Угаалгын машинд үүссэн мөөгөнцрийг хэрхэн цэвэрлэх вэ? Туршлагатай гэрийн эзэгтэй энэ асуудлаас яаж амархан салах талаар зөвлөж байна

3

Мөөгөнцөр амархан үржих газар бол мэдээж угаалгын өрөө. Чухам энд л мөөгөнцөрт таатай орчин бий – өндөр чийгшил, дулаахан агаар.

Гэсэн хэдий ч мөөгөнцөр угаалгын машинд ч үүсэж болно. Ялангуяа хар мөөгөнцөр маш аюултай – мөөгөнцрийн хортой бодис агаарт дэгдэж гэр бүл тэр чигээрээ амьсгалах болно шүү дээ. Ингээд л гэмгүй харагдах хар толбоноос болж уушгины хүнд өвчин эсвэл харшил зэргээр шаналж эхэлцгээнэ.

 

Угаалгын машинд мөөгөнцөр үүсэх гол шалтгаан

  • 30-40 хэмийн усанд тогтмол хувцас угаах
  • Угаалгын машины хоолойд ус үлдээх
  • Буруу арчилгаа – угаалга болгоны дараа угаалгын машиныг бүрэн хатааж агаарын солилцоог хангах ёстой
  • Ашигласны дараа хаалгыг нь хаах

Мөөгөнцөртэй тэмцэх – амаргүй ажил, ялангуяа угаалгын машины резин зөөлөвчтэй хэсэгт мөөгөнцөр элбэг тохиолдоно. Гэрийн эзэгтэй болгонд хэрэг болох үр дүнтэй аргыг танилцуулъя.

Танд шаардлагатай зүйл:

  • Хлорын агууламжтай цэвэрлэгээний шингэн бодис
  • Угаалгын порлон
  • Зузаан резинэн бээлий
  • 25 г нимбэгийн хүчил

Заавар:

  1. Угаалгын машины дотор талыг жирийн салфетк эсвэл даавуун салфеткаар арчиж хуримтлагдсан бохир, үлдсэн чийгийг авна.
  2. Угаалгын машины резинэн зөөлөвчийн дотор талд хлортой цэвэрлэгээний бодисоо түрхээрэй. Аль болох жигд түрхэж өгнө.
  3. Хаалгыг хаагаад 2 цаг байлгана.
  4. Дараа нь “Зайлах” горимыг ажиллуулна, угаалгын машинд элдэв зүйл хийхгүй хоосон эргүүлэх юм.
  5. Дараа нь угаалгын нунтаг хийх хэсэгт нимбэгийн хүчлээ хийгээд өндөр хэм дээр тохируулж ажиллуулаарай.

Ингээд сайтар цэвэрлэсэн угаалгын машинтай боллоо. Мөөгөнцөр дахин үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд сард хэд хэдэн удаа дээрх аргаар угаалгын машиныг цэвэрлэж байх хэрэгтэй.

8
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *