Таны судасны ханыг цэвэрлэж, зүрхний шигдээсээс хамгаалах 20 хүнс

2

Хүний биеийн бүх л эд эрхтэнд хүчилтөрөгчөөр баялаг цус тараах бүхэл бүтэн судасны сүлжээ байх ба хэрвээ эд эсүүдэд хангалттай хэмжээний хүчилтөрөгч агуулсан цус очихгүй бол үйл ажиллагаа нь доголдож, аажмаар үхжиж эхэлдэг билээ.

Ихэнх тохиолдолд цусны эргэлтийн удаашрал, сулрал нь судасны хананд бөөгнөрөх өөх тосноос шалтгаалдаг бөгөөд эдгээр бөөгнөрөл нь судасны цус гүйх хоолойн хэмжээг нарийсгадаг юм. Энэ бэрхшээлийг эмнэлгийн хэлэнд атеросклероз буюу өөхших гүвэн гэж нэрлэх ба ихэнхдээ зүрхний булчинд хүчилтөрөгч хүргэх титэм судасны орчимд их тохиолддог. Чухам ийм учраас хүн зүрхний шигдээс болон цусны даралт гэсэн бэрхшээлүүдтэй учирдаг билээ.

Зүрх судасны өвчин нь Америкчуудын өвчний улмаас нас барах тохиолдлын ихэнх хувийг эзэлж байна. Муу хоол хүнс, тамхи, хөдөлгөөний дутагдал, согтууруулах ундаа ихээр хэрэглэх нь зүрх судасны өвчин, өөхших гүвний үндсэн шалтгаан болдог.

Гэхдээ бид судсаа цэвэр байлгаж, зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлж болох ба үүний тулд доорх хүнсийг хэрэглэж байх хэрэгтэй:

1. Яргай загас. Энэ загас нь омега-3 тосны хүчлээр маш баялаг бөгөөд энэ хүчил нь өөхших гүвэн бий болохоос урьдчилан сэргийлнэ. Америкийн зүрх судлалын холбоо энэ загасыг долоо хоногт 2-оос доошгүй удаа хэрэглэж байхыг зөвлөжээ.

2. Овьёос. Бета-глюкан ихээр агуулдаг энэ ургамал нь таны зүрх судас, цусны эргэлтэнд чухал ач холбогдолтой.

3. Дүпү. Таны биеийг зөвхөн уургаар хангаад зогсохгүй мөн олон төрлийн хэрэгтэй эд эс, эрдэс агуулж байдаг билээ. Энэ хүнс өөхших гүвэн үүсэх эрсдэлээс сэргийлэхэд ашиг тустай гэдэг нь тогтоогдсон байна.

4. Жимс. Антиоксидант болон хүнд чухал шаардлагатай байгалийн эд эсээр баялаг. Эдгээр химийн бодис нь зүрхний шигдээс, цусны даралт бий болох эрсдэлээс хамгаална.

5. Улаан лооль. Таны зүрхэнд яах аргагүй хэрэгтэй хүнс бөгөөд антиоксидантаар баялаг, холестериноос салахад тустай, зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлдэг гэх зэрэг олон ач холбогдолтой.

6. Самар. Бүх л төрлийн самар нь хүнд хэрэгтэй, тос, эд эс, Е витамин, тосны хүчил болон омега-3-аар баялаг байдаг. Аливаа самар нь өндөр калори бүхий хүнсэнд тооцогддог учир хэрэглэх хэмжээгээ тааруулах хэрэгтэй.

7. Хар шоколад. Какаоны шошонд агуулагдах флавонол хэмээх бодис нь судасны хананд өөх тос хуримтлагдахаас сэргийлж цусны даралт хэвийн байхад чухал нөлөөтэй байдаг. Гэхдээ энэхүү ач тостой бодис нь зөвхөн какаод байх ба 70%-аас багагүй какао агуулсан хар шоколаднаас л та энэ бодисыг олж авах билээ.

8. Оливийн тос. Энэ тос нь газар дундын тэнгисийн орчмын хүн ардын дунд дэлгэрсэн зүрх судасны эрүүл мэндийг хамгаалах аргын салшгүй нэг хэсэг билээ. Учир нь энэ тос холестериний хэмжээг бууруулдаг бодисын гол эх үндэс юм.

9. Улаан вино. Согтууруулах ундаа хүний биед сайн байх гэж үү гэж гайхах хэрэггүй. Энэ дарсанд ихээр байх полифенол нь цусны эргэлтийг хэвийн байлгахад тустай гэнэ. Мэргэжилтнүүд эмэгтэй хүнд өдөрт 1, эрэгтэй хүн 2 аяга улаан дарс тогтмол хэрэглэж байхыг зөвлөж байна.

10. Тослог багатай сүүн бүтээгдэхүүн. Тослог багатай сүүн бүтээгдэхүүн ихээр хэрэглэж шаардлагатай калиг авч байх хэрэгтэй.

11. Шош. Аливаа шош нь витамин В, ширхэглэгээр баялаг учраас өөхших гүвэн болон зүрхний элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх чанартай.

12. Маалингийн үр. Омега-3 тосны хүчил, ширхэглэг болон фитоэстроген зэргээр баялаг. Хүний зүрх судсанд өөр юу хэрэгтэй гэж?

13. Авакадо. Хүний биед хэрэгтэй, өөхших гүвнээс урьдчилан сэргийлэх, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тосоор баялаг жимс юм.

14. Бууцай. Энэ навч нь каротноид-оор баялаг бөгөөд бүхэл үрээр хийсэн сэндвич болон салатанд тань чухал хэрэгтэй нэмэлт юм.

15. Жүрж. Бусад цитрус жимсний адил витамин С болон флавоноидоор баялаг учир зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх шинж чанартай.

16. Төмс. Шарсан төмс, чипс нь хүний зүрх судасны өвчин олох магадлалыг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэх боловч уг төмс маань кали болон бусад хэрэгтэй бодисоор баялаг учир зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд тустай юм.

17. Брокколи. Витамин С болон Е, кали, кальциар баялаг энэ ногоо таны эрүүл мэндэд аль ч нөхцөлд хэрэгтэй хүнс юм.

18. Спаржа. Бета-каротин, фолийн хүчил зэргээр баялаг энэ бага калори бүхий хүнс нь таны зүрх болон судсанд тустай билээ.

19. Анар жимс. Энэ жимсний шүүс нь өөхших гүвэн, зүрхний өвчин даамжрахаас сэргийлэх ба энэ нь тус жимсэнд ихээр байдаг полифенол болон антоцианин зэргээс шалтгаалж байгаа хэрэг юм.

20. Папай. Таны биеийг магни, бета-каротин, кали-гаар “баяжуулах” хамгийн амттай арга нь чухам энэ билээ.

15
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Жавхлан Жавхлант

    Жавхлан Жавхлант

    2018/01/23 at 14:33

    ЗУРАГ ДЭЭР…ЗҮРХ НЬ ХААНАА ЦОХИЛООД БНА.

  2. Erdenetuya Adiyajav

    Erdenetuya Adiyajav

    2018/01/23 at 14:46

    Омего 3,9-г Арктик тэнгист амьдардаг амьд жараахайнаас гаргаж авдагаараа онцлог Омего3,9-д эйкозапетаены хүчил / ЕРА-225мг/цусны эргэлтийг сайжруулж .зүрхний титэм судасны өвчлөлүүдээс сэргийлнэ
    Декозагексаены хүчил / DHA-150мг/ тархины эд эсийн үйл ажилгааг сайжруулна Хүний биед ханаагүй тосны хүчил дутагдсанаас судасны хананд аах хуримтлагдаж цусны гүйдэл саатах цус бүлэгнэх цусны даралт ихдэх .багадах.бие махбодь хүчилтөрөгчөөр дутагдах зэрэг эмгэг өөрчлөлтүүд үүсдэг.Үүнд:амьдралын буруу хэв маяг болох:тамхи татах,архи уур,таргалалт./буруу хооллолт/ даралт ихдэх стресс бухимдал зэрэг орно Омего3,9-г ууснаар тархинд цус харвах.зүрхнии шигдээсээр хэзээч өвчлөхгүй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *