Хүний бие организмын тухай 20 сонирхолтой баримт

0

1. Та 100 000 үг (ойролцоогоор 300 хуудас) бүхий роман унших явцад таны нүд нэг километр орчим хэмжээний газрыг гүйлгэж хардаг байна.

2. Хүний нэг ширхэг үс нэг алимны хэмжээний жинг даана.

3. Хүн болгоны хэлний хээ дахин давтагдашгүй.

4. Нүд, хамар, арьс болон бусад эд зүйлээр дамжин 100 сая хүртэлх хэмжээний мэдээллийг тархи тогтмол хүлээж авдаг байна.

5. Чих нь төрөлхийн хүзүү, цээжнээсээ ургасан хүн байдаг.

6. Эрүүн дээрх үс хамгийн хурдан ургах ба хэрвээ бүх л амьдралынхаа туршид хусахгүй явбал эрүүний сахал 9 метрт хүрнэ.

7. Плацент гэгч хооллох эмбрион нь хүн бүрэн бүрэлдэж тогтсоны дараа үүсдэг цорын ганц эрхтэн юм. Хүүхэд төрүүлсний дараа алга болох ба жирэмслэхэд бий болно.

8. Ухаантай хүний үсэнд байдаг эрдэс бодис, зэс, цайрын хэмжээ тэнэгүүдийнхээс хамаагүй их байдаг.

9. Н-Н хэмээх өвөрмөц цусны бүлэг бүхий хэдэн зуухан хүн энэ дэлхий дээр бий. Ийм хүнд өөр төрлийн цус хийж болохгүй учир мэс засал хийх шаардлага гарвал өөрийнх нь цусыг урьдчилж бэлдсэн байх шаардлагатай.

10. Хүн нүдээ анивчихдаа хоол идэхтэй адил буюу амьдралынхаа 5 жилийг зарцуулдаг байна.

11. Зарим бодис таны шээсийг өөр өнгөтэй болгох ба жишээ нь үхрийн нүд таны шээсийг улаан өнгөтэй болгоно.

12. Хэрвээ таны амьдралын турш унагах сормуусыг цувуулан тавьбал 30 метр хүрнэ.

13. Та өдөр болгон хоёр тэрбум орчим арьсны хаг унагах ба энэ нь жилд нийтдээ 2 кг болно.

14. Урьд өмнө нь эмч нар олгойг ямар нэг үүрэггүй гэж боддог байв. 2007 онд энэхүү олгойны хүчээр бие организмд шинэ хэрэгтэй бактер үүсдэг болохыг тогтоосон байна.

15. Хүн хагас цагийн турш хамгийн энгийн эд эс хэлбэрээр байх ба энэ нь эхийн хэвлийд бүрэлдэх үед болно.

16. Хөгшрөх тусам тархины жин багасна.

17. Та шөнө даарвал хар дарж зүүдлэх болно. Өрөө хэр хүйтэн байна төдий чинээ хар дарах магадлалтай учраас унтахынхаа өмнө сайн дулаал.

18. Хэрвээ та сонгино хэрчиж байхдаа талх идэх юм уу бохь зажилбал “уйлахгүй”.

19. Хорин хүн тутмын нэгд нь илүү хавирга байдаг.

20. Хүний чих амьдралынх нь туршид жилд 0,25 см ургана.

 

3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. 9. ДҮГЭЭР САРЫН 01

    2016/09/26 at 20:51

    ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *