Instagram-д хэрхэн панорам зураг оруулах вэ?

0

Багахан арга залийн тусламжтайгаар Instagram-ын хязгаарлалтыг давж гэрэл зургаа баяжуулж болно.

Instagram-д панорам зураг байрлуулахад хэцүү биш. Хэд хэдэн зургийг нэгээс нөгөө рүү нь шилжих байдлаар Instagram-д тавихад нэг иймэрхүү харагдана.

Instagram-ийн панорам гэрэл зураг энгийн бичлэгнээс төдийлөн ялгагдаад байхгүй. Гар аргаар эсвэл тусгай аппликейшнээр хийж болно. Танд зөвлөхөд:

Гар аргаар панорам зураг бэлдэх

  1. Утсан дээрээ панорам гэрэл зураг дарна. Орчин үеийн ухаалаг утаснууд бүгд ийм төрлийн гэрэл зураг дарах сонголттой байгаа. Хамгийн гол нь таны дарсан зураг чанартай байх ёстойг анхаарна уу.
  2. Авсан зургаа дурын зураг засварлагч дээр нээнэ. Мөн Photoshop, Lightroom, Lightroom Mobile зэрэг мэргэжлийн программ дээр ч ажилласан болно. Энэ бол таны сонголт. Таниас шаардах ур чадвар гэвэл гэрэл зургийн хэсгийг цэвэрхэн салгаж авахад л хангалттай.
  3. Гэрэл зургийн өөрт хэрэгтэй хэсгийг цэвэрхэн салгаж авна. Хэрвээ панорам гурван хэсгээс бүрдэх бол зургийн харьцаа 3:1 байх ёстой. Зургаан хэсэг зурагнаас бүрдэх бол 6:1 гэх мэтчилэн явна. Гэхдээ Instagram-ын панорамд 10-аас илүү зураг тавих боломжгүйг анхаарах хэрэгтэй.
  4. Тасалж авсан зурагнуудаа адил хэмжээтэй квадрат болгон бэлдэнэ. Үүнийг график программын тусламжтайгаар эсвэл дараах программын тусламжтайгаар хийж болно.
  1. Нэг ижил хэмжээтэй хэд хэдэн зурагтай боллоо. Одоо Instagram-д байрлуулах дэс дарааллаар утсандаа хадгална. Эсвэл компьютерээс шууд тухайн сайтын үүрэн утсанд зориулсан хувилбараар хийх боломжтой. Зургийг зүүнээс баруун тийш гэсэн дэс дарааллаар байрлуулна, өөрөөр хэлбэл зүүн талын зураг эхнийх гэдэг утгаар. Баруун талынх нь сүүлчийн зураг болно.

Панорамыг автоматаар хийх

Instagram-ын панорамыг iOS бол Swipeable, Android бол InSwipe аппликейшний тусламжтайгаар хийнэ. Үнэгүй, ажиллагаа нь ч ойлгомжтой.

Swipeable

iOS-д зориулсан аппликейшн нь 3600 хэмийн гэрэл зургийг ч Instagram-д байрлуулж болно. Та зургаа л сонго, аппликейшн зургаа таслаад зохих шүүлтүүрийг хийж байрлуулна.

InSwipe

Android-д зориулсан адилхан горимоор ажиллах аппликейшн. Гэрэл зургийг томсгох зэргээр хэмжээг нь өөрчилж болно. Панорамын хэмжээнд тохирох тор нь зургийн гаргах гэсэн хэсгийг томруулах боломжийг олгоно.

Instagram-ын панорам гэрэл зураг үнэхээр гайхалтай болдог. Тэгээд ч гар утасны аппликейшн гэрэл зургуудын нэгээс нөгөөд шилжих урсгал маш зөөлөн явагддаг тул хэд хэдэн гэрэл зураг нэг юм шиг л харагддаг байна.

3
ГоёГоё
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *