Жин нэмэгдэхэд хүний бие махбод хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг вэ? Хүмүүсийн тэр болгон анзаардаггүй 7 үр дагавар

0

Орчин үед биеийн эрүүл жингээ барихад маш олон төрлийн хэрэгслүүд сонголт арвинтай байдаг болжээ. Гэсэн хэдий ч олон эрчүүд, эмэгтэйчүүд илүүдэл жингээр шаналж зовсоор л байна. Жин нэмж байгаа шалтгаан нь сэтгэл зүйн эсвэл дааврын хүчин зүйлтэй холбоотой байж болно, маш ховор тохиолдолд дархлааны өвчлөлтэй холбон тайлбарладаг. Бид өөрсдөө ганц, хоёр “илүүдэл жин”-гээ тэр болгон тоодоггүй, энэ өөрчлөлтийг гэмгүй гэж үздэг.

Жин огцом нэмэгдэх нь эмэгтэйчүүдийн хувьд дараах шалтгаантай байж болно:

  • Жирэмслэлт
  • Биед шингэн хуримтлагдах
  • Хоолоо хэтрүүлж идэх
  • Эмийн эмчилгээ хийлгэж байгаа үед
  • Бодисын солилцооны хурд буурах
SeventyFour / Shutterstock.com

Жин мөн зарим нэг төрлийн өвчний үед жин нэмэгддэг, жишээ нь бөөрний, цусны өндөр даралт, чихрийн шижин, Кушинг болон Шиханы хам шинж.

Andrey_Popov / Shutterstock.com

Өөр бусад шалтгаануудаас дурдвал, стресс, хатуу хоолны дэглэм, ялангуяа ургамлын болон ашигтай өөх тосны хэрэглээг эрс багасгасан үед таргалдаг байна. Жин нэмснээс болоод дараах 7 үр дагаварт хүрч болно, үүнийг анзааралгүй орхиж огт болохгүй.

khomkrit sangkatechon / Shutterstock.com

1. Толгой өвдөх

Өөхлөлт өөрөө толгойн өвчин үүсгэхгүй, гэхдээ илүүдэл жинтэй хүний толгой өвдөх эрсдэл эрс нэмэгддэг байна.

2. “Муу” холестерин

Илүүдэл жин бие махбодыг илүү их холестерин ялгаруулахад шууд нөлөөлдөг, энэ нь судас бөглөрөхөд хүргэнэ. Цаашлаад зүрх, судасны системийн эрсдэлтэй болгож байгаа юм.

Kateryna Kon / Shutterstock.com

3. Сэтгэл гутрал

Илүүдэл жин өөрийгөө үнэлэх үнэлэмжид шууд сөргөөр нөлөөлдөг. Махлаг хүмүүс сэтгэл гутралд орох магадлал өндөр ажээ.

4. Хурхирах

Илүүдэл жинтэй хүмүүсийн ихэнх нь шөнө унтахдаа хурхирдаг. Энэ нь шөнийн нойрны чанарт сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой биз ээ.

Pushish Images / Shutterstock.com

5. Байнга шээс нь хүрдэг

Шээс ойр ойрхон хүрч байгаа нь бөөрний үйл ажиллагаа доголдож байгааг илтгэнэ. Зарим нэг тохиолдолд илүүдэл жин бөөрөнд сөргөөр нөлөөлдөг болохыг нотолжээ.

6. ДНХ өөрчлөгддөг

Генийн материал өөрчлөгддөггүй гэж үзэх хэдий ч үүнд амьдралын хэв маяг аажим өөрчлөлт хийдэг ажээ. Өөрөөр хэлбэл илүүдэл жин бидний ДНХ-д нөлөөлнө, тухайлбал чихрийн шижин өвчний 2 дугаар төрлөөр өвдөх магадлалыг эрс нэмэгдүүлдэг байна. Ийм өвчтэй эхээс төрсөн хүүхэд мөн адил энэ өвчний эрсдэлтэй гэж үзжээ.

Dusan Petkovic / Shutterstock.com

7. Хорт хавдар тусах эрсдэл нэмэгдэнэ

Илүүдэл жинтэй хүн хорт хавдар зайлшгүй тусна гэсэн үг биш юм шүү. Энэ өвчин тусах эрсдэлийг л эрс нэмэгдүүлэх хүчин зүйл болно гэж ойлгох хэрэгтэй, өөрөөр хэлбэл буруу хооллолт, тамхи татах, согтууруулах төрлийн ундааны л адил.

Photographee.eu / Shutterstock.com

Хүн амьдралынхаа туршид өөрийнхөө биеийн жинг хянаж байх ёстой, үүнд дараах энгийн зөвлөгөө тус болно байх гэж бодлоо:

1. Хоолны эрүүл дэглэм барих: багаар идэх, хэтэрхий калори ихтэй хоолноос зайлсхийх, олон төрлийн консервант агуулсан илт хортой хоол хүнснээс татгалзах, ялангуяа шөнө оройн цагаар хоол идэхгүй тэвчих.

2. Булчингийн массыг нэмэгдүүлэх: чухам энэ л илүүдэл калорийг шатаахад нөлөөлдөг байна.

3. Спортын хоол хүнсийг зөв, ухамсартайгаар хэрэглэж сурах.

4. Өнөөдөр дасгалаа сайн хийсэн ч юм уу, маргааш хийнэ гэдэг нэрийдлээр хэтрүүлж идэхгүй байх

5. Жин дээрх үзүүлэлтийг бүү тоо: өөх тос хайлуулж байгаа булчингийн массыг бодолцох хэрэгтэй, тиймээс хөдөлгөөн, хоол, бүгдийг зөв хослуулж сураарай.

Өөрийн биед тохирсон жингээ барьж байна гэдэг өөртөө анхаарал тавьж байна гэсэн үг. Энэ нь хүний эрүүл саруул, урт удаан наслахын үндэс болно. Туранхай байхын араас гүйх хэрэггүй, плюссайз загвар өмсөгчид ч гэсэн нүүр дүүрэн сайхан харагддаг биз дээ? Хамгийн гол нь эрүүл байх ёстойг анхаараарай.

2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *