Хийхэд маш хялбар 17 хоолны жор

4

Гар дор чинь илүү дэлгэрэнгүй тайлбартай хоолны жортой ном байхгүй тохиолдолд, мөн хоол хийх цаг бага байгаа үед, ямар нэг ер бусын амттай хоол идэхийг хүссэн үедээ дараах хялбархан хоолнуудаас сонгон хийж үзээрэй. Дараа гэж хойшлуулалгүй туршаад үзэхийг зөвлөе.

Шарсан хаш

Хийхэд маш хялбар 17 хоолны жор 1

Хашийг нарийхан зүсээд дээр нь цагираг байдлаар хэрчсэн улаан лооль тавиад бяслаг цацаж давс, укроп, ямар нэг ногоогоор амтлаад оливийн тос цацна. 7 минут шараарай.

Зайрмагтай сэндвич

Хийхэд маш хялбар 17 хоолны жор 2

Хоёр жигнэмэг аваад дунд нь хүссэн зайрмагаа хавчуулаад л болоо.

Гранита

Хийхэд маш хялбар 17 хоолны жор 3

Улаан дарсыг 1/4 устай хольж шингэлээд элсэн чихэр нэмж амтлаад хэвэнд хийнэ. Хөлдөөгчинд хийгээд итали хөлдөөсөн амттан бэлэн боллоо.

Нимбэгтэй загас

Хийхэд маш хялбар 17 хоолны жор 4

Шинэхэн загасан дээр оливийн тос асгаад ягаан чулуун давс цацна. Дээр нь нимбэгний шүүс цацаад зүсэм нимбэг, базилик, сармис тавина. Хүсвэл ногоо нэмж тавьж болно. Дараа нь 180 °C-т 40 минут жигнээрэй.

Шанцтай бин

Хийхэд маш хялбар 17 хоолны жор 5

4 өндөгний цагааныг овъёос болон нэг цайны халбага шанцтай хольж сайтар хутгаад халаасан хайруулын тавган дээр шарна.

Сальморехо

Хийхэд маш хялбар 17 хоолны жор 6

Испани улаан лоолийн хүйтэн шөлийг бэлтгэхийн тулд 1 кг жижиглэсэн улаан лооль, зүсэм талх, сармис, 125 мл оливийн тос, дарсны цуу, давс хэрэгтэй. Мөн хоолоо илүү өег болгохыг хүсвэл дээр нь чанасан өндөг, гахайн утсан мах нэмж болно.

Овъёостой нарийн боов

Хийхэд маш хялбар 17 хоолны жор 7

Овъёосыг тараг, түүхий өндөгтэй холиод нэг цайны халбага газрын самрын тос, зөгийн бал нэмээд 180°C-т 30 минут жигнэнэ.

Авокадо, хүрэн манжингийн салат

Хийхэд маш хялбар 17 хоолны жор 8

Талхан дээр авокадоны талыг нарийн савхан зүсэж тавина. Дээр нь шоо дөрвөлжин хэрчиж шарсан хүрэн манжингаа тавиад “ууталж” чанасан өндөг, ногоон сонгино эсвэл салатны навчаар чимэглээрэй.

Үйрмэг шоколадтай жигнэмэг

Хийхэд маш хялбар 17 хоолны жор 9

2 гадилыг овъёостой холиод дээр нь үйрмэг шоколад асгаж 180 °C-т 15 минут жигнэнэ.

Улаан лооль, моцарелла бяслагтай салат

Хийхэд маш хялбар 17 хоолны жор 10

Моцарелла болон хэрчсэн черри улаан лоолио базиликтэй холиод оливийн тосоор амтлаад л болоо. Уксус нэмж болно.

Шарсан хулуу

Хийхэд маш хялбар 17 хоолны жор 12

Хулуугаа дундуур нь зүсээд махан татшаа нимгэн тавиад базилик, улаан лоолиор чимэглэнэ. Дээр нь оливийн тос цацаад давс, перц, жижиглэж үрсэн сармис, бяслагаар амтална. 350°C-т 20-30 минут шараарай.

Буржгар байцааны чипс

Хийхэд маш хялбар 17 хоолны жор 11

Буржгар байцааны навчийг оливийн тосонд хийгээд давс, перцээр амталж 180°C-т 12 минут жигнэнэ.

Цагаан хоолтны фриттата

Хийхэд маш хялбар 17 хоолны жор 14

Чидун жимс, сонгино, сармис, амтат чинжүү, улаан лооль, тахианы өндгийг хамтад нь холиод оливийн тос, давс, перц болон бусад төрлийн амтлагчаар амтлаад бяслагаар чимэглэнэ. Урьдчилж халаасан шарах шүүгээнд 180 °C–т 15 минут жигнээрэй.

Мангоны салат

Хийхэд маш хялбар 17 хоолны жор 13

Манго, ногоон авокадо, ягаан сонгино, буурцагт чинжүүг том шоо дөрвөлжин хэрчинэ. Холиод давс, перцээр амтална.

Киноаны салат

Хийхэд маш хялбар 17 хоолны жор 15

Киноа дээр черри улаан лооль, гааны навч, авокадо, манго, пекан самар, алим, давс, перц, оливийн тос нэмнэ.

Шарсан хүрэн лууван

Хийхэд маш хялбар 17 хоолны жор 17

Хүрэн лууванг савхан хэрчээд ногоон шош, сармис, перц, амтлагч нэмж амтлаад оливийн тосон дээр 15-20 минут шарна. Кетчуптэй идэж болно.

Өндөг, гахайн махтай аяга

Хийхэд маш хялбар 17 хоолны жор 16

Хэвний ёроолд талх тавиад дараа нь гахайн махаа тавьж түүхий өндөг хагалж хийгээд үрсэн бяслаг цацаж өгнө. 180°C-т 15 минутын турш жигнээрэй.

96
БахархмаарБахархмаар
43
ТэнэглэлТэнэглэл
27
ГоёГоё
25
БурууБуруу
23
ХөөрхөнХөөрхөн
15
ГайхмаарГайхмаар
15
Ха ХаХа Ха
15
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Баяр Б.

    2016/06/18 at 14:39

    Avirmed Tserendulam haraarai ?

  2. nuuts

    2022/05/09 at 20:27

    hoolnii jor gechiheed baahan dessert saladnuud oruulchihsan baih ym hunii 5minut hereggui urlee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *