Өдрийг интернет орж эхлүүлэх нь ямар хортой вэ?

0

Шинэ өглөө бидний тухайн өдрийг өнгөрөөх үйл явцад шууд нөлөөлдөг. Хэрвээ тархиа “зөв” хооллож чадвал өдрийг үр өгөөжтэй, хөнгөн өнгөрөөж чадна.

Өглөө босоод тамхи татаж, хоёр боов идээд аяга кофе уусан бие махбодид үүнээс илүү юу хэрэгтэй юм бэ гэж бодож байна уу? Энэ үед бид яагаад ч юм тархинд ирж байгаа мэдээллийн талаар огт боддоггүй.

Өглөөг сошиал сүлжээ, мэйлээ шалгахаар эхлүүлж байгаа бол амьдралын чухал үйл явдлаас холдож хөндийрдөг. Лайк, коммент болгонтой цуг дофамин ялгаруулна.

Тэгэхээр өдрийг яаж эхлүүлэх вэ? Тархиа “зөв хоолоор” хэрхэн хооллох уу?

 

Цахилгаан хэрэгсэл бүү ашигла

Хэрвээ таны хөргөгч өөх тос ихтэй, хурц эсвэл амттанаар дүүрэн бол та эдгээр хоолноосоо л идэж таарна. Гар утас ч гэсэн үүнтэй адил: хэрвээ гар дор бэлэн бол шууд л авч хэрэглэнэ. Тэгэхээр цахилгаан хэрэгслийг унтлагын өрөөнөөс холдуул.

 

Бясалгал хий

Ямар нэгэн үйл явдлыг тохиолдох ёстой мэт санагдах үе байдаг. Харамсалтай нь заримдаа тохиолдсон үйл явдлын мөн чанарыг сайтар ойлголгүй өнгөрдөг. Тиймээс үүнийг ухаарахын тулд бясалгал хийж байх хэрэгтэй.

 

Унш

Интернет дээрх нийтлэл бус ном уншаарай. Нийтлэлийг бид гүйлгээд харна, харин номыг бид тунгаан бодож, төсөөлж уншдаг.

 

Цагийн турш өөрт маш чухал зүйл дээр ажилла

Ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүл, өөр юунд ч бүү сатаар. Энэ нь маш их сэтгэлийн таашаал авчирдаг юм. Ингэж чадсанаар та өөрийгөө болон цагаа маш ихээр хэмнэж үнэлж сурна. Зөв төлөвлөж ажилласан нэг цагт ч гэсэн маш их зүйлийг хийж болдгийг та мэдэрнэ.

Өглөө босоод сошиал сүлжээнд орохдоо та юу авдгаа сайтар бодоод үзээрэй. Таны сэтгэлийг сэргээж эсвэл таныг амжилтад хүргэж байна уу? Ийм төрлийн ажилд зориулсан цагийг сараар, жилээр гаргавал хэдэн цаг гарч байна? Магадгүй ном бичих эсвэл шинэ зүйлд суралцахад хангалттай их цаг гарч байна уу?

5
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *