Хэрэв та өдөрт 8-аас илүү цаг унтдаг бол үүнийг заавал уншаарай!

5

Хүн бүр эрүүл амьдралыг хүсдэг ба үүний тулд дор хаяж 8 цагийг унтаж амрахад зарцуулах хэрэгтэй. Гэвч тийм ч олон хүн үүнийг баримталдаггүй ба илүү олон цаг унтдаг. Олон цаг унтах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Бид танд шинжлэх ухаанаар батлагдсан, олон цаг унтвал биед гарах сөрөг өөрчлөлтүүдийг хүргэж байна.

6. Жин нэмэх

Хэд хэдэн судалгаагаар бага болон их цаг унтах нь чихрийн шижин болон хэт таргалалт үүсгэх гол хүчин зүйл болдог болохыг баталжээ. 100% баттай биш боловч, эмч нар хүмүүс хийх ёстой хөдөлгөөнөөсөө бага хөдөлгөөн хийх нь жин нэмэхэд хүргэдэг хэмээн үздэг байна. Иймд хэтэрхий орой сэрэх нь бие организмын идэвхтэй байдалд бага цаг зарцуулах шалтгаан болдог аж.

 

5. Сэтгэл гутралд орох

Сэтгэл гутралд орох нь нойрны асуудалтай шууд хамааралтай байдаг. Заримдаа хүн хэт их унтсанаас болж зарим төрлийн өвчнөөр өвчилдөг гэнэ. Энэ нь гаж буруу хэмнэл юм, учир нь олон цаг унтах нь бухимдах, ядрах үндэс болдог байна. Өглөө сэрэх үедээ орноосоо босмооргүй санагдаж, эргээд унтах нь таны амьдралын хэв маягийг уйтгартай болгох ба үр дүнд нь та сэтгэл гутралд орох юм.

 

4. Зүрх өвдөх

Хэрэв та хэтэрхий олон цаг унтвал хугацаа алдахаас гадна, зүрх судасны өвчтэй болж мэднэ. Орчин цагт зүрхний өвчнөөс болж амь насаа алдах эрсдэл өндөр байна, бас 8-аас илүү олон цаг унтах нь зүрхний өвчнөөр амь насаа алдах магадлалыг 34%-иар нэмдэг аж.

Түүнээс гадна эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол илүү олон цаг унтах хандлагатай байдаг нь судалгаагаар батлагдсан ба энэ нь тэд зүрх судасны өвчин илүү тусдаг болох гол шалтгаан юм.

 

3. Толгой өвдөх

Дутуу нойртой явах нь толгой өвдөхөд хүргэдэг шиг илүү олон цаг унтах нь ч гэсэн толгой өвдөх үндэс болдог. Бид амралтын өдрүүд болон баяруудаар орондоо хэвтээд байх шаардлагагүй. Эс бөгөөс таны толгой дүүрч, маш ихээр өвдөх болно.

Олон цагаар унтах нь тархины доторх неуротрансмиттерт нөлөөлж, үр дүнд нь серотонин гормоны тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг байна.

 

2. Ой санамж муудах

Судалгаанаас үзэхэд олон цагаар унтах нь тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг аж. Үүгээр ч зогсохгүй хэрэв та шөнө сэрвэл, та хангалттай нойроо авсан гэсэн үг биш юм.

Энэ нь тархины танин мэдэхүйн чадварт нөлөөлж, төвлөрөх болон санах үйл явцыг удаашруулна.

 

1. Нойргүйдэл

Хачирхалтай сонсогдож байж болох ч нойргүйдэл нь ихэвчлэн эрүүл бус дадал зуршил болон олон цаг унтдагтай холбоотой байдаг. Жишээ нь, хэрэв та олон цагаар компьютерын өмнө сууж байгаад маргааш өдөр нь унтахаар шийдвэл, та нойргүйдэлд орох болно. Таны биеийн хэмнэлийг эргүүлээд хэвийн байдалд оруулахад 2 өдөр хангалттай байдаг байна.

 

Хэрхэн яг тохирсон цаг (биед сайнаар)-аар унтах вэ?

Бие организм эрч хүчээ сэлбэхийн тулд 7-8 цаг унтахад хангалттай ба үүний тулд та дараах энгийн дүрмийг баримтлаарай:

  • Эрүүл хоол хүнс хэрэглэх
  • Сoгтууруулах ундааны хэрэглээгээ багасгах
  • Дасгал хийх
  • Нэг цагт сэрж, нэг цагт орондоо орж хэвших
  • Кафеин агуулсан шингэн зүйлс болон бүхэл махнаас татгалзах
  • Унтлагын өрөөгөө нам гүм, харанхуй, амрахад тохиромжтой байдлаар тохижуулах

Тө шөнө хэдэн цаг унтдаг вэ? Та хангалттай нойроо авч чаддаг уу?

17
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Saraa Sarangerel

    Saraa Sarangerel

    2018/11/13 at 16:51

    Misheel S.

  2. Н. Ганзул

    Н. Ганзул

    2018/11/13 at 17:30

    Н. Ганбаяр Ууганбат Ш. Одоо эрт босож эрт унтана

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *