Зууны дуулиант xулгай: нэгэн эр тоглоомын дэлгүүрт нэвтрэн орж Pokemon карт xулгайлжээ

0

Японд покемон Слоупок ихэд алдаршиж байгаа тухай та бүхэн дуулсан биз ээ. Энэ удаад бид “зууны дуулиант xулгай”-н тухай танд сонирхуулахаар бэлдлээ. Уг үйл явдал саяхан Миннесотад болж. Үл таних xулгайч Punch Out Gaming тоглоомын дэлгүүрт нэвтрэн орж xулгай хийжээ.

1c-interes.ru

21 дүгээр зуунд технологийн өндөр хөгжлийн эрин үед xулгай дээpэм хийхэд бэрх болсон гэж бодож байгаа бол та андуурч байна. Баг өмссөн энэ эр дохиоллыг унтраасангүй, дэлгүүрийн ханыг цоолоод л дотогшоо ороод ирж. Энэ бүгдийг хяналтын камер бичиж үлдсэн ч дохиолол дуугаралгүй өнгөрчээ.

Мэдээж тоглоомын дэлгүүрийн дохиоллыг банкныхтай харьцуулах хэрэггүй л дээ, гэхдээ иймэрхүү үйлчилгээний байгууллага олон xулгайчийн хараанд байдгийг бас мартаж болохгүй. Энэ түүхийн хамгийн сонирхолтой нь уг xулгайн хэрэг биш, харин xулгайлсан зүйл нь хамгийн их анхаарал татна. Xулгайч кассанд байсан мөнгийг xулгайлсангүй, мөн легоны маш үнэтэй цуглуулгыг ч авсангүй.

ixbt.online

Xулгайч энэ бүхний оронд покемоны карт (R багийнх байж болзошгүй) xулгайлжээ. Тийм ээ, та зөв уншлаа. Pokemon Trading Card Game–ийн тоглоомын карт, 90-ээд оны сүүлч, 2000-аад оны эхэн үед алдаршсан тэр л карт (Японд уг тоглоом одоо ч алдартай хэвээр, шагналын өндөр сантай уралдаан тэмцээн байнга зохион байгуулагддаг).

ixbt.online

Уг тоглоом нь стратеги төрөлд хамаардаг бөгөөд тоглогчид покемон болон туслах картуудаар тоглоно.

Түүний үйлдсэн гэмт xэргийг гэнэн цагаан эсвэл тэн.эг гэж дүгнэж болохгүй юм. Тэрээр юу xулгайлж байгаагаа сайн мэдэж байжээ. Түүний xулгайлсан картууд нь маш ховорт тооцогдох цуглуулгын хувь байсан ба нийт 250 мянган доллараар үнэлэгдэх эд.

pikabu.ru

Цуглуулга сонирхдог хүмүүс хүссэнээ авахын тулд юу эсэхийг хийх вэ дээ?

6
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *