Алдартай 8 одууд хайртай учрахаас өмнө болон учирсны дараа (энэ өөрчлөлтийг хараад сэтгэл дулаацах юм)

0

Гэрлэлт ямар ч хүний оюун санаа, сэтгэл зүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Хурим депресс үүсэхээс хамгаална гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өнөөдрийн бидний нийтлэлийн баатрууд аль ч утгаараа амьдралын туршлага хуримтлуулсан хүмүүс, гэсэн хэдий ч тэд дахин хайртай учирч, дахин аз жаргалыг мэдрэх болсон юм. Тэдний өөрчлөлт хайр дэлхийг аварна гэдгийг баталж байгаа хэрэг.

Хайр бүхний аврал, тийм ч учраас алдартнуудын сэтгэл хөдөлгөсөн хайрын түүхийн хажуугаар зүгээр өнгөрч чадсангүй.

Бен Аффлек — Ана де Армас

© KELA / Broadimage / Broad Image / East News

Бен Аффлек бусад жирийн хүмүүсийн л адил 13 жилийн дараа гэрлэлтээ цуцлуулсан явдлыг маш хүндээр хүлээж авсан. Жүжигчин сэтгэл зүйн асуудлуудтай тулгарсан, харин дараа нь бүр гүн депресст орсон юм. Тэр үеийнх нь бичлэгээс авсан гэрэл зураг дээр яг л хэзээ мөдгүй уйлах гэж байгаа мэт царайтай алхана. Гэхдээ хэдэн жилийн дараа сэтгэлээ засаж чадсан, мэдээж хайрын тусламжтайгаар. Кубын үзэсгэлэнт бүсгүй Ана де Армас жүжигчин Аффлект амьдралын амтыг дахин мэдрэхэд нь тусалжээ. Жүжигчид 2019 оны намар “Deep Water” киноны зураг авалтын үеэр танилцсан юм. Бен шинэ хайртай бүсгүйтэйгээ ямар сайхан болоод алхаж байгааг та бүхэн хар л даа.

© KELA / Broadimage / Broad Image / East News

 

Эд Ширан — Черри Сиборн

© AFP / East News

Черри, Эд хоёр 11 настайдаа танилцаж байсан гэдэг. Хүүхэд байхдаа цугтаа сургуульд явна, тэд Английн жижигхэн хот болох Фрамлингемийн хүүхдүүд. Эд найз охиндоо дурлаж болзоонд урихыг оролдож байжээ. Даанч бүтэлтэй юм болсонгүй, амьдралын зам ч салцгаасан. Черри сургуульд сурахаар Америкийг зорьсон бол Эд Англидаа үлдэж хөгжмөөр оролджээ.

View this post on Instagram

Suffolk gal @mrchrisleonardpics

A post shared by Ed Sheeran (@teddysphotos) on

Залуучууд 2015 онд дундын найзынхаа төрсөн өдрөөр дахин уулзацгаасан юм. Эд Черриг хараад түүнд хайртай хэвээрээ гэдгээ ойлгосон ажээ. Энэ удаад өөрийнхөө санасанд хүрнэ гэж дуучин залуу бат шийдсэн юм. 2018 он гарахтай уралдаж залуу Черрид эхнэр болох санал тавьж харин жилийн дараа хайртай хосууд гэр бүлээ батлуулж хуримаа хийжээ. Энэ оны 9-р сарын 1-нд тэд Лира охиноо өлгийдөн авсан юм.

 

Николь Кидман — Кит Урбан

© Robert Hepler / Everett Collection / East News

1990 оноос хойш Николь Кидман Том Крузтай гэрлэж аз жаргалтай явсан юм. Бараг 10 жил цуг амьдарсны дараа тэд салцгаасан нь жүжигчин бүсгүйн хувьд том цохилт болжээ. Сэтгэл санааны гүн хямралд орж энэ байдалтайгаа удаан явсан юм. Хэд хэдэн удаа найз залуутай болж байлаа, жишээ нь Тоби Магуайр, Робби Уильямс болон Ленни Кравиц. Гэхдээ хэнтэй нь ч гэр бүл зохиож чадсангүй.

© Invision / Invision / East News

Том Крузээс салснаас хойш 4 жилийн дараа л гэр бүлийн аз жаргалыг мэдэрчээ. Николь Кидман хөгжимчин Кит Урбантай 2005 оны 1-р сард танилцсан бөгөөд жил хагасын дараа гэр бүлээ батлуулсан юм. Хуримаас 5-хан хоногийн өмнө жүжигчин бүсгүй 39 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байсан түүхтэй. Хосууд олны өмнө ичиж зовох юмгүй эрхэлнэ, тэд ёстой л аз жаргалаар гэрэлтэж байна уу гэлтэй харагддаг.

 

Эштон Кутчер — Мила Кунис

© LFI / Photoshot / REPORTER / East News

МилаЭштона хоёрын хайрын түүх яг л романтик киноны зохиол шиг. Тэд “That ’70s Show” олон ангит киноны зураг авалтын талбай дээр танилцацгаасан юм, тэр үед Мила 14 настай, харин Эштон 19 настай байжээ. Жүжигчид бие биедээ хайртай хосуудын дүрийг бүтээсэн юм, тэр үед бодит амьдрал дээр хайрын галыг ноцоож байгааг мэдээгүй байх л даа. Үнэндээ ийм насан дээр хайр дурлал гэж ярих нь эрт байсан биз. Хэсэг хугацааны дараа Мила Маколей Калкинтай болзож эхэлсэн, харин Эштон – Деми Муртай. Нэг хэсэгтээ Кунис, Кутчер хоёрын харилцаа тасарсан.

© Yichuan Cao / Sipa USA / East News

Эштон Кучерийн гэр бүлийн харилцаа муудаж салах дээрээ тулах үед Мила Кунис хуучны андаа сэтгэл санаагаар дэмжихээр шийджээ. Эштон ч гэр бүлээсээ салж, хуучны үерхэл нь сэргэж хайр дурлал болтлоо хөгжсөн юм. Ингээд 2015 онд хосууд албан ёсоор хуримаа хийсэн бөгөө өдгөө охин, хүүгээ өсгөн хүмүүжүүлж байна.

 

Риз Уизерспун — Жим Тот

© MARCOCCHI GIULIO / SIPA / East News

Жимтэй учрахаас өмнө Риз Уизерспун хоёр ч удаа гэр бүл зохиож үзсэн байсан юм. 2 дахь гэр бүл салалтынхаа дараа жүжигчин бүсгүй ганцаараа амьдарч байсан бөгөөд Томтой маш санамсаргүй тохиолдлоор танилцжээ. Бааранд нэгэн этгээд Ризтэй танилцана энэ тэр гэж ядаргаа болоод байжээ, харин Жим бүсгүйг хамгаалж асуудлыг эвтэйхэн шийдэж өгсөн юм. Тэр цагаас хойш буюу 2010 онд тэд уулзах болсон бөгөөд жилийн дараа хуримаа хийцгээж нэг гэртээ орсон. Риз Уизерспун дахин хайрыг мэдрүүлж өгсөнд Жимд их талархаж явдаг. Жүжигчин бүсгүйн хэлж байгаагаар бол нөхөр нь өдөр болгон жинхэнэ хайр гэдгийг юу болохыг харуулна гэж амлажээ. Тэд бие биенээ хайр халамжаар дүүргэн амьдарч байна. Өөрийг нь нөхөр шиг нь хайрладаг ганц ч хүн байхгүй гэж Риз хэлсэн удаатай.

© AP / East News

 

Жорж Клуни — Амаль Аламуддин

© ADMEDIA / SIPA / East News

Жорж Клунигийн эхний болон хоёр дахь гэрлэлтийн хооронд бүхэл бүтэн 21 жил өнгөрсөн байдаг юм. Амжилтгүй дууссан гэрлэлтийн дараа тэр дахин гэрлэхгүйгээр шийдэж явжээ. Гэхдээ тэр сайхан бүсгүйчүүдтэй уулзаж учирч явсан бөгөөд плейбойн нэр хүндийг ч алдаагүй юм. Жорж 53 насандаа галзууртлаа дурласан гэхэд болно, ямар сайндаа л 2014 онд Амаль Аламуддинд эхнэрээ болооч гэж санал тавих вэ дээ. Ромд учирсан халуухан хайр дурлалын харилцаанаас хойш хэдхэн сарын дараа хосууд хуримаа хийсэн, тэд одоо хөөрхөн ихрүүдээ өсгөж байна.

© VALERIE MACON / AFP / East News

 

Венсан Кассель — Тина Кунаки

© AFP / East News

Венсан дэлхийн хамгийн царайлаг бүсгүйчүүдийн нэгтэй гэрлэж байсан. Моника Беллуччитэй 14 жил эхнэр нөхөр явж. Тэд 2013 онд салж аль аль нь энэ салалтыг хүндээр хүлээж авч байсан түүхтэй. Венсан өөрийгөө гаргуунд нь гаргаж байсан гэхэд буруудахгүй, кинонд ч тоглохоо больж хааш яаш амьтан л явдаг байлаа. 2016 онд Венсан Кассель загвар өмсөгч Тина Кунакитай учирсан юм, бүсгүй түүнийг амьдралд буцааж авчирсан хүн. Хайртай бүсгүйнхээ хажууд Венсан сайхан харагдахыг хичээх болж. Тэдний харилцаанд олон нийт эхлээд итгээгүй юм, гэхдээ Венсан, Тина хоёр 2 жилийн дараа гэрлэсэн бөгөөд охинтой болцгоожээ.

© Laurent VU / SIPA /East News

 

Ева Лонгория — Хосе Антонио Бастон

© Stephen Boitano / Everett Collection / East News

3 жил үргэлжилсэн 2 дахь салалтаа Ева Лонгория маш хүндээр хүлээж авсан юм: сэтгэл гутралд орж, хоол унднаас гарч зөвхөн кофе л ууж байлаа. Ойр дотнын хүмүүс энэ салалт түүнд сайн хэрэг болсон гэж үзэх, гэхдээ Евад бол үнэхээр хэцүү байжээ. Энэ хүнд байдлаас гарахад нь мэргэжилтнүүд тусалжээ, мөн тэрээр сахаргүй хоолны дэглэм баримталж эхэлсэн байдаг. 3 сарын дараа амьдралынх нь эрч хүч эргэн ирж жүжигчин бүсгүй ажилдаа орсон. 2013 тэрээр Хосе Антонио Бастонтой танилцаж 3 жилийн дараа хосууд гэрлэжээ. Харин 2 жилийн дараа хүүтэй болсон юм.

© AXELLE / BAUER-GRIFFIN / East News

Хайрттайгаа учраад танд ямар өөрчлөлт гарсан бэ?

33
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *