
Хайртай үрийнхээ уйлж байгааг харах хэцүү боловч тэднийг аргадах гэж яарах хэрэггүй гэдгийг судлаачид зөвлөж байна. Зөнгөөрөө уйлж байгаа хүүхдийн эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө гардаггүй гэдгийг тэд нотолжээ.
1. Уйллаа гээд сөрөг нөлөө хүүхдэд учрахгүй.

“The Journal of Child Psychology and Psychiatry” сэтгүүлийн хийсэн нэгэн судалгаагаар хүүхэд уйллаа гээд түүнд бие махбодийн болон сэтгэлзүйн сөрөг нөлөө учирдаггүй бөгөөд эх, хүүхэд хоёрын харилцаанд ч сэв суух үндэс болдоггүй гэдгийг тодорхойлжээ.
2. Тэд сайн унтаж амарна.

Тус судалгаагаар унтахаар уйлж байгаа хүүхдийг аргадаж болон зөнгөөр нь уйлуулж ажиглалт явуулжээ. Уг ажиглалтын үр дүнд зөнгөөрөө уйлж, өөрөө унтсан хүүхэд илүү гүн нойрсож байгаа нь тогтоогдсон байна.
3. Өөрөө өөрийгөө удирдаж сурна.

Хэрэв хүүхэл тань уйлж эхэлбэл аргадах гэж яарахын оронд түүнд өөрөө өөрийгөө хянаж, өөрөө тайвширч сурах боломжийг олгох хэрэгтэй байдаг ажээ. Уг судалгааг гардан явуулсан багийн ахлагч Dieter Wolke уйлж байгаа хүүхдийг аргадах гэж яарах хэрэггүй хэмээн зөвлөжээ. Ингэснээр тэд зөвхөн өдөр ч бус, шөнийн цагаар уйлах нь багасч эхэлдэг байна.
4. Өөрөө өөрийгөө тайвшруулж сурна.

Хүүхэд заримдаа өөрт илүү байгаа эрч хүчээ уйлж гаргах хандлагатай байдаг бөгөөд уйлж тайвширснаар унтдаг ажээ. Оройн цагаар хүүхэд унтахаар уйлах үед зөнд нь орхиж эхэлснээр хүүхэд маш хурдан өөрийгөө тайвшруулж сурдаг байна.
5. Уурлаж, аашлах нь багасна.

Хүүхэд уйлж сэтгэл хөдлөлөө гаргаснаар ярдаглаж уурлах явдал багасч, бүхэл өдрийн турш тайван байх үндэс болдог аж.
6. Өөрөө унтаж сурна.

Өөрөө өөрийгөө тайвшруулж сурсан хүүхэд шөнө сэрсэн ч бусдын тусламжгүйгээр хурдан унтаж чаддаг болдог ажээ. Харин тэд шөнө уйлж эхэлбэл эцэг, эхээ дэргэдээ байгаа эсэхийг мэдэх гэсэн үйлдэл гэдгийг ойлгох нь чухал.
Хүүхдийг зөнгөөр нь уйлуулах нь зөв гэж та боддог уу?







