
Энэ өхөөрдөм, нөхөрсөг тэр ч бүү хэл инээмсэглэдэг хайр татам амьтантай нөхөрлөж үзэх юмсан, ядаж ганц удаа ч болсон тоглож үзэх юмсан гэдэг хүсэл олон хүнд байдаг байхаа. Хэдий усны амьтан боловч хүнд ээлтэй, тусархуу, бүлсэг энэ амьтны тухай сонирхолтой бөгөөд гайхалтай 19 баримтыг уншигч та бүхэнтэй хуваалцах гэж байгаадаа баяртай байна. Далайн гахай хэмээх энэхүү сониуч өхөөрдөм бодгалийн талаар таны мэдэхгүй зүйлүүд ч эдгээр баримтуудад багтсан байж болох юм.
1. Далайн гахай аварга загасанд хазуулсан гэх мэт ноцтой шархаа ч маш хурдан эдгээж, өөрийн биеийн уугуул хэлбэрийг дахин бий болгож чаддаг. Далайн гахай нь гүн шархаа хүртэл хурдан эдгээдэг.
2. 1912 онд алга болох хүртлээ Pelorus Jack нэртэй далайн гахай Шинэ Зеланд хүрэх гэсэн хөлөг онгоцнуудад тогтворгүй усанд байнга газарчилдаг байсан. Энэ далайн гахайг бүр хуулиар хамгаалсан.
3. Нэг далайн гахай жилдээ дунджаар 14 хүнд хүч хэрэглэдэг. Тэд бас дандаа найрсаг байдаггүй.
4. 60-аад оны үеийн нэгэн эрдэмтэн далайн гахайнуудад англи хэл заахын тулд LSD хэмээх сэтгэлзүйн нөлөө үзүүлдэг нэгэн төрлийн эм /мансууруулах бодис/-ийг өгсөн. Гэтэл нь энэ буруугаар үйлчилж, далайн гахайнууд эмэгтэй хүмүүс рүү сексийн хувьд татагдаж эхэлсэн байна.
5. Далайн гахайнууд нүдээ нээлттэй байдлаар унтдаг. Тэд эргэн тойрондоо юу болж байгааг үргэлж харж, сонсож байдаг.
6. Хагас халим, хагас далайн гахай болох wholphin гэж амьтан үнэхээр байдаг. Энэ бол амьд байгальд оршин амьдардаг маш ховор лонхон хамарт далайн гахайн эрлийз юм.
7. Алуурчин халим, далайн гахай, белуга халимнуудыг унтаж байх үед тархиных нь нэг тал ажилласаар байдаг учир тэд амрах зуураа амьсгалж чаддаг.
8. Зарим мэргэжилтнүүд хэлэхдээ далайн гахай нь эхолокаци ашиглан эмэгтэй хүнийг жирэмсэн эсэхийг хэлж чаддаг гэдэг. Гэхдээ тэд эмэгтэй хүний бие дотор юу байгааг харсан ч юу болохыг нь ойлгодоггүй.
9. Далайн гахай нь өөрийгөө толинд хараад таньдаг. Цөөхөн сүүн тэжээлтнүүд л ингэж чаддаг.
10. Эрэгчин далайн гахайнууд эмэгчнийгээ барьцаалан хорьж, тэднийг секс хийхийг зөвшөөрөх хүртэл нь хоол өгдөггүй.
11. Хүнээс гадна далайн гахай, халим, хүн дүрст сармагчин зэрэг амьтад л амиа хорлох гэж юу болохыг мэддэг. Дашрамд дурдахад амиа хорлох зан авир эмэгчингүүдэд түгээмэл байдаг.
12. Далайн гахайнууд аварга загасны зулзагаар воллейбол тоглож байгаа юм шиг тоглодог. Тэд хүмүүсийн өгсөн резинэн бөмбөг, тоглоомнуудаар тоглож залхсан үедээ ингэдэг.
13. Далайн гахайн хөх бөгснийхөө нүхэнд байрладаг. Тиймээс зулзага нь эхийнхээ бөгсний нүхэнд хошуугаараа наалдан явдаг ба эх нь зулзаганыхаа ам руу сүүгээ шахан шүршиж өгдөг.
14. Далайн гахайнууд нэг нэгэндээ нэр өгдөг ба танихгүй далайн гахайнууд өөрийг нь дуудах үед хариулдаг.
15. Зарим эрдэмтэд далайн гахайнд хүн биш ‘хүн’ шиг хандах ёстой гэж үздэг.
16. Халим ба далайн гахай нь төрөл зүйл хоорондын нөхөрлөлөөрөө алдартай.
17. Далайн гахайнууд 20 жил тусдаа байсан ч найзыгаа таньж чаддаг.
18. Далайн гахай нь гэмтэж бэртсэн эсвэл живж байсан хүмүүсийг аварсан маш олон тохиолдол байдаг.
19. Далайн гахайнууд туйлдсан амьтдыг ажиглаж байдаг. Жишээ нь усан доор арайхийн явж, живэх шахаж байгаа шувуу зэргийг тэднийг идэх ямар нэгэн шинж тэмдэг үзүүлэлгүйгээр ажигладаг.








Ochirbat Ochko
2015/03/13 at 16:38
AMAZING! Amazing, ARCLIGHT VELKOZ SKIN for League of Legends. Check it out it really works!
Try it out now at: http://bit.ly/19cONp7
Ochirbat Ochko
2015/03/13 at 16:38
AMAZING! Amazing, ARCLIGHT VELKOZ SKIN for League of Legends. Check it out it really works!
Try it out now at: http://bit.ly/19cONp7
Ochirbat Ochko
2015/03/13 at 16:38
AMAZING! Amazing, ARCLIGHT VELKOZ SKIN for League of Legends. Check it out it really works!
Try it out now at: http://bit.ly/19cONp7
Ochirbat Ochko
2015/03/13 at 16:38
AMAZING! Amazing, ARCLIGHT VELKOZ SKIN for League of Legends. Check it out it really works!
Try it out now at: http://bit.ly/19cONp7
Ochirbat Ochko
2015/03/13 at 16:38
AMAZING! Amazing, ARCLIGHT VELKOZ SKIN for League of Legends. Check it out it really works!
Try it out now at: http://bit.ly/19cONp7
Зочин
2015/03/15 at 10:29
goy
Зочин
2015/03/15 at 11:18
Сэтгэгдэл *www.hurteel_mn.miniih.com