Ахмад настай хүмүүс стресстэй хэрхэн тэмцэх вэ?

3

Тэтгэврийн шинэчлэл нь олон хүний хувьд маш аймшигтай зүйл боллоо. Одоо иймэрхүү шинэчлэл нь цаашдаа ямар үр дагаварт хүргэх болон цаашдаа ер нь яаж амьдрах, юу хийх тухай их ярьдаг болж. Иймэрхүү өөрчлөлт нь олон хүний сэтгэлийг зовоож байгаа бөгөөд ялангуяа одоо 40-50 настай хүмүүсийн хувьд бүр ч илүү чухал зүйл юм. Эдгээр хүмүүс тэднийг юу хүлээж байгааг мэдэхгүй байгаа учир байнгын стрессийн байдалд байна.

Сэтгэл судлаач иймэрхүү тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой стресстэй хэрхэн тэмцэх талаар зөвлөж байна.

Тэтгэврийн шинэчлэлийн талаарх үзэл бодол

Аль ч насны хүний хувьд гэнэтийн өөрчлөлтөд дасаж зохицно гэдэг хэцүү зүйл бөгөөд тэтгэврийн шинэчлэл нь яг л ийм өөрчлөлтийн нэг юм.Үр дүнд нь олон хүний ирээдүй тодорхойгүй байдал, стресс бий болж байгаа явдал.

Сэтгэл судлаач хэлэхдээ “Ирээдүй нь тодорхойгүй явдалтай холбоотой стресс гэдэг бол орчин цагийн нэг бэрхшээл юм. Бид төлөвлөгөөт эдийн засгийн сөрөг талын тухай, дээд сургууль төгсөөд хүчээр хуваарилагддаг байсан тухай хичнээн их ярьж болох ч тэр үед хүмүүс 5-10 жилийн дараах өөрийнх нь ирээдүй ямар байхыг төсөөлж болдог байж. Орчин үеийн 50 настангуудад юу байна аа? Цаашид юу болох тухай ямар ч ойлголт үгүй л байх шив.”

Цаашид юу болж болох тухай ямар ч ойлголтгүй, тэтгэвэрт хэзээ гарах, энэхүү тэтгэвэр нь ямар байх тухай ойлголт огт алга. Шинэчлэл хийх гэж байгаа хүмүүс маань тодорхойгүй байдал гэдэг бол стресс, тэр нь биеийн болон сэтгэл санааны хувьд маш их нөлөөтэй байх болно гэдэг тухай бодоогүй байж болно. Гэхдээ ингээд стрессийн гарт өөрийгөө барьж өгч болохгүй учир стресстэй тэмцэж сурах хэрэгтэй.

Хүмүүс ихэнхдээ стресс гээчийг ялгаж мэддэггүй, тоодоггүй, эрүүл мэндтэй холбож ойлгодоггүй байна. Биднийг хар багаас стресс гэдэг юмыг анзаарч сургаагүй бөгөөд бид хар багаасаа л стресст нэрвэгдэж байдаг билээ. Хүүхэд маш их ачааллаас болж өвддөг. Бид залуу байх үедээ бас бие, сэтгэл санааны их ачаалал авах бөгөөд одоо үүнийгээ бүр ч ихээр бий болгоно. Тиймээс одоо стрессийг эртнээс таниж мэдэж сурах хэрэгтэй боллоо.

Стресс байгааг таниж мэдсэний дараа түүнийгээ ойлгож мэдрээд дараа нь өөр зүйлээр мартах хэрэгтэй. Байнга л стрессийн нөхцөлд байж болохгүй бөгөөд дахин дахин энэ талаар бодож өөрийгөө зовоож хэрэггүй. Юу ч өөрчилж чадахгүй үедээ хүмүүс ихэвчлэн яг л ингэдэг байна. Чи ямар нэг зүйл хийж, байдлыг өөрчилж чадах уу? Чадна аа? Тэгвэл тэр зүйлээ хий. Хэрвээ чадахгүй бол өөр зүйлээр оролд. Таныг сатааруулах хобби, болон бусад зүйл олж амарч тайвшрахад тань туслах зүйлээр хичээллэ. Бүжиг, йог, алхалт зэрэг нь элдэв хүнд бодол санаанаас салах, эрүүл байх шилдэг арга юм.

Одоогийн нөхцөл байдлаар бид цагаасаа нилээд орой хөгшрөх шаардлагатай болж байна. Хүний биологийн нас нь паспорт дээрх насны тоотой тэр болгон таарахгүй. Ямраар ч үзсэн байлаа ч манай улсад хүний эрүүл мэндэд хортой ажил хөдөлмөр эрхэлдэг олон хүн бий. Тэд бүгдээрээ 60 нас хүртлээ хэвийн байдлаар ажиллаж чадахгүй. Хэн ч хүний сэтгэл зүйн болон биеийн нөөц хүчийг тооцож чадахгүй билээ.

Энэ бүхнийг ярьж уурлаж гомдоллож болох ч үүний оронд ямар нэг зүйл хийсэн нь илүү дээр юм. Эхний ээлжинд биеийн эрүүл мэнддээ санаа тавьж аль болох урт удаан наслаж, тохь тухтай амьдрахаа бодох хэрэгтэй. Мэдээж аль болох хөгшрөхийг бодохгүй байх нь зөв. Залуугаараа байхын тулд өөрийн тархинд санаа тавьж, бодол санаагаа дайчлан сэргээж байх нь хамгийн зөв арга юм.

Сэтгэл судлаач хэлэхдээ “Бидний тархи буюу бидэнд шинэ нейроны холбоос шинээр үүсэхгүй болох үед хөгширч эхэлдэг байна. Гэтэл эдгээр нь зөвхөн хөдөлгөөний, сэтгэл зүйн, оюун ухааны идэвхтэй нөхцөлд л үүсдэг. Өөрөөр хэлбэл олон янзын шинэ, стандарт бус зүйлийн шийдлийг олох явдал юм. Энэ нь нэг талаар стрессийг дарахад хэрэгтэй бол нөгөө талаар шинэ мэдлэг мэдээлэл авч, ажилгүй болохоос тань хамгаалах үүрэг гүйцэтгэнэ.”

Хэрвээ та 60 хүрсэн бол энэ нь гараа хумхин суух шалтгаан биш бөгөөд шинээр ямар нэг зүйл сурах хэрэгтэй. Эмээ маань 72 настайдаа компьютер сурч, интернет хэрэглэж эхэлсэн юм. Тиймээс сурч хөгжихөд оройтно гэж үгүй. Зөвхөн албан ажлаа хийх чадварын тухай биш бусад зүйл болох хобби, хүнтэй харьцах, уран бүтээл туурвих зэргээр тархиа байнга ажиллуулж байхын тухайд ярьж байгаа юм шүү. Тархины байнгын хөгжил гэдэг бол таныг хөгшрөхөөс хамгаалах хамгийн чухал зүйл билээ.

Стресстэй тэмцэх гэдэг бол бүх л насныхны хувьд чухал зүйл бөгөөд энэ нь хүний эрүүл мэндтэй их холбоотой юм. Амьдралд хүнийг зовоох, архаг ядаргаанд оруулах олон үйл явдал тохиолдох бөгөөд бид түүнээс бий болох стресстэй тэмцэж сурах, амьдралаа илүү сайхан болгохыг хичээхээс өөр арга зам үгүй.

Өөрийгөө тайвшруулах зүйлийг юм болгоноос олж болно: спортоор хичээллэх, дуртай киногоо үзэх, сонирхолтой хүнтэй харьцах гэх мэт. Эдгээрийг туршиж үзэх хэрэгтэй ба танд тус болох биз ээ.

3
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *