
БНХАУ-ыг үндэслэгч Мао Зэдун дэлхийн түүхэнд үлдсэн байгалийн гамшгийн шалтгаан болсон хүн гэдгийг та мэдэх үү?
Мао Зэдуны удирдлага доор БНХАУ олон төрлийн кампанит ажлын хүрээнд маш хурдацтайгаар өргөжин тэлж, хөгжсөн түүхтэй. Түүний дотроос болжмор шувуу намнах кампанит ажил дэлхийн түүхэнд үлдэхүйц гамшгийг дагуулсан байдаг. Мао Зэдун болжмор шувууг үр тариа хэт их идэж, cүйтгэж байна гэж ялаа, шумуул болон хархны хамтаар устгaх “Дөрвөн хортон шавжны эсрэг кампанит ажил”-ыг 1958-1962 оны хооронд Агуу үсрэлтийн аяны нэг хэсэг болгон эхлүүлжээ.
Иймээс иргэд болжмор шувууг газарт буулгахгүй бөмбөр нүдэн айлгаж, бахардаж үxтэл нь нисгэж байв. Мөн шувууны үүрийг нурааж, чавхаар харваж байжээ. Энэ нь чөлөөт цагаараа иргэдийг хийх ажилтай болгохоос гадна БНХАУ-ыг болжмор шувуунаас салгах зорилготой байв.
Болжмор шувуу тариан талбайг cүйтгэж байна гэж үзсэн тул тус улсын ардын засгаас тэднийг устгaх шийдвэр гаргаж байв.

Мао Зэдун экологич, фермер байгаагүй хэдий ч ялаа, шумуул, харх, болжмор зэрэг амьтдыг устгах шийдвэрийг хувийн шинж чанартайгаар гаргаж байв. Тэрээр хэлэхдээ, “Евро-Азийн болжмор шувууг устгах хэрэгтэй. Учир нь тэд тариан талбайг үгүй хийж, үр тариа ихээр идэж байна. Хятадын ард түмэн энэ шувууг устгах хэрэгтэй” хэмээж байв. Үүний улмаас хятадууд болжмор шувууг үй олноор нь намнаж, үүрийг нь буулгаж, өндгийг нь хагалж эхэлжээ.
Болжмор намнах нь үндэстний дунд чөлөөт цагаараа хийх хамгийн дуртай зүйлсийн нэг болон хувирсан нь.

Байгаль орчны мэргэжилтэн Дай Цинь BBC агентлагт өгсөн нэгэн ярилцлагадаа, “Мао ан амьтны тухай ямар ч мэдлэггүй нэгэн байсан. Тэр энэ төлөвлөгөөнийхөө тухай хэнтэй ч, юу ч зөвлөхийг хүсээгүй. Зүгээр л дөрвөн төрлийн амьтныг устгахыг хүссэн” хэмээжээ. Тухайн үед сургууль, улсын байгууллагууд болжмор шувууг хамгийн ихээр намнаж байсан тул сайшаал хүртэж байсан тухай баримт бий.
Хүмүүс улсдаа туслах хүсэл дүүрэн байсан тул уг кампанит ажилд маш идэвхтэй нэгдэж байв.

Тухайн үед судлаачид уг кампанит ажлыг сайшааж байсан ч хожим нь харамсалтай үр дүнг дагуулсан билээ. Учир нь тэд царцаа зэрэг хортон шавжаар хооллодог шувууг сая саяар нь устгаж байгаагаа огт мэдээгүй юм. Үүний улмаас царцааны маш том нүүдэл болж, замдаа таарсан бүхнийг үгүй хийсэн билээ. Ялангуяа хөдөө нутаг маш их xохирол амсч, өлсгөлөнд нэрвэгдэж, 45 сая хүний амь нас xохирч, хүний маxаар хооллох явдал ч газар авч байсан гэдэг. Энэ тухай Хятадын сэтгүүлч Ян Жишэнь Tombstone нэртэй ном бичсэн байдаг.
Болжмор устгaлаас үүдэлтэйгээр “Маогийн үеийн их өлсгөлөн” хэмээн алдаршсан Хятадын түүхэнд үлдсэн гaмшиг тохиолджээ.

Мао Зэдун тус кампанит ажлаа цуцалсан хэдий ч эдийн засгийн асар их xохирол амсч, байгаль орчинд учирсан гaмшиг нөхөн сэргэлт автлаа хэдэн арван жил шаардсан байдаг.







