Үлэмж биет Андре: “Дэлхийн найм дахь гайхамшиг” хэмээгдэж байсан хүний гунигт түүх

0

Түүнийг Андре Рене Русимов гэдэг. 224 сантиметр өндөртэй, 236 кг жинтэй Франц бөхийн гэрэл зургийн цуглуулгыг танд өнөөдөр толилуулж байна. Биеийн үзүүлэлт үнэхээр аугаа байгаатай та санал нийлэх биз ээ.

Үнэнээ л хэлье, энэ нийтлэлийг бэлдсэн миний бие бөх сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ энэ залуугийн биеийн хэмжээ ердийн ойлголтоос хол давжээ. Өсөлтийн дааврын илүүдлээс болж үлэмж биетэй болоход хүрсэн гэж үздэг юм.

dzeninfra.ru
dzeninfra.ru

Сонирхол нэгт бөхчүүдийн хамт

Францад Болгар-польшийн цагаач гэр бүлд төрсөн тэрээр дэлхий дахинд нэрээ цуурайтуулж чадсан юм. Эхлээд Европт, дараа нь Японд, цаашлаад Канад болон АНУ-д. Шүтэн бишрэгчид нь түүнийг үлэмж биет Андре гэх болсон ба WWF-ийн анхны гишүүдийн нэг.

dzeninfra.ru

Канн, Франц, 1967

Үүнээс гадна Русимов 1974 оны Гиннесийн номд тухайн үеийн түүхэн дэх хамгийн өндөр хүн хэмээгдэн бичигдэж байлаа. Түүнийг найз нөхөд  нь уян зөөлөн, сайхан сэтгэлтэй, тусч бас өглөгч хүн байсан тухай дурсан ярьж байна.

dzeninfra.ru

Мөн арxинд дуртай нэгэн байсан тухай ч өгүүлжээ. Найз нарынх нь ярьж байгаагаар бол оройдоо зуугаас багагүй шар aйраг уудаг байсан гэнэ. Энэ их ундааны дараа шууд согтoж заримдаа нялх хүүхэд шиг л шалан дээр шууд унтаад өгдөг байжээ.

dzeninfra.ru

Үлэмж биет Андре болон хөлбөмбөгчин Жо Тайсманн, 1975 оны 7 дугаар сарын 8

1976 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Мохаммед Али, Үлэмж биет Андре нар Нью-Йоркод хэвлэлийн бага хурлын үеэр уулзацгаажээ. Шоу тэмцээний хүрээнд боксчин, бөх хоёр дэвжээн дээр тэмцэлдэх ёстой байсан юм. Харамсалтай нь тэдний менежерүүд хоорондоо тохиролцоонд хүрч чадаагүй ажээ.

dzeninfra.ru

Ийм том биетэй хүнийг кинонд урихгүй өнгөрнө гэж байхгүй. Түүний уран бүтээлийн сан хөмрөгт арав гаруй кино бий.

dzeninfra.ru

Арнольд Шварценеггер, Уилт Чемберлен болон Үлэмж биет Андре нар “Conan the Destroyer” уран сайхны киноны зураг авалтын үеэр, 1983 онд

Харамсалтай нь бөх залуу маш ховор тохиох өвчтэй байв – акромегали нь нас ахих тусам түүнийг зовоох болсон юм.

dzeninfra.ru

1993 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Үлэмж биет Андре тэнгэрт хальжээ. 47 насандаа. Тэрээр гэрээслэлээ үлдээж амжсан бөгөөд түүний хүслээр чандрыг нь АНУ дахь өөрийнх нь эдлэн газар өргөжээ. Мөн тэр ардаа Робин Кристенсен гэдэг нэртэй охин үлдээсэн. Андре албан ёсоор охиноо гэж хүлээн зөвшөөрөөгүй ч охинд нь бөх залуугийн хэдэн сая хөрөнгө өвлөгдөн очсон байдаг. Андре үнэндээ ганц ч удаа гэрлэж байгаагүй ажээ.

3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2022/09/27 at 00:35

    Жүжигчин Dwayne Johsnon-г хүүхэд байхад нь ойр байсан.Загасчлах хоббинд уруу татсан хүн нь..

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *