
Зурхайчдын үзэж байгаагаар эдгээр хосууд нь харилцааныхаа эхэн үед аз жаргалтай байх боловч яваандаа тэрхүү аз жаргал нь зовлон болж хувирах ажээ.
1. Хонь ба Мэлхий
Энэ бол гал, ус хоёрын нийлбэр юм. Эхлээд аз жаргалтайгаар шунан дурлах боловч цаг хугацаа өнгөрөх тусам эрч хүч нь буурна. Магадгүй та үүнийг анхны харцны дурлал, цаашдаа ч аз жаргалтай байх болно гэж бодож болох ч гал, ус хоёр нэгдэн нийлдэггүй билээ.
2. Мэлхий ба Үхэр
Эхэндээ бас л сайхан байх бөгөөд гэртээ та хоёр нэг нэгнийгээ энхрийлэн тэврэн байх боловч зөрүүд Үхэр , Мэлхий нар хамтдаа сайхнаар төгсөнө гэж үгүй.
3. Ихэр Ихэртэйгээ
Энд хоёр хувилбар байх ба нэг нь супер, нөгөөх нь аймшиг. Харилцаа нь тэр чигээрээ зөрчилдөөнөөр дүүрэн байх ба хэн хэндээ үнэнч байх тухайд найдваргүй боловч сэтгэл ханамжгүй байх тал дээрээ хэн хэндээ бууж өгнө гэж үгүй.
4. Охин ба Ихэр
Та хоёр их өөр учир нэг нэгэндээ татагдана. Гэвч холын ирээдүйд хуваалцах юм та хоёрт байхгүй бөгөөд үргэлж хоорондоо үл таарах тул эртхэн салсан нь дээр.
5. Мэлхий ба Арслан
Эхэндээ үлгэрийн мэт байх боловч хүнд хэцүү цагийг хамтдаа даван туулж чадахгүй хоёр. Арслан аливаа нэг үл ойлголцолд маш ширүүн байх бол Мэлхий түүнийг нь хүлээж авч чадахгүй.
6. Нум ба Ихэр
Та хоёрын байгаа байдал тань та хоёрын бодит байдал. Хэн хэн нь ийм зан, биеэ авч явах байдалд тань дургүй учир зүрх сэтгэлээ ийм харилцаанд оруулах хэрэггүй юм.
7. Арслан ба Хилэнц
Аль аль нь өөртөө итгэлтэй, олон түмэнд сайхан харагдах ч та бүхний дотоод ертөнц тань нэг нэгэндээ аюултай.
8. Матар ба Жинлүүр
Та хоёр хоёул сайхан юманд дуртай учир энэ талаараа ойртож болох ч бусад талаараа нэг нэгнээсээ дэндүү их ялгаатай хоёр. Хол зайтай байхдаа нэг нэгнээрээ бахархах ч цуг байвал хувийн амьдралдаа уйтгар гуниг л авчрах болно.
9. Загас ба Үхэр
Та хоёр аливаа нэгэн хүнийг хүмүүжүүлэх дуртай хүмүүс. Өөрийн өвөрмөц зантай Загас зөрүүд Үхэртэй цуг жаргалтай байж чадахгүй бөгөөд зан чанарын ялгаа тань яваандаа салахад хүргэнэ.
10. Хумх ба Охин
Хумх хурдан түргэн бол Охин удаан тайван хүн. Цугтаа байх аргагүй гэмээр олон ялгаатай учир анхны уулзалтаас цааш их гүнзгийрэх хэрэггүй билээ.








Lhanga Sukhee
2018/01/23 at 17:34
[email protected]
Зээлийн санал болгож хооронд нь ялангуяа хурдан, найдвартай .
Зээл авах болон санхүүгийн ямар ч судалгаа, танд хэрэгтэй үйлчилгээг сайн зээлдүүлэгч ,Холбоо барих энэ хаяг
[email protected]
Баасанбаяр Дөлгөөн
2018/01/23 at 22:30
Bitgii hudlaa Sh***
Nomin Zul
2018/01/23 at 23:29
Ss
Javkhaa Vnkeenei
2018/01/24 at 00:30
.
Б. Очирзул
2018/01/24 at 01:44
Энэ үнэн юмуу?
Baast Taishir
2018/01/24 at 10:01
Shaal xudlaa…
Дөлгөөн Дөлгөөн
2018/01/24 at 15:31
tgvl yamar ordnii huntei suuhin be xxa
Ariuna Tumur
2018/01/25 at 05:51
Xudlaa 2
オユカ しんこ
2018/01/25 at 08:53
xopom ymar medrel boltsiim be, eswel teneg hvmvvst zoriulj iim yum hiideg boltsiimu??♀️??