Ирээдүйн нисэх онгоцны 8 концепт загвар

1

Шинжлэх ухаан техникийн дэвшил гэж зогсолтгүй урагшилдаг зүйл бөгөөд 40 жилийн өмнө бид ухаалаг утас, таблет зэрэг өдөр тутмын хэрэгсэл бий болно гэдэг талаар бодож ч байгаагүй билээ. Түүнтэй адил доорх төсөөлөл ч бас иргэний болон тээврийн онгоц хэдэн арван жилийн дараа ямар байх таамаглал юм шүү. Өнөөдөр үл бүтэх мэт санагдаж байж болох ч магадгүй ирээдүйн ач зээ нар маань яг ийм онгоцоор бидэнд зочлохоор нисэн ирж болох юм.

Progress Eagle

Энэ бол Испанийн зураач Оскар Виналсын зураг юм. Энэхүү 3 давхар асар том онгоц нь 800 хүн тээвэрлэх чадалтай бөгөөд хамгийн гол онцлог нь байгальд ээлтэй буюу зохион бүтээгчдийн бодож байгаагаар онгоцны их бие, далавч дээр байрласан нарны энергийг хураах самбараас  хөдөлгүүр нь тэжээл авах ёстой гэнэ.

Ирээдүйн нисэх онгоцны 8 концепт загвар 5

Хэдийгээр энэ загвар маань дэндүү алсын ирээдүйд л бүтэх мэт харагдах боловч зургийн эзэн маань ийм онгоц 2030-аад оны үед бий болно гэж тооцож байгаа юм байна.

Ирээдүйн нисэх онгоцны 8 концепт загвар 6

 

Avion alimentat cu energie solara si eoliana

Ирээдүйн нисэх онгоцны 8 концепт загвар 8

Ирээдүйн нисэх онгоцны 8 концепт загвар 9

Lapcat A2

Өнөөдөр Брюсселээс Сидней ороход дунджаар 20 цагийн нислэг хийж байна. Британийн Reaction Engines фирмийн Алан Бонд үүнийг дэндүү удаан гэж үзэж байгаа ба түүний Lapcat A2 онгоц Европоос Ногоон тив рүү 300 зорчигчийг 4,5 цагт хүргэнэ гэж тооцож байна.

Ирээдүйн нисэх онгоцны 8 концепт загвар 10

6000 км/цаг хүртэлх асар их хурдыг гаргах онгоцны хөдөлгүүр нь SABRE гэсэн хөдөлгүүр байх ба энэ нь онгоцны тийрэлтэт болон пуужингийн хөдөлгүүрийн холимог юм. Эхлээд шингэн устөрөгч, -150 градус хүртэл хөргөсөн исэлдүүлэгчээр ажиллах ба дараа нь шингэн хүчилтөрөгчөөр ажиллах юм гэнэ.

Ирээдүйн нисэх онгоцны 8 концепт загвар 11

Онгоцны бас нэг онцлог нь агаарын эсэргүүцлийг багасгахын тулд одоогийн онгоцноос 2,5 дахин өндөрт нисэх явдал билээ.

Ирээдүйн нисэх онгоцны 8 концепт загвар 12

Supersonic Green Machine

NASA-гийн захиалгаар Lockheed Martin-ийн хийж байгаа энэ загвар нь дуунаас хурдан зорчигч тээврийн онгоц байх аж. Энэ онгоцны гол давуу тал нь янз бүрийн нөхцөлд, янз бүрийн байдлаар ажиллах боломж бүхий хөдөлгүүр юм. Жишээ нь буух болон хөөрөх үед дуу шуугиан бага байх, шатахуун хэмнэхийн тулд хөдөлгүүр яг л энгийн тийрэлтэт хөдөлгүүр шиг ажиллах болно.

Ирээдүйн нисэх онгоцны 8 концепт загвар 13

Мөн Конкордыг бодвол хамаагүй илүү байгальд ээлтэй байх ба ялгаруулах азотын оксид нь 75% бага байх нь. Хамгийн сонин зүйл болох өвөрмөц хэлбэр бүхий сүүл хэсэг нь дизайнеруудын маяг биш харин инженерийн чухал шийдэл бөгөөд энэ нь “дууны цохилт” (дууны саад ч гэдэг) хэмээх үзэгдлийг давахад зориулагдсан гэнэ.

Ирээдүйн нисэх онгоцны 8 концепт загвар 15

Box Wing Jet

Lockheed Martin-ийн бас нэг бүтээл болох энэ онгоц нь сөнөөгч онгоцонд зориулж хийсэн маш хөнгөн материалаар хийгдсэн битүү далавчтай байх ба энэ далавч нь өргөх хүчийг эрс нэмэгдүүлж, эсэргүүцэх хүчийг сулруулах боломж бий болгож байгаа нь нисдэг бүх л техникийн хамгийн гол үзүүлэлт өндөр хэмжээнд байхыг харуулж байгаа юм.

Ирээдүйн нисэх онгоцны 8 концепт загвар 14

Далавчны бүтцээс гадна илүү үр ашиг бүхий давхар контурт турбо-тийрэлтэт хөдөлгүүртэй байх ба хөдөлгүүрийн хүч нь зөвхөн шатахууны шаталт төдийгүй урд хэсэгт байрлах 50% томруулсан агаар сорогчийн тусламжтайгаар бий болно.

Ирээдүйн нисэх онгоцны 8 концепт загвар 3

Пак Та

2015 онд Оросын Зэвсэглэл-Үйлдвэрлэлийн комиссын хуралдаан дээр танилцуулсан байлдааны-тээврийн онгоцны загвар. Энэ онгоц 2000 км/цаг хурдтай, 7000 км нисэхдээ 200 тонн ашигтай ачаа тээвэрлэх боломжтой байхаар төлөвлөгдсөн байна. Энэхүү хүнд онгоцны ачааны хэсэг хэд хэдэн давхар байж болох ба ачаа ачих ажиллагаа автомат байх нь.

Ирээдүйн нисэх онгоцны 8 концепт загвар 16

Ирээдүйн нисэх онгоцны 8 концепт загвар 17

Ирээдүйн нисэх онгоцны 8 концепт загвар 18

Business Jet Skyline

Тив хооронд нисэх дуунаас хурдан, бизнес-класс ангиллын онгоцны загвар. Далавчны геометр хэлбэр өөрчлөгдөх боломжтойгоос гадна дуунаас хурдан, удаан байх аэродинамикийн хэд хэдэн хувилбар сонгох боломжтой.Нисгэгчийн доод болон урд дээд хэсэг бүтэн “шил” байдлаар байх учир харагдах орчин дээд зэрэг байх бөгөөд  энэхүү “шил” нь цахилгааны нөлөөгөөр гэрэл дамжуулах боломжоо өөрчилж чадах полимер материалаар хийгдэх болно.

Ирээдүйн нисэх онгоцны 8 концепт загвар 19

Ирээдүйн нисэх онгоцны 8 концепт загвар 20

Ирээдүйн нисэх онгоцны 8 концепт загвар 21

NASA N3-X

NASA-гийн өөрийн ажиллаж буй загвар бөгөөд нисдэг далавч схемээр хийгдэх ба энэ нь далавч болон их бие нэгдмэл нэгэн цул байхаар хийгдэх өвөрмөц шийдлийг хэлдэг. Энэ онгоцны гол онцлог нь TeDP (turboelrctric distributed propulsion) технологи буюу турбоэлектрик хүч хуваарилалттай юм.

Ирээдүйн нисэх онгоцны 8 концепт загвар 4

N3-X-ийн 2 далавчны үзүүрт 15 хэт дамжуулагч бүхий цахилгаан моторын энергийг үйлдвэрлэх хос турбин байх ба дээрх цахилгаан мотор нь “сэнсийг” хөдөлгөж хүч үүсгэнэ.
Энэ онгоц нь далавчны тэлэлт 40 метр хүрэх ба нэг дор 300 зорчигч тээвэрлэх юм.

Ирээдүйн нисэх онгоцны 8 концепт загвар 1

Shabtai Hirshberg Eco friendly aircraft design for 2030

Детройтын College for Creative-ын авто дизайны факультетийн төгсөгч Шабтай Хиршбергийн дипломын ажил болох ирээдүйн иргэний агаарын тээврийн онгоц.

Ирээдүйн нисэх онгоцны 8 концепт загвар 22

Онгоцны их биеийн онцгой хэлбэрээс болж өргөх хүч бий болгоход 30% бага шатахуун зарцуулах ба ингэснээр илүү хол нисч, янз бүрийн нөхцөл бүхий гадаргууд буух, эргэх болон бусад маневрт зарцуулах цаг багасч, зорчигчийн ая тухтай байдлыг дээшлүүлэх болно.

Ирээдүйн нисэх онгоцны 8 концепт загвар 2

7
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/01/22 at 19:42

    1 dehi ongots oros nasagiin ongots taalagdlaa

  2. Nomondalai Batjargal

    Nomondalai Batjargal

    2016/01/23 at 04:40

    Ezenbaatar Batjargal TL

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *