний хувь тавиланг шийдэхийг хүссэнгүй. Эцэстээ Нассери Англиас Францад иржээ. Энэ үед түүнд мөнгө ч үлдсэнгүй, өөр хөрвөх хувилбар ч байсангүй. Ингээд л түүний Шарль де Голлийн онгоцны буудлын 1 дүгээр Терминалын амьдрал эхэлжээ.

 

Сэр Альфредийн шинэ гэр

Сэр Альфред 1998 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 1 дүгээр Терминалд амьдрах болсон юм. Ресторанууд байрлах давхрын улаан сандал дээр тухлан суурьшжээ. Өөрийгөө тойруулаад өөрийн эд хогшилтой хайрцаг, чемодан, гялгар уутнуудаа тавьсан байв. Альфредэд мөн дэр, цагаан хэрэглэл, бүтээлэг байсан болохоор оройн цагаар сандал-ороо засан унтахаар хэвтдэг болжээ. Цаг нөхцөөхийн тулд жоохон ч гэсэн цалин авч ажил хийж эхэлсэн юм. Ихэнхдээ Макдональдс-д хооллож ирж буцах зорчигчдыг ажиглан суудаг байлаа.

1992 онд 1 дүгээр Терминалд 4 жил амьдарсны эцэст сэр Альфредийн xэргийг хүний эрхээр мэргэшсэн францын хуульч Кристиан Бурже хариуцан авсан юм. Тэр жил нь францын шүүх сэр Альфредийг Францад хууль зүйн үндэслэлээр нэвтрэх хэрэгтэй гэж үзсэн байна. Тиймээс тэр онгоцны буудлаас гарч чадахгүйд хүрсэн төдийгүй онгоцны буудлаас хууль ёсоор нисэх ч эрхгүй болжээ. Энэ шийдвэрээс болоод сэр Альфред тодорхойгүй нөхцөл байдалд орж жинхэнэ утгаараа онгоцны буудалд гацсан юм.

1999 онд Кристиан Бурже хөөцөлдөж байж Бельгиэс сэр Альфредийн алга болсон бичиг баримтын хуулбаруудыг хүлээн авч түүнийг Францад албан ёсоор орох зөвшөөрөл авах боломжийг бүрдүүлжээ. Даанч сэр Альфред бичиг баримт ирсний дараа xуурамч гэж үзэн гарын үсэг зурахаас татгалзсан байна. Сэр Альфред энэ татгалзсан үйлдлээрээ өөрийгөө бүтэн 7 жил буюу 2006 он хүртэл онгоцны буудалд амьдрах тогтоолыг гаргасан юм. 1988 оноос хойш эмнэлэгт хэвтэхээр анх удаа онгоцны буудлаас гарчээ.

2004 онд Стивен Спилбергийн “The Terminal” кино дэлгэцнээ гарчээ. Том Хэнкс паспорт нь xүчингүй болж Нью-Йорк дахь JFK онгоцны буудалд 9 сар гацсан хүний дүрийг бүтээсэн байдаг. Сэр Альфред тэр үед киног үзэж чадаагүй гэдэг, арга ч үгүй биз, онгоцны буудалд ямар кино театр гэж байх биш дээ. Харин түүнд өөрийн түүхийг ашиглуулсан гэж 200,000-аас 300,000 ам.доллар төлжээ.

Сэр Альфред одоо Шарль де Голлийн 1 дүгээр Терминалд амьдрахаа больсон. Эмнэлэгт хэвтсэнийхээ дараа хэсэг хугацаанд Парисын асрамжийн газар амьдарчээ. Олны дунд түүнийг британийн иргэншил авсан гэж ярьцгаадаг юм. Сэр Альфредийн түүх бидэнд нэгийг сургана: аяллын явцад биеэсээ бичиг баримтаа яасан ч салгаж болохгүй.

3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *