Гэрийн нөхцөлд үсээ хэрхэн зөв будах талаарх мэдүүштэй 20 зөвлөмж. Үс будалтын мэргэжилтнүүд танд зөвлөж байна

3

Үсний өнгө бол биднийг тодорхойлогч бас нэгэн чухал зүйл бөгөөд багахан өөрчлөгдөхөд л бид шал өөр хүн шиг харагдах боломжтой. Та бусдын анхаарлыг татсан тод өнгийн үстэй болмоор байна уу, аль эсвэл илүү бүдүүлэг нэгэн шиг харагдмаар байна уу. Зарим хүмүүс дүр төрхөө огцом өөрчлөхөөс огтхон ч айдаггүй бөгөөд олон янзын өнгөнд чин сэтгэлээсээ дурлагчид болсон байдаг. Дэлхий нийтээр хөл хориотой байгаа энэ үед асар олон хүн дүр төрхөө өөрчилж үзэх хүсэлтэй байгааг олон нийтийн сүлжээнээс харж болно. Харин бид танд илүү аюулгүй бас зөв аргыг зааж өгөхөөр бэлтгээд байна.

1. Гэртээ үс будах хэрэгслүүд худалдаж авах

Үс будах үндсэн хэрэгслүүд:

  • Ус будах багс
  • Нэг удаагийн бээлий
  • Нарийн шүдтэй сам
  • Арьс хамгаалах чийгшүүлэгч тос

Будгаа холих болон хадгалах үедээ металл хэрэгсэл хэрэглэж болохгүй зөвхөн хуванцар хэрэгсэл хэрэглэх хэрэгтэй. Металл аяга болон хавчаар нь үсний будгийг исэлдүүлдэг бөгөөд өнгө нь бүрэн төгс гарч ирэхгүй байх магадлалтай. Мөн металл хэрэгсэл нь хортой химийн урвал үүсгэж болно.

© harmi13 / Reddit

Мөн үргэлж бээлий хэрэглэж занших хэрэгтэй.

 

2. Үсний будаг сонгохдоо хайрцаг дээрх зурагт бүү хуурт

Мэдээж хайрцаг дээрх моделууд үзэсгэлэнтэй харагддаг. Гэвч энэ бол зүгээр л тус брэндийн анхаарлыг чинь татах гэсэн арга юм. Чиний найзлах ёстой жинхэнэ найз бол хайрцагны ард байдаг өнгөний хүснэгт юм. Будаг бүр “гол өнгө ба туяа”-г нийлүүлсэн өөрийн гэсэн кодтой байдаг бөгөөд хайрцган дээрх энэхүү код нь сонголт хийхэд тань тусална. Нийт 12 өнгөний төрөл байдгаас хамгийн бараан хар өнгө нь 1 , хамгийн цайвар өнгө нь 12 дугаартай.

Жишээлбэл:

  • 3 – алтлаг
  • 4 – зэсэн
  • 6 – улаан
© gumptiousguillotine / Reddit

Гэрийн аргаар будаж болдог будгууд нь салоны будгуудыг бодвол илүү хүчтэй байдаг бөгөөд өнгө нь хайрцаг дээрх өнгөнөөс 20-30 хувиар тод, цайвар орох магадлалтай. Хүсэж байгаагаасаа нэг өнгөөр цайвар болгохыг хүсэхгүй байгаа бол 10 номерыг сонгохыг зөвлөж байна. Мөн будагны хайрцаг дотор байдаг заавар бичсэн цаастай маш сайн танилцах хэрэгтэй. Үсний урт, байгалийн өнгөнөөс шалтгаалж ямар өнгөтэй болох, будгаа хэрхэн найруулах гээд олон зөвлөмж багтсан байдаг.

 

3. 2 хайрцаг үсний будаг ав

© EverAshley / Reddit

Хэрэв таны үс дундаж болон дунджаас урт бол танд хамгийн багадаа 2 хайрцаг үсний будаг хэрэгтэй. Талыг нь будаад талыг нь будахгүй орхих шиг муу зүйл байхгүй.

 

4. Үс будахаас 48 цагийн өмнө заавал харшилтай эсэхээ шалгах хэрэгтэй

© thechosenginger / Imgur

Ямар ч үсний будаг хэрэглэхийн өмнө эрүүл мэндээ хамгаалахын тулд харшилтай эсэхээ заавал шалгах хэрэгтэй. Уг чухал дүрмийг үл тоомсорлосноор ноцтой үр дагуулж болзошгүй.

 

5. Өөрийн төрөлх үсний өнгөтэй төстэй өнгөөр будаарай

© rgelmis / Reddit

Өөрөө үсээ будах үед хамгийн эрсдэл багатай арга бол өөрийн үсний өнгөнөөс 3 өнгөөр бараан эсвэл 3 өнгөөр цайвар өнгөөр будах юм. Учир нь зарим будаг таны үсийг мэдэгдэхгүй байдлаар гэмтээж ч болзошгүй.

 

6. Эхлээд бага хэмжээний үсэн дээр туршиж үз

© bashthisbeauty / Reddit © Megzerrato / Reddit

Ялангуяа тод өнгөөр үсээ будах үедээ үснээсээ багахан хувааж аваад эсвэл үснийхээ ил харагдахааргүй газрыг будаж үзэх хэрэгтэй. Учир нь туршаагүй хүмүүст азгүй тохиолдлууд маш их гардаг. Хэрэв үсээ будсаны дараа хуйх будаг болсон тохиолдолд хүнсний сод эсвэл хүнсний сод агуулсан шүдний оог устай холин зөөлнөөр хуйхандаа иллэг хийнэ.

 

7. Үсээ будах гэж яарсны хэрэггүй эхлээд үсээ эмчил

© A_Confused_Babygirl / Reddit

Үс будахад гэмтэлтэй үснүүд илүү их арчилгаа шаарддаг. Будахаасаа хэдэн долоо хоногийн өмнөөс эхлэн үсээ арчилж үсний маск болон чийгшүүлэгч ашиглан үсээ эрүүлжүүлэх хэрэгтэй.

© Joyful1517 / Reddit

Хэдийгээр үсээ хэд хэдэн удаа цайруулсан байсан ч дахин өөр өнгө оруулах үед үсний байгалийн өнгөнөөс шөлтгөөлж өөр өөр орж олно. Багынхаа зургийг хараад үс тань байгалиасаа ямар туяатайг анзаарч болно. Дулаан өнгөний суурьтай, хүйтэн өнгөний суурьтай үс гэж байдаг.

 

8. Үсээ будахаасаа өмнө өмнөх үсний өнгөө тодорхойлох

© curlygurly7988 / Reddit

Хэрэв зөвхөн үсний үзүүрээ будах гэж байгаа бол будгандаа дүрээд авахад л хангалттай.

© EzbndZ / Reddit

Мөн үсээ бүхэлд нь өнгөнд оруулж азаа үзэж байснаас тал хэсгийг нь будах нь илүү аюулгүй бас загварлаг харагдах боломжтой.

© bluenightssx / Reddit

Хэрэв үсний дээд хэсэг аль хэдийн хэтэрхий их ялгаатай өнгөтэй болсон бол дахин хэсэгчилж будах хэрэггүй. Дахиж цайруулахгүй л бол өнгө нь өөр өөр орно.

 

9. Таны үсний өнгө гэрэлд өөр өөр өнгөөр харагдах болно

© mishka_223/ Reddit

Хиймэл гэрэлд таны үсний өнгө тод туяатай харагдана. Харин байгалийн гэрэлд туяа нь харагдахгүй болох магадлалтай. Тиймээс будаг сонгохдоо үүнийг ч бас тооцоолох нь зүйтэй.

Хэрвээ та үсний будгаа сонгохдоо интернэтээс харж сонголтоо хийх гэж байгаа бол тухайн хэрэглэгчийг өөр өөр гэрэлд зураг авахуулсан эсэхийг сайтар шалгаарай.

 

10. Гэрийн аргаар цайруулалт хийх эсэхээ дахин бодоод үзээрэй

© sunlit_cairn / Reddit

Бараан өнгөнөөс цайвар өнгө рүү ороход цайруулалтын хэд хэдэн шат хэрэгтэй байдаг бөгөөд энэ нь үсийг ноцтой гэмтээдэг.

© siriushley / Reddit

Хэрэв та цайруулсны дараа хүссэн үр дүндээ хүрэлгүй улбар шар өнгөтэй болвол үүнийг ашиглан улбар улаан өнгөөр будаж тод өнгийг үстэй болж болох юм.

© fallalalala1311 / Reddit

Үсээ цайвар болгохын оронд хагас өнгө дээр буюу бараан төрлийн өөр өнгөөр будсан нь илүү дээр.

 

 

11. Гэртээ 40-тэй цайруулагч хэзээ ч ашиглаж болохгүй

© Dysphoricscreams / Reddit

Гэрт 10, 20, 30-тай цайруулагч ашиглаж болох боловч энэ тоо 40 рүү орвол маш аюултай болж эхэлнэ. Хуйхаа түлж ч магадгүй. Зөвхөн мэргэжлийн хүмүүс л ийм цайруулагч хэрэглэж чадна.

 

12. Будаг хольж өнгө гаргах гэж байгаа бол нэг брэндийн будаг сонгоорой

© juicepubes / Reddit

Дулаан өнгийн дулаан өнгөтэй, хүйтэн өнгийг хүйтэн өнгөтэй гэсэн зарчмаар будгаа холино.

© laorigamiheart / Reddit

Дулаан болон хүйтэн өнгийг хамтад нь хольж болохгүй. Энэ өнгөнүүд нь харилцан хоршихгүй. Улбар шар үсийг хүйтэн төрлийн өнгөөр будлаа гээд сайн зүйлд хүрэхгүй л болов уу.

Будаг хольдог тусгай зориулалтыг хэрэгсэл байдаг. Энэхүү  холигч нь хэрэглэхэд амар бөгөөд та зөвхөн өөрийн сонгосон 2 өнгийг хийхэд хангалттай үлдсэнийг нь холигчид даатгах хэрэгтэй. Та эсвэл өнгө сонгогчоос өнгөө сонгож болох бөгөөд “RGB” өнгө сонгогч нь дотроо 16,777,216 төрлийн өнгийг агуулдаг. Ингэснээр та ямар өнгөнүүдийг холивол ямар өнгө гарч болохыг харах боломжтой.

 

13. Шар үсэн дээрх ягаан толбонуудыг арилгахын тулд ягаан будагтай үсний шампунь хэрэглэ

© x0juliaa / Reddit

Нар, ус, үсний индүү болон сэнс нь цайвар үсэн дээр шар толбо гарахад нөлөөлж болзошгүй. Нил ягаан өнгө нь шар болон хурц шар өнгийг саармагжуулдаг бөгөөд энэ нь чиний төгс цайвар үсийг цайруулагч болон хэт ислийн эмчилгээний шаардлагагүйгээр тогтцыг нь удаан байлгана.

© Puddles1136 / Reddit

 

14. Хэрэв та зуныг тэсэн ядан хүлээж байгаа бол үсээ солонгын өнгөөр будаж болох юм

© brofle / Reddit

Шүдний оо ашиглан үсээ цайруулах шаардлагагүйгээр өнгө оруулж болно. Түрхсэнийхээ дараа удаалгүйгээр угаах ёстой шүү.

 

15. Үсээ 2 хувааж 2 өөр өнгөөр будах нь таны гадаад төрхийг тань сэргээнэ

© scary-annah / Reddit

Үсээ тал талаар нь хуваахаас өмнө эхлээд нүүр будалтын талаар сайтар бодох хэрэгтэй. Учир нь 2 өөр өнгийн үс нүүр будалттай тохирохгүй харагдах боломжтой байдаг.

 

16. Хэрэв таны үсний өнгө таны хүссэнээр болоогүй бол сандрах хэрэггүй

© runningdinosaur97 / Reddit
  • Гүн цэвэрлэгч шампунь ашигла. Энэ нь ердийн шампунийг бодвол илүү гүн цэвэрлэж үсний будагны пигментийг хурдан арилгадаг .
  • Сульфат ихээр агуулдаг, хагны эсрэг шампуниар угаа. Сульфат нь будагны пигментийг хурдан арилгадаг бөгөөд ингэснээр хүсээгүй өнгөнөөсөө салах боломжтой болно.
  • Витамин С – г шампунь дээрээ нэмж хэрэглээрэй. Хүчил нь будгийг багасгаж үсний байгалийн өнгийг сэргээхэд тусалдаг байна.
  • Чийгшүүлэгч дээрээ 3 хоолны халбага нунтаг синнамон хийж хэрэглээрэй. Энэ арга нь хамгийн эрүүл байгалийн арга бөгөөд үсийг гэмтээхгүйгээр үсний төрөлхийн өнгийг сэргээхэд тусалдаг байна. Энэ нь хар бараан үстэй хүмүүст илүү тохиромжтой байдаг .

 

17. Үсээ чийгшүүлж будсаныхаа дараа кератинаар ханга

Будсаны дараа үс хуурайшиж соронзлогддог. Энэхүү тохиолдолд эдгээр аргуудыг хэрэглэнэ үү:

  • Үсний чийгшүүлэгч маск нь хуйханд эрчимтэй тэжээл өгч үсний хялгасан бүтцийг сэргээнэ.
  • Кератины эмчилгээ хийлгэснээр үсний эсийг сэргээж, тэжээлээр хангаж илүү бат бөх болгодог байна.
  • Липидийн эмчилгээ нь үс унах, хугарахаас сэргийлж үсийг илүү чийгшүүлж зөөлөн болгоно.
  • Арган тос нь таны төрөлхийн үсийг сэргээж, гэрэлтсэн, эрүүл үстэй болоход тусална.
  • Эфирийн тос нь үсний төгсгөлийг гэмтэхээс сэргийлж үсийг бэхжүүлэхэд тусалдаг.
  • Үсээ удаан чийгшүүлснээр үс соронзлогдохоо больж үс илүү өнгөлөг харагдах болно.

 

18. “UV” өнгө буюу фосфортдог өнгөнүүд нь байгалийн гэрэлд өөр харагдана гэдэгт бэлтгэлтэй байгаарай

© Fizzyfrida / Imgur © Fizzyfrida / Reddit

“UV” өнгө нь будаагүй үс болон цайвар үсэн дээр будаж болох бөгөөд хэд хэдэн өнгө эсвэл үсээ сүлжсэн үед илүү онцгой харагддаг байна. Өдөр байгалийн гэрэлд ойх ба ингэснээр шөнө нь гэрэлтэж харагддаг байна. Хэр удаан нарны гэрэлд байна тэр хугацаагаар шөнө гэрэлтдэг. “UV” өнгийг харуулахын тулд “UV” гэрлийн дор аль болох удаан байх хэрэгтэй. Өдрийн гэрэлд өнгө нь илүү цайвар харагдана. Хэрэв та өдрийг цагаар илүү неон эффект хүсэж байвал неон үсний будаг сонгох хэрэгтэй. Тиймэрхүү будгууд нь өдөр ч гэрэлтсээр байдаг байна.

 

19. Үсний будгийг ангижруулагчаар шингэлэх нь илүү цайвар бөгөөд зөөлөн өнгө гаргахад нь тусална

© jaszczuryn / Reddit

 

© phellevie / Reddit

 

© ZeMeest / Reddit

Үсний будгийг ангижруулагчтай хольсноор тухайн өнгийг илүү зөөлрүүлдэг байна. Гэхдээ энэ арга нь бүх будган дээр тохиромжгүй. Үсний будгийг ангижруулагчтай хольсноор хурц, шийдэмгий өнгийг илүү зөөлрүүлж өгнө.

 

20. Огт будаж байгаагүй урт үсний үзүүрийг нь будаж туршиж үзээрэй

© FknRepunsel / Reddit © FknRepunsel / Imgur © DeansRepunzel / Imgur

Хэрэв та үсээ будаж үзээгүй, будахыг хүсдэг бол үсээ бүхэлд нь будах хэрэггүй . Үснийхээ багахан хэсгийг будсанаар үсээ гэмтээлгүйгээр будаад үзлээ л гэсэн үг.  Үсээ бүхэлд нь цайруулснаар эцэст нь бүр эхнээс нь үсээ ургуулах хэрэг гарж ч болзошгүй юм.

15
ГоёГоё
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Энхжин

    2020/11/17 at 10:51

    Баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *