Гоо сайхны мэс засал хийхгүйгээр уруулыг хэрхэн дур булаам, зузаан болгох вэ?

1

Нас ахиад ирэхээр уруул хэлбэр, хэмжээгээ алдаж, уруул тодотгосон хүрээ нь алга болж эхэлдэг. Гэвч сандрах хэрэггүй. Учир нь үнэтэй гоо сайхны хэрэгсэл, гоо сайхны тариагүйгээр уруулыг урьдын хэвэнд нь оруулж болно. Бариа засалч Владимир Животовийн зөвлөж байгаа хялбар, үр дүнтэй аргыг танилцуулж байна.

Энэхүү аргыг туршиж үзээд, үр дүнг нь өөрийн биеэр мэдрээрэй.

Яагаад уруул нимгэрдэг вэ?

Насны эрхээр уруул алга болох үйл явц амны тойрог булчингийн ачааллаас болж үүсдэг. Ихэнхдээ туйлбартай, чин зоригтой хүмүүст энэ асуудал тулгардаг. Учир нь шүдээ зуухад бие дэх бүх булчингийн хальсны гинж чангарч эхэлдэг ба таныг эрүүгээ суллахад буцаад хэвийн болдог ажээ. Байнгын, архаг чангарлын үед амны тойрог булчингийн хэлбэр алдагдаж, ингэснээр уруул нимгэн болдог байна.

 

Яагаад энэ дасгал үр дүнтэй вэ?

Нимгэн уруулын асуудал ихэвчлэн булчингийн чангарал, ачаалалтай холбоотой. Хэрвээ нүүрний булчинд зөв нөлөөлж чадах юм бол хамгийн нимгэн уруулыг ч илүү зузаан, памбагар болгож болдог. Тиймээс тариа бол гоо сайхныг хадгалах цорын ганц арга зам биш.

 

Юу хийх хэрэгтэй вэ?

1. Долоовор болон дунд хуруугаа доод уруулынхаа доохон талд байрлуулаад, энэ хэсгийн доор байрлах эд эсүүд хэрхэн суларч, халж байгааг мэдрэхийг хичээгээрэй.

2. Инээмсэглэл «зурах». Өмнөх байрлалаас хуруугаараа зурагт үзүүлсний дагуу, завьжаа чиглүүлэн инээмсэглэл (smile) зураарай. Ингэхдээ 2 завьжаа бага зэрэг дээш татаж өгөх хэрэгтэй.

3. Өмнөхтэй адил үйлдлийг дээд урууландаа мөн давтана. Хөдөлгөөн хөндлөн чиглэлд байх ёстой.

4. Дээд болон доод урууландаа хэд хэдэн удаа давтана. Дасгал доод уруулын дасгалаар дуусна.

Энэ дасгалыг өдөр бүр хийснээр таны уруулын хэлбэр, хэмжээ, байгаа байдал мэдэгдэхүйц сайжирна.

26
Ха ХаХа Ха
19
ТэнэглэлТэнэглэл
11
БахархмаарБахархмаар
8
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. uuganbayr

    2017/04/05 at 16:23

    hoosh

  2. zail zail

    2017/04/05 at 16:32

    shal tnegiin 1n odoo yu gsen ch vg yn

  3. tamiin hvv

    2017/04/05 at 17:04

    Tonil zailoo ymar teneg n iim ym boddog bn aa

  4. Baska Pd

    Baska Pd

    2017/04/05 at 19:57

    Ss pls

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *