Мэргэжлийн камерын дуран сонгохдоо анхаарах ёстой зүйлс

1

Өрц, оптик тогтворжуулагч, гар фокус, диаметр болон фото аппаратын бусад үзүүлэлтийг анхаарна.

Тоон системт фото аппарат нь одоогоор гар утсанд суурилуулсан жижиг сенсорыг олон зүйлээр давж байна.  Юу анхаарахаа мэддэг, янз бүрийн компаниуд нэг зүйлийг хэрхэн олон янзаар нэрлэдэг зэргийг мэдэж байхад дуран сонгож авах нь тийм ч төвөгтэй зүйл биш юм.

 

Өрц

Өрц бол нүдний хүүхэн хараатай их төстэй бөгөөд аппаратын сенсорт хэдий хэмжээний гэрэл хэрэгтэй байна өрц төдий чинээ нээгдэнэ. Өрцний нээгдэх дээд хэмжээг f гэж тэмдэглэнэ. Энэ хэмжээг f/0.95-f/22 хүртэл зайд өөрчилж болно. Тэмдэглэгээ өөр байж болох ба f/2.8-ыг 1 : 2,8 гэж бичиж болох ба өрцний дээд хэмжээг үргэлж заасан байна.

Тоо бага байх тусам өрц илүү нээгдэж төдий хэмжээний гэрэл нэвтэрнэ. Бага өрцтэй дуран нь хажуугийн эффект сайтай ба хөрөг зурагт тохиромжтой билээ. Хэрвээ та зүүм-дуран ашигладаг бол өрцний дээд хэмжээг харж болно. Хэдий чинээ татна төдий чинээ өрцний дээд хэмжээ бага байна.

 

Фокусын хэмжээ

Дурангийн фокусын зай буюу сенсор болон дүрс дуранд хамгийн зөв харагдах хоорондын зай нь миллиметрээр хэмжигдэнэ. Татдаггүй дуранд энэ нь нэг л тоо байх бол татдаг дуранд хоёр тоо байх ба жишээ нь 18-55 мм гэх мэт.

Фокусын зай бага байх тусам зураг авахуулж буй объектын зурганд орох хэсэг их байна. Тиймээс өргөн өнцөгт дурангийн фокусын зай нь ойролцоогоор 4,5-30 мм байдаг.  Энэ тэмдэглэгээ дуран дээр өрцний хажууд байна.

 

Дурангийн диаметр

Гэрлийн хугарал, өнгөний өөрчлөлт арилгах, илүү гоё эффект бий болгох зэрэгт дурангийн шүүлтүүр-фильтр ашигладаг. Гэхдээ эхлээд та дурангийнхаа диаметрийг мэдэх ёстой. Энэ нь миллиметрээр хэмжигдэх ба диаметр тэмдэглэдэг тэмдгийн хажууд байна. Ихэнхдээ энэ тэмдэглэгээ дурангийн урд болон дээд, хажуу  хэсэгт буюу шүүлтүүр бэхлэх хэсэгт байдаг.

 

Авто болон гар фокус тохируулах

Жирийн моторын тусламжтайгаар объектоо фокустай барьж, гар аргаар гүний тодрол бий болгохгүй байхыг автомат фокус тохиргоо гэдэг. Хэрэв та AF/MF гэсэн тэмдэгтэй өөрчлөгч бүхий дурантай бол авто фокус тохируулагчийг амархан асааж, унтрааж болох ба энэ нь танд нарийн фокус хэрэгтэй эсэхээс шалтгаалах билээ.

 

Үйлдвэрлэгчдийн хэллэг

Дурангийн хамгийн сонирхолтой функц нь тухайн үйлдвэрлэгчийн хийсэн тэмдэглээн дор нуугдан байдаг билээ. Элдэв тэмдэглэгээнд будилж, хууртагдах хэрэггүй бөгөөд технологи нь үндсэндээ бүгд ижил, нэр нь компани болгоных өөр байна.

 

Дүрсийг оптик тогтворжуулагчаар

Энэ функц нь аппарат болон дурангийн алинд нь ч байж болно. Энэ нь элдэв чичирхийлэл, бусад микро хөдөлгөөн зэргээс болж зураг урссан байдалтай гарахаас сэргийлнэ. Тогтворжуулагч нь зургийг илүү тод гаргах ба өрц их нээлттэй үед бүр ч сайн тод гардаг. Янз бүрийн брэндүүд энэ функцыг доорх байдлаар нэрлэнэ.

  • Sony: OSS (Optical SteadyShot)
  • Nikon: VR (Vibration Reduction)
  • Canon: IS (Image Stabilization)
  • Sigma: OS (Optical Stabilization)

 

Бүтэн кадрын дуран

Бүтэн кадрын аппарат нь том хэмжээтэй сенсор хэрэглэдэг учир илүү их гэрэл хүлээн авч зураг нь илүү чанартай болдог. Сенсорын бүх л талбарыг ашиглахын тулд бүтэн кадрын дуран ашиглах ба энэ нь доорх тэмдэглэгээтэй байна:

  • Sony: FE ( тольгүй фото аппарат)
  • Nikon: FX
  • Canon: EF
  • Sigma: DG

 

Сунаж, агших дуран

Ийм дурантай камерыг нь олон нийт, сонирхогч нарт зориулсан байдаг. Энэ нь бүтэн кадрын фото аппарат шиг чанартай зураг авах боломжгүй ч ухаалаг утаснаас илүү дээр зураг авах билээ. Энэ дуранг доорх тэмдгээр таниж болно.

  • Sony: E (тольгүй фото аппарат)
  • Nikon: DX
  • Canon: EF-S
  • Sigma: DC
OLYMPUS DIGITAL CAMERA

 

Фокусын хэт авианы мотор

Ийм мотор нь фокус тааруулахдаа хурдан, аяархан байдаг. Хямд дуранд суурилуулах энгийн удаан цахилгаан моторыг бодвол илүү оновчтой бөгөөд доорх байдлаар тэмдэглэнэ:

  • Sony: SSM
  • Nikon: SWM
  • Canon: USM
  • Sigma: HSM

 

Мэргэжлийн дуран

Ийм дуран нь сонирхогчийн дуранг бодвол илүү бат бөх, оновчтой байна. Илүү чанартай линз, хурдтай фокусын мотор ашигладаг. Тоос болон чийгнээс хамгаалалттай. Ихэнх мэргэжлийн дуран бүтэн кадрын камерт зориулагдсан ба доорх тэмдгээр танина:

  • Sony: G
  • Nikon: дурангийн захаар алтан тойрог байна.
  • Canon: L
  • Sigma: EX

 

Гэрлийн хугарал багатай дуран

Ийм дуран нь өнгө задрах, ялангуяа зургийн захаар харагдах энэ үзэгдлийг багасгахад зориулсан дуран юм. Ийм гэрлийн хугарлыг арилгах программ бий боловч ялгааг нь тэр болгон хүн олж харахгүй. Мөн иймэрхүү хугарлыг янз бүрийн технологи ашигласан тусгай дурангаар засаж болох ба эдгээр нь:

  • Sony: ED
  • Nikon: ED
  • Canon: ED
  • Sigma: APO

гэсэн тэмдэглэгээтэй байна.

12
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *