Анхны болзоон дээр түгээмэл гаргадаг 8 алдаа

4

Харилцан ярилцаж байгаа хүндээ өөдрөг сэтгэгдэл төрүүлэхийн тулд доор дурдах харамсалтай алдаануудыг гаргаж болохгүй юм шүү.

1. Дэндүү холын бодол

Мэдээж та тун аятайхан хүнтэй танилцах, уулзах гэж байгаа билээ. Гэхдээ та хоёр шууд л ирээдүйн төлөвлөгөө ярилцан, түүнийг хэрэгжүүлж эхэлнэ гэж бодох хэрэггүй юм. Хамтын амьдралын тухай шог хошин зүйл энэ оройдоо ярьж огт болохгүй. Нөгөө хүнээ сайн таньж мэдээгүй байж түүнийг тодорхойлсон том зүйл ярьж бас хэрэггүй. “Миний бодоход чи их сайн аав/ээж болох юм шиг байна” гэх мэтийн үг нь анхны болзоон дээр хэлэх үг огт биш билээ.

2. Хуучин гомдлоо сануулах

Хүн болгонд гунигтай өнгөрсөн үе, туршлага гэж бий. Анхны болзоон дээрээ хуучин гомдлоо ярих хэрэггүй юм. Энэ тухай сэтгэл судлаачтай ярьж болохоос ирээдүйд хамт байх магадлалтай хүнтэй ярьж болохгүй. Хэрвээ яриа тань хайр дурлал гээч ямар айхтар хуурамч зүйл байдаг тухай сэдвээс салахгүй бол нөгөө хүн чинь болгоомжилж, хаалттай байдалд орох болно.

3. Улс төр ярих

Дэлхийн улс төрийн байдал хүнд, хурц байна. Гэхдээ шууд л улс төрийн маргаан битгий эхлүүлчих. Энэ тухай тайван ярьж болох эсэх тухайгаа бод. Хэрвээ та улс төрийн эсрэг үзэлтэй эсэхийг нь тодорхойлох гэж байгаа бол дараагийн уулзалт хүртэл энэ бодлоо орхисон нь зөв. Хэрвээ энэ тухай ярихгүй байж чадахгүй бол ядаж эхний хундага дарсаа уутал нь тэс.

4. Өөрийгөө магтаж, биеэ тоох

Сайн яриа хөөрөө гэдэг бол харилцан нэгийгээ сонсож, асууж, нэг нэгэндээ юмаа хуваалцахыг хэлнэ. Гэхдээ зарим нэг нь өөрийнхөө ярианд улайран асуулт асуухаа мартах нь элбэг. Магадгүй ийм байдлаар өөрийгөө харуулах гэсэн байж болох юм. Хүний бодол санаа чухал биш гэж үзсэн байж бас болно.

Ийм алдааг давтаж болохгүй. Ярилцаж байгаа хүнээ сонсож, хариултыг нь сайн анхаар. Ийм байдлаар та өөрийнхөө тухай сайхан сэтгэгдэл үлдээж, нөгөө хүнийхээ тухай илүү ихийг мэдэх болно.

5. Чимээгүй, хаалттай байх

Зарим нэг хүнд өөрийнхөө тухай ярих нь маш хэцүү байдаг боловч ийм яриагүйгээр ярилцлага болохгүй. Заавал ямар нэг зүйлээ хуваалцах хэрэгтэй. Хэн нэг нь эргээд өөрийнхөө тухай ярианд шилжинэ. Харин зарим нэг нь ярианы сэдэв олох гэж зовохгүй нь гэж баярлаж болох юм. Жишээ нь гэнэт чимээгүй болох үед өөрийн сонирхдог зүйлийн тухай яриарай.

6. Хэтэрхий шаргуу байх

Хэрвээ та анхны уулзалтын дараа секст бэлэн байсан ч нөгөө хүндээ битгий нөлөөлөх гэж оролд. Үгүй гэдэг үгийг ойлгодоггүй хүнтэй цуг байх хэцүү зүйл. Өөртөө итгэлтэй байж, татгалзахыг нь тайван хүлээж ав. Ийм байдлаар биеэ авч явах нь илүү сайхан харагдуулах билээ.

7. Тодорхой бус зорилго

Хүн болгон л болзооноос ямар нэг зүйл хүсэн хүлээдэг. Үүнээс болж үргэлж шахам үл ойлголцол үүсдэг байна. Та чухам юу хүсэж байгаагаа уулзалтын эхэнд хэлэх нь дээр. Мэдээж мэндлэхийн оронд энэ тухай зарлаад байхгүй ч удаах хэрэггүй.

8. Залхаах

Та хоёр нэг нэгэндээ таалагдсан гэж бодъё. Тайван байх хэрэгтэй. Дараа уулзах цагаа товлоод түүнийгээ хүлээ. Өдөрт зуу зуун мессеж бичих, сошиал сүлжээ болгонд найз болгож нэмэх, хэтэрхий хувийн зургаа явуулах зэрэг зүйл хийж болохгүй. Иймэрхүү байдал нь шинэ танилаа дараагийн уулзалтаас татгалзах байдалд хүргэж болзошгүй.

8
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *