
Хамгийн сүүлд болсон WWDC 2016 (Apple Worldwide Developers Conference) хурлын үеэр Apple компани өөрсдийн бүтээсэн Apple Watch, Apple TV, Mac компьютер болон утаснуудад зориулагдсан үйлдлийн системүүдийн шинэ загваруудаа танилцуулсан юм.
Энэхүү шинэчлэлт нь Apple Watch-ийн watchOS 3-ыг бий болгож байгаа ба ямар ч программ 7 дахин хурдан унших боломжтой болжээ. Түүнээс гадна Scribble хэмээх шинэ үйлдэл нь танд зурвас ирэхэд илүү хурдан хариу өгөх боломжийг олгох юм. Та ердөө цагны дэлгэцэн дээрээ бичихийг хүссэн үгээ үсэглэхэд л хангалттай. Мэдээж цаг хэд болж байгааг харуулах хэсгийг та өөрийн сонирхолдоо нийцүүлэн өөрчилж болно. Таны төлөө тэд сонголтынхоо тоог цөөнгүй хэдээр нэмсэн аж. Мөн таны өдөр тутмын хэрэглээнд зориулж цэнэг хянах хэсэг, цаг агаарын байдлыг харуулах хэсгийг нэмж оруулсан байна. Хамгийн сонирхолтой нь таны цаг эрүүл мэндэд тань туслах чадвартай болж байгаа юм. Биеийн чинь ерөнхий байдал, хэр их дасгал хийж, хэр их энерги зарцуулсныг тань шууд л хэлж өгөх болно.
tvOS нь танд зурагтаа утсаараа удирдах боломжийг олгох юм. Та төхөөрөмж болгон дээрээ Youtube account-аа идэвхижүүлэлгүйгээр бүхнийг үзэх боломжтой болно гэсэн үг.
Таамаглаж байсанчлан OS X нь macOS нэрийг зүүсэн билээ. Sierra хэмээх нэмэлт хэсгийн тусламжтайгаар Mac нэртэй компьютер болгон дуу таних чадвартай боллоо гэсэн үг юм. Та зөвхөн дуу хоолойгоо ашиглан өөрийн файлуудаа нээж болох ба ингэхдээ зөвхөн нэрээр нь бус үүсгэсэн он сар мөн хэмжээгээр нь хүртэл хайх бүрэн боломжтой. Таныг хэлэхэд л компьютер тань хүссэн дууг тань тоглож, хүссэн мэдээллийг тань интернэтээс олж өгөх болно. Түүнчлэн өөрт байгаа зураг эсвэл бичлэгээ өөрт байгаа төхөөрөмжүүдийнхээ хооронд чөлөөтэй шилжүүлж ашиглах боломжтой болсон гэдгийг дуулгахад таатай байна.
iOS 10 нь түгжээтэй дэлгэцээр үйлдэл хийх эрхийг танд олгох юм. Та утасныхаа түгжээг гаргалгүйгээр мэдэгдэл хүлээн авч үзэж мөн хариу өгөх боломжтой болж байгаа билээ. Түүнчлэн зураг хадгалах хэсэг хүний царайг таниж таны зургийг өөрөө хуваарилах чадвартай болсон юм.
Энэ оны 6 сард туршилтын загварууд гарах бол 9 сар гэхэд худалдаанд бүрэн гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.







