Гадны улс орнуудын ойлгохын аргагүй өвөрмөц соёл уламжлалууд. Яагаад зарим орнууд зүүн гарын дүрмээр явдаг вэ?

0

Соёлын ялгаатай байдлаас шалтгаалж ичмээр байдалд орох үе олон. Та өөрийгөө анхнаасаа Англи, Энэтхэг, Австрали хүн болж төрөөд бусад орноор аялж байна гээд төсөөл дөө? Яагаад зарим орны хүмүүс зүүн гарын дүрмээр явдаг, Итали хүмүүс стейк идсэнийхээ дараа овьёос иддэг гээд олон сонирхолтой зүйлийн учрыг бид өнөөдөр тайлах болно.

1. Англи улсын зүүн гарын дүрэм

© depositphotos.com © depositphotos.com

Жинхэнэ асуулт бол хүмүүс яагаад зүүн гарын дүрмээр явахаа больсон бэ? Чухамдаа хүмүүс анх зүүн гар талдаа сэлмээ зүүж, морио зүүн талыг барьж унадаг байж. Харин Францын хувьсгалын дараа ачааны галт тэрэг зохион бүтээгдэж тэр цагаас хойш дэлхий нийт тэр чигээрээ баруун гарын дүрмийг баримтлах болжээ.

 

2.  Голландчууд зургаа авахуулахдаа “бяслаг” гэхийн оронд “бяцхан шувуу инээгээрэй” гэж хэлдэг

© piqsels.com © depositphotos.com

Орон бүрд зураг авахуулахдаа инээмсэглэж байгаа царай гаргахдаа хэлдэг үг гэж байдаг. Үүнтэй адил Испани хэлтэй орнуудад зураг авахуулахдаа “виски” гэж хэлдэг бол, Нидерландад “бяцхан шувуу инээгээрэй” гэж хэлдэг гэнэ. Учир нь хуучин гэрэл зурагчид шувуудыг камерынхаа дээр байлгаж байгаад зураг дардаг байжээ.

 

3. Япон улс замын хөдөлгөөндөө цэнхэр гэрэл ашигладаг

© Antti T. Nissinen / Flickr © depositphotos.com

Эртний Япон улсад үндсэн 4 өнгө л байдаг байсан нь хар, цагаан, улаан болон цэнхэр аж. Харин ногоон өнгөтэй юм болгоныг цэнхэр юм уу “ао” хэмээх авиагаар илэрхийлдэг байжээ. Харин “Мидори” гэдэг үг нь “нахиалах” гэсэн утгатай бөгөөд ногоон өнгийг энэ үгээр илэрхийлэх болсон байна. Гэхдээ Япон улсад ногооны төрлийн өнгийг одоо ч цэнхэр гэж тооцдог.

 

4. Нидерландад утасны дуудлагад “Байна уу” гэж хариулдаггүй

© depositphotos.com © depositphotos.com

Ихэнх хэлэнд утсаар ярьж байгаа хүний эхний үг “Hello” буюу “Байна уу”, “Сайн уу” гэж эхэлдэг. Харин Нидерланд хүмүүс утсандаа хариу өгөхдөө “Өөрийн нэр+хамт” гэх байдлаар хариулдаг байна.

 

5. Эквадорын хогны машин, Америкийн зайрмагны машин хоёр ижил дуутай

© shutterstock.com © shutterstock.com

Энд байгаа видеон дээрх Эквадорын хогны машины дууг зарим хүмүүс бусад орны зайрмагны машины дуутай ижил байгаа талаар сэтгэгдлээ хуваалцжээ.

 

 

6. Люксенбургт нийтийн тээвэр үнэ төлбөргүй байдаг

© depositphotos.com © depositphotos.com

Люксенбург нь маш жижигхэн улс хэдий ч замын хөдөлгөөний томоохон асуудалтай орон юм. Энэ нь өдөр бүр улсын хилийн гадна амьдардаг 180,000 гаруй ажилчид ажлаа хийхээр орж гардагтай холбоотой байж болох юм. Харин үнэгүй нийтийн тээвэр нь асуудлын хамгийн сайн шийдэл болжээ.

 

7. Та Монаког хойдоос өмнөд хүртэл бүтэн туулахад 50 минут л шаардагдана

© Google Maps

Монако улсыг ердөө 50 минутад бүтэн туулж болох бөгөөд дэлхий дээрх тусгаар тогтносон 2 дахь хамгийн жижиг улс юм. Энэ нь Нью Йоркийн Төв Парктай ижил хэмжээтэй буюу талбай нь 1.95 кв.км гэсэн үг.

 

8. Хятадад “Хөхөвч судлал” гэсэн мэргэжил байдаг

© Bahman Adlou / Unsplash © Michael Dam / Unsplash

Хонг Конгийн Политехникийн Их Сургууль албан ёсоор “Дотуур хувцасны мэргэжилтэн” хэмээх мэргэжлээр оюутан элсүүлэн суралцуулах болжээ. Энэ нь Хятад улсад “Victoria’s Secret” болон “La Senza” зэрэг дотуур хувцасны асар том үйлдвэрүүд байдагтай холбоотой гэнэ.

 

9. Коста Рикагийн гудамжнууд ямар ч нэргүй

© depositphotos.com © depositphotos.com

2010 оныг хүртэл Коста Рикагийн гудамжнууд ямар ч нэргүй байсан учраас ямар нэгэн илгээмж илгээхдээ алдартай хөшөө, гүүр зэргээр баримжаа авдаг байжээ. Зарим хүмүүс үүнийг Коста Рика улс өмнөх түүхээ хадгалсан хэвээр үлдэх оролдлого гэж үздэг.

 

10. Италид капучиног зөвхөн өглөөний цайнд уудаг

© depositphotos.com © depositphotos.com

Италид сүүг маш хүнд хүнс гэж үздэг учраас зөвхөн өглөөний цайны үеэр л хэрэглэдэг. Энэхүү бичигдээгүй хууль кофены соёлд нь ч нөлөөлжээ. Өдрийн хоол юм уу оройн хоолны дараа капучино ууна гэдэг нь тэдний хувьд байж боломгүй зүйл юм.

 

11.  Данид 25 хүртлээ ганц бие явсан хүнийг синнамоноор шүршдэг

© Shutterstock.com © thestevenalan / Flickr

Эрт үед амтлагч зардаг явуулын наймаачдыг цуутай ганц биечүүд гэдгээр нь мэддэг байжээ. Тиймээс ганц бие удаан явсан хүмүүсийг өргөн хэрэглээний амтлагч болох синнамоноор шүршдэг үйл нь заншил болон үлджээ. Харин 30 нас хүрвэл синнамон нь чинжүүний нунтгаар солигддог байна.

Та өөрийн мэдэх сонирхолтой мөн өвөрмөц соёлтой улс орнуудын тухай хуваалцаарай.

12
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Enkhamgalan Injir

    Enkhamgalan Injir

    2020/05/02 at 12:36

    Munguntsatsral Tsogtoo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *