Нэгэн хятад эмэгтэй нөхөртэйгөө муудалцсаны улмаас өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн Ferrari болон Porsche машиныг нь мөргөж 617,000 ам.долларын xохирол учруулжээ

0

Уг осол 7 дугаар сарын 4-ний өдөр Шанхайд болсон юм. Эхнэр, нөхөр хоёр машины зогсоолд явж байхдаа муудалцжээ. Эхнэр нь уурын хар мунхагаар GTC4Lusso-г хажуу бөөрнөөс нь мөргөж, цаана нь зогсож байсан цагаан Porsche 918 Spyder болон Е ангиллын Mercedes-Benz-ийг давхар хамсан байна.

pijper.io

Осол болсон газрын гэрэл зургаас харахад GTC4Lusso машины жолоочийн талын хаалга болон арын салхи зүcэгч ихэд эвдэрсэн нь тодорхой болно. Үүнээс гадна Ферраригйн нэг дугуй ч бас гэмтсэн байгаа нь харагдах ажээ.

pijper.io

Мэдээж Рorsche 918 Spyder-ийнх хамгийн үнэтэй засвар болох байх. 918-ын урд хэсэг бетонон баганад шахагдсан, мөн шинэ салхи зүсэгч тавих шаардлагатай болно, их гэрэл болон урьд гупер ч гэсэн шинээр солигдохоос нааш засал авахгүй л болов уу. Porsche-гийн ард зогсоолд байсан BMW R18 мотоцикл мөн л гэмтжээ. 918-ийн дэргэд зогсож байсан Е ангиллын Бенз хэдий хэр эвдрэлтэй байгааг тухайн үед шууд тодорхойлж чадаагүй байна. Ямартай ч хэд хэдэн газраа зураастай болсон нь тодорхой.

pijper.io

Xохирлыг хамгийн даруухнаар тооцоход 4 сая юань буюу 617 мянган доллар орчим гараад байгаа юм.

pijper.io
pijper.io
pijper.io
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *