Пальто худалдаж авахдаа энэхүү 4 дүрмийг санаж яваарай!

4

Энэхүү нийтлэл танд пальто худалдаж авахад юуг анхаарах ёстойг танилцуулж өгнө. Хавар намарт зориулсан сайхан пальтог хэрхэн сонгож авах вэ?

Пальтогүйгээр намрыг төсөөлшгүй. Пальто – зүгээр ч нэг гарт таарснаа сонгодог хувцас биш. Зөвхөн өөрийнхөө хүсэл сонирхолд хөтлөгдөхгүй мөн хэд хэдэн хүчин зүйлийг анхаарах хэрэгтэй: өөрийн биеийн галбир, сонирхол, цаг агаарын нөхцөл болон амьдралын хэв маяг. Намар өмсөх пальтог хэрхэн сонгох тухай бид танд нарийн танилцуулахаар бэлдлээ.

Пальтоны ямар загварыг сонгох вэ?

Дэлгүүрт орохоосоо өмнө өөртөө хамгийн түрүүнд тавих асуулт – та ямар загварын пальто сонирхож байна вэ? Жишээ нь, бидний уншигч бүсгүйчүүд дунд сонгодог загвар сонирхож байгаа бүсгүйчүүд байгаа – энэ тохиолдолд өвдөг хүртэл урттай, урт зураастай загвар илүү тохиромжтой байх болов уу. Мөн орчин үеийн загварыг ч гэсэн сонирхож үзэхэд илүүдэхгүй – өнөөдрийн моод дагадаг бүсгүйчүүдийн хувьд илүү сонирхолтой загвар байх нь дамжиггүй.

Хэрвээ та моодны туршилт хийхээс айдаггүй бол бас хийхэд бэлэн бол ямар нэгэн этгээд загварыг сонгоорой, жишээ нь пальто-пиджак, кейп эсвэл шал хүртэл урттай пальто ч болно (гэхдээ урт пальто нь тэр болгон бүх хүнд тохирохгүйг анхаарах ёстой).

Загвараа сонгохдоо үндсэн хоёр зүйлийг анхаарна: өөрийн биеийн галбирын онцлог болон хувийн сонирхолдоо нийцүүлээрэй.

 

Биеийн галбиртаа тохирсон пальто яаж сонгох вэ?

Биеийн галбир зөвхөн даашинз сонгоход чухал бус – мөн гадна хувцас сонгоход ч чухал зүйл. Юуны түрүүнд ямар онцгой шинж чанарыг анхаарах ёстой вэ?

Мөр: хэрвээ та унжсан жижиг мөртэй бол биеийн энэ хэсэгтээ хэмжээ нэмэх хэрэгтэй. Үүнийг бид үслэг оруулга эсвэл том захаар засаж залруулж болох талтай. Бас нэгэн арга – том ороолтыг хүзүү, мөрөөрөө хэд хэдэн удаа орно. Хэрвээ өргөн мөртэй бол эсрэгээрээ, биеийн галбирын тэнцвэрт байдлыг гаргахын тулд гуяндаа анхаарал хандуулна. Хормойгоороо өргөссөн загварыг сонгох нь зүйтэй.

Гуя: хэт өргөн гуяыг нууж болно – жишээ нь бүстэй эсвэл дэрвэгэр хормойтой пальто сонгоно. Мөн оверсайз загварын пальто ч гэсэн зөв шийдэл болж өгдөг.

Бэлхүүс: хэрвээ та өөрийнхөө бэлхүүсэнд сэтгэл дундуур явдаг бол танд хоёр хувилбар байна – бэлхүүсээрээ бүс зүүж байгаагаас нь илүү нарийхан харагдуулах (эхний загвар нь бүсгүй байсан ч гэсэн одоо дэлгүүр дээр нь бүс нэмэх үйлчилгээ шинээр гараад байгаа), эсвэл асуудалтай хэсгийг өөр тийш нь анхаарлыг хандуулж нуух. Үүнийг бид гуя эсвэл цээж хэсгээр гоёл чимэглэл хийж анхаарлыг хандуулах юм. Жишээ нь, гоёмсог том зүүлт энгэртээ зүүгээрэй – таны галбирын дутагдлыг нуугаад зогсохгүй бүр таны дүр төрхийг бүхэлд нь чимэглэж өгнө.

 

Ямар материалаар хийсэн пальто сонгох вэ?

Энд таны санхүүгээс шалтгаална, бас өөрийнхөө сонирхлыг ч орхиж болохгүй.

  • Савхи: савхиар хийсэн хувцас алдаршаад удаж байгаа: маш сонирхолтой харагдуулна, тэгээд ч эдэлгээ даана – гэхдээ зөвхөн цэвэр арьсны хувьд шүү дээ. Жинхэнэ арьсан эдлэл тийм ч хямдхан биш байх нь ойлгомжтой.
  • Илэг: илгэн пальто арьснаас улам гоё харагдахаас гадна бас л үнийн хувьд өсөөд явчихна. Үүнээс гадна зөв арчилгаа шаарддаг. Хэрвээ та гоо үзэсгэлэн, загварлаг харагдахын тулд эдгээр хүндрэлүүдийг давж туулж чадна гэж үзэж байгаа бол туршаад үзэхийг зөвлөж байна.
  • Велюр/хамба хилэн болон ноолуур: хамба хилэн, ноолууран пальто маш тансаг харагддаг, гэхдээ өдөр тутамд өмсөх биш гоёлын зорилгоор өмсөх нь илүү тохиромжтой.
  • Твид/бөс даавуун төрөл: бат бөх бас биед эвтэйхэн материал. Сүүлийн жилүүдэд пальтоны тренд материал болоод байгаа юм. Твидээр хийсэн пальто – олон дундаас ялгарах шилдэг арга бөгөөд намрын загварыг тодосгож өгнө.
  • Тааран: энэхүү материалд таныг анхаарлаа хандуулаасай гэж үнэхээр хүсэж байна, энэ жилийн тренд болох материал юм, мөн пальтоны ч хувьд шүү.
  • Үслэг: үслэг пальто – намрын гэхээсээ илүүтэй өвлийн пальто болно. Хэрвээ та зөөлөн материалд дургүй бол намрын сүүл саруудад ийм материалаар хийсэн пальто өмсөж болно.

 

Ямар өнгийн пальто сонгох вэ?

Угтаа бол элдэв зүйл ярилгүй сонгодог өнгийг сонгоно гэж бодож байна уу, хар өнгийн пальто. Гэхдээ таны анхааралд өөр бусад өнгүүд ч гэсэн өртөөсэй гэж хүсэж байна.

  • Цагаан пальто: хэрэглээ багатай ч үнэхээр гоёмсог. Ийм өнгийн пальто өмссөн байхад анхаарахгүй өнгөрөх хүн гудамжинд байхгүй дээ. Хурц өнгүүдээс ч илүү гоёмсог харагдана. Гэхдээ бас арчилгаа маш өндөртэйг мартаж болохгүй – өндөр зэрэглэлийн хими цэвэрлэгээнд өгөхөд хэдхэн төгрөг болохгүй нь ойлгомжтой. Шилдэг хувилбар: өдөр болгон өмсөхгүй л байя.
  • Улаан пальто: та гоо үзэсгэлэн харагдана, бусдын харц бүгд тань дээр унаж байгааг мэдрэх болно. Улаан пальто таныг нүд сохлом гоо сайхан харагдуулна, эрчүүд зөвхөн тань руу ширтээд л… Хэрвээ та ийм дүр зургаас айхгүй байгаа бол өдөр тутам өмсөж болох улаан пальто сонгоорой.
  • Цэнхэр пальто: энэ хувилбар – хар болон улаан өнгийн пальтоны завсрынх юм уу даа. Гэхдээ хэтэрхий тод биш – нөгөө талаасаа бас даруухан ч биш.

  • Ногоон пальто: маш тансаг бас эрхэмсэг харагдуулна – хамгийн гол нь өөр бусад хувцас, эдлэл хэрэгсэлтэйгээ зөв зохицуулаарай. Жишээ нь улаан цүнх барихад – моодны нэг зураг бэлэн боллоо л гэсэн үг.
  • Саарал пальто: хэрвээ хар өнгө танд хэтэрхий уйтгартай бөгөөд нийтлэг, харин цагаан пальто – хэрэглээгүй бас хээнцэрдээд байвал дундын саарал өнгийн пальто сонгоорой. Ийм өнгийн пальто өндөр үнэтэй харагддаг, бас өөр бусад хувцас, эдлэл хэрэгсэлтэй хослуулахад ч хялбар юм.
26
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *