Зурхайн ордуудыг шинжихүй: та ямар шалтгаанаар хорвоод мэндэлсэн бэ? Таны амьдралын гол зорилго юу вэ?

5

Бид бүхэн өөрсдийн гэсэн зорилготой, заримдаа зорилгодоо хүрэхийн тулд багагүй саад бэрхшээлийг даван туулах хэрэгтэй болдог. Та урьд өмнө нь энэ хорвоо ертөнцөд ямар учраас хүн дүрийг олж ирсэн талаараа бодож байсан уу?

Таны зорилгыг зурхайн орд дээр чинь үндэслэн хэлж өгье. Зурхайн орд бодож байснаас ч илүү олон мэдээллийг бидэнд өгдөг. Од эрхэс хэзээ ч худлаа хэлэхгүй.

Хонь

Та энэ хорвоо ертөнцөд бусдыг удирдан залах гэж ирсэн. Шаргуу хөдөлмөрлөж, эргэн тойрон дахь хүмүүсээ чиглүүлэх үүрэгтэй. Яагаад гэвэл танд дүрэлзэж буй галын шинж байдаг бөгөөд дээр дурдсан зүйлсийг хийх чадавхи танд бий. Та энэ амьдралд олон гайхалтай зүйлс хийж, бүтээх боломжтой, гэхдээ эхлээд зорилгоо сайтар тодорхойлох хэрэгтэй.

Үхэр

Та амьдралдаа хэн нэгнийг хамгаалж, тэр хүнд аюулгүй, санаа амар амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгөх нь чухал. Та энх тайван, тогтвортой байдлыг цогцлоох гэж хорвоо ертөнц рүү илгээгдсэн. Магадгүй та танилцсан, учирсан хүн болгондоо тусламжийн гараа сунгахад гэмгүй болов уу.

Ихэр

Та эргэн тойрон дахь хүмүүстээ энх тайван, тав тухыг бэлэглэхээр хорвоод ирсэн нэгэн. Хүмүүс таны заавар зөвлөгөөг сонссон үедээ юу ч хийхэд бэлэн болж хурцлагддаг. Тантай ярилцаж, ойлголцох амархан бөгөөд хэлж, ярьж буйг тань бусад хүмүүс хялбархан ойлгодог.

Мэлхий

Амьдралд чинь орж ирсэн хүн бүрийг дэмжиж, тэдэнд халамж анхаарал тавих үүрэгтэй. Таны эргэн тойронд байгаа хүмүүст та байгаа учраас энэ нь сэтгэл санааг нь дэмжиж өгөх том түлхэц болдог. Таньгүйгээр тэд мухардалд орох нь бий. Таних болон танихгүй хүмүүсийн амьдралд таны үзүүлэх эерэг нөлөө асар их. Сайхан үг болон тусламжийн гараа сунгах нь таны хувьд өдөр тутам хийдэг зүйл.

Арслан

Арслангийн ордод төрсөн хүмүүс энэ дэлхий дээр сонирхолтой шалтгааны улмаас ирсэн. Тэдний зорилго бол бусдыг удирдах бас дагах юм. Гэхдээ тэдэнд бусдыг дагах тийм ч таатай санагддаггүй. Энэ нь таны амьдралд бага зэрэг асуудлыг тарьж мэдэх талтай. Та бусдын үгийг сонсож, үзэл бодлыг нь хүндэтгэлгүйгээр мундаг удирдагч болох боломжгүй. Учир нь танд ч гэсэн бусдын заавар зөвлөгөө хэрэг болох нь гарцаагүй.

Охин

Та шаргуу хөдөлмөрлөх болон асуудлыг зохицуулах зорилгоор энэ дэлхий рүү хүн дүрийг олж илгээгдсэн. Энэ дэлхийд олон асуудал бий. Та л байхгүй бол тэдгээр асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Бүх асуудал гарах гарцгүй болж ч мэднэ. Ийм учраас энэ ордод төрсөн хүмүүс асуудлыг шийдвэрлэгчид байдаг.

Жинлүүр

Хамгийн хүнд хэцүү нөхцөлд ч гэсэн, энэ ордод төрсөн хүмүүс тайвшралыг мэдэрч чаддаг. Магадгүй та энэ хорвоо ертөнц дээрх хүчтэй шуургыг намжаах гэж ирсэн ч байж мэдэх юм. Танд тааламжгүй зүйл тохиолдож, тав тухыг тань алдагдуулсан ч гэлээ, та гарах гарцыг олох хүртлээ тайван, хүлээцтэй байж чаддаг.

Хилэнц

Таны зорилго бол бусдад хэрэгтэй тэр зүйлээр нь тус дэм үзүүлэх явдал юм. Бусдад хүнд хэцүү зүйл тохиолдоход та өөрийгөө тусламжийн гараа сунгах ёстой, надаас өөр туслах хүн байхгүй мэтээр боддог. Өрөөл бусдад тусална гэдэг таны хувьд амаргүй зүйл огтхон ч биш. Энэ дэлхийд тань шиг олон хүн байсан ч болоосой.

Нум

Хүмүүсийн дунд дутагдаж буй нандин холбоог бий болгох зорилго өвөртлөн энэ хорвоод ирсэн хүн бол яах аргагүй та. Ийм болохоор та эрх чөлөөтэй нэгэн байдаг. Бусдад хэрэгтэй үед та нэг газраас нөгөө газар руу яаран явдаг. Уулзсан учирсан хүн болгонд та ямар нэгэн байдлаар эерэгээр нөлөө үзүүлдэг. Таниас сурах зүйлс бусад хүмүүст асар их бий.

Матар

Таны зорилго бол энэ ертөнцөд өөрчлөлт гэж юу байдаг болохыг харуулах юм. Та бусдад шийдвэрлэх ёстой хүндхэн асуудал тулгараад байхад хэзээ ч нуруугаа харуулдаггүй. Энэ зан чанараараа та олон хүнийг эерэг хандлагатай болгож өөрчлөх увдистай.

Хумх

Та өөрийнхөө аз жаргалыг нэгдүгээрт тавьдаггүй. Таны зорилго бол бусдад хүн бүр төгс биш гэдгийг ойлгуулах явдал юм. Үр дүнд нь хүмүүс хүн болгон алдаа гаргадаг гэдгийг ойлгож авах болно. Та өөрийнхөө ажлыг бүтээхээс илүү бусдын ажлыг бүтээхийг эрхэмлэдэг бөгөөд хумхын ордод төрсөн хүмүүс бусдын сайн сайхны төлөө амьдардаг гэхэд буруудахгүй. Гэхдээ сайхан сэтгэлийн хариу үргэлж ирдэг гэдгийг та сайн мэднэ.

Загас

Таны зорилго бол эргэн тойрон дахь хүмүүсийг эвлэлдэн нэгдүүлэх, нөхөрлүүлэх юм. Бусдад таны тус хэрэг болох үед та хэзээ ч нуруугаа харуулдаггүй. Мөн бусдыг гадаад байдлаар нь дүгнэх дургүй. Маш бүтээлч бас бусдад аз жаргал, инээд баяр хөөр бэлэглэгч гэхэд хилсдэхгүй. Таны бусдад бэлэглэсэн инээд, баяр хөөр бол тэдгээр хүмүүсийн хувьд эмчилгээ л гэсэн үг.

45
БахархмаарБахархмаар
18
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Amur Amka

    Amur Amka

    2019/02/22 at 11:10

    Ккк хэрэгтэй шалгаанаар ирж дээ?

  2. Fortune Miigaa

    Fortune Miigaa

    2019/02/22 at 11:36

    Munxtuya Myagmarsuren

  3. Sambuu Oyunaa

    Sambuu Oyunaa

    2019/02/22 at 11:48

    Зөв бн

  4. Urantuya Urnaa

    Urantuya Urnaa

    2019/02/22 at 11:59

    Tumendelger Batsuuri ene bas chmg yag heltsiimuu??

  5. Dorjpurev Enkhmend

    Dorjpurev Enkhmend

    2019/02/22 at 21:59

    wow

  6. Unur Chagtsal

    Unur Chagtsal

    2019/02/23 at 10:20

    За даанч тийм байхаа ёстой ккк

  7. Mishig Zolzaya

    Mishig Zolzaya

    2019/02/23 at 10:41

    Yaag unen bn

  8. Altantuya Dagbasambuu

    Altantuya Dagbasambuu

    2019/02/23 at 20:01

    Yag unen bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *