Таны арьсыг 10 насаар хөгшин харагдуулдаг 10 буруу зуршил. Тамхи үүнд огт хамаагүй…

5

Хүний муу зуршлын тухай ярихад олон хүнд архи, тамхи зэрэг зүйлс санаанд ордог. Гэтэл харахад ямар ч гэм хоргүй мэт боловч эрүүл мэндэд маш муу зуршил, хэвшил гэж бий.

Эдгээр зуршил, хэвшил нь дэндүү дасал болсон учир түүний хор хөнөөлийн тухай боддоггүй, санадаггүй билээ.

 

Муу зуршил, түүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөө

Таны арьсны байдал таны амьдралын хэв маяг төдийгүй, таны амьдралд хэвшсэн жижиг мэт боловч хортой зуршлын тухай хэлж өгдөг.

Ингээд таны арьсанд маш муу нөлөөтэй өдөр тутмын 10 зуршлыг хүргэе.

1. Доош харж унтах

Доош харж унтаж байхад таны толгой хажуу тийш харсан байх бөгөөд энэ нь хүзүү, мөрний булчинд ачаалал өгч байдаг билээ. Доош харж унтсан хүн сэрээд босоход нүүрний арьс үрчийж хорчийсон байх ба нүдний дор харлаж, жижиг хавдсан байх нь элбэг. Мөн доош харан унтахад тархи руу цус бага очдог гэнэ.

Хажуу тийш юм уу дээш харж унтах нь сайн бөгөөд дэрэндээ анхаарах ёстой юм. Дэр нь их өндөр биш, хүзүү цэх байхаар, эрүү цээжинд хүрээд байхааргүй байх хэрэгтэй.

 

2. Нарны шилийг үл тоох

Нүдний эргэн тойрны арьс маш нимгэхэн учир аливаа үрчлээс үүсэх нь амархан байдаг. Хурц гэрэлд гялбах үед нүдний орчмын арьсанд маш их ачаалал ирэх ба үүнээс болж үрчлээ үүснэ. Тийм учраас нарлаг өдөр (өвөл ч ялгаагүй) нарны шил зүүж сураарай.

 

3. Хоол идэх

Шүд ямар нэг байдлаар өвдөх зэрэгт хүн хоол идэхдээ нэг л талаараа зажилдаг. Хэрвээ энэ чигээрээ удаан байвал энэ нь зуршил болох ба цаашдаа нүүрний тэгш хэм алдагдах болно. Нэг талын арьс суларч унжихад нөгөө талынх нь гялалзсан байх гэх мэт.

Аль болохоор хоёр талаараа ээлжлэн зажилж, шүдний хамгийн жижиг өвчин, бусад бэрхшээлийг бий болонгуут нь шүдний эмчид үзүүлж байгаарай.

 

4. Утсаар ярих

Хэрвээ та утсаар удаан хугацаагаар ярьдаг бол тусгай хэрэгсэл эсвэл чанга яригч хэрэглэж сур. Утсаа чих, мөрний хооронд хавчуулж ярьж сурах нь мөр эвхийж, хацар унжих нөхцөл болдог билээ.

 

5. Ухаалаг утас болон таблет ашиглах

Ном унших, ухаалаг утсаараа элдэв юм харах үед хүн толгойгоо бөхийлгөн уншдаг бөгөөд үүнээс аль болох татгалзах хэрэгтэй юм.  Учир нь ийм хөдөлгөөн таны хүзүүнд үрчлээ үүсгэн, хацрыг унжуулж, нүд хавагнах эх үүсвэр болно.

 

6. Шанаагаа тулах

Ном унших, компьютерийн ард суух үедээ та шанаагаа тулдаг бол одооноос эхлээд энэ зуршлаасаа сал. Ийм байрлалд нүүрний арьс уян хатан байдлаа алдан унжиж, үрчлээ сууна.

 

7. Ууртай, гунигтай нүүр царай

Ууртай гунигтай нүүр царай нь жимийсэн уруул, үрчлээтэй холбоотой юм. Тиймээс байнгын ийм царай зүстэй хүмүүс маш эрт үрчлээтэх ба ингэхгүйн тулд сэтгэл санаагаа өөдрөг байлган, сайн сайхныг л анхааран аль болох их инээж байгаарай.

 

8. Удаан хугацаагаар халуун шүршүүрт орох

Орой халуун бүлээн усанд орж биеэ суллан амрах нь сайхан зүйл боловч хэт удаан шүршүүр дор зогсох нь арьсанд муу нөлөөтэй. Арьсны хамгийн эхний давхарга устаж үгүй болох ба үүнээс болж арьс маш ихээр хуурайшна. Тиймээс халуун усанд орохоо тааруулж, халуун бус бүлээн усанд орохыг хичээгээрэй.

 

9. Агааржуулагч, кондишн

Энэ техник нь нилээд хортой хэрэгсэл бөгөөд агаар дахь чийгийг сорон авч хуурайшуулдаг. Ийм нөхцөлд арьс хуурайшиж, амархан гэмтдэг. Тиймээс аль болох арьсаа чийгшүүлж, тэжээллэг тосоор тослож байх хэрэгтэй бөгөөд агааржуулагчаа цаг хугацаатай асааж байгаарай.

 

10. Дэрний уут

Хөвөн даавуугаар хийсэн ор дэрний хэрэглэл нь хэвийн зүйл боловч ийм материалаар хийсэн дэрний уут нь таны арьсыг гэмтээж, үрчлээтүүлж болзошгүй. Учир нь та унтаж байх үедээ эргэж хөрвөөхөд энэхүү дэрний ууттай үрэлцэж байх ба хэрвээ торгомсог материалаар хийгдсэн бол энэ үрэлт бага байх билээ. Тиймээс дэрний уутаа торгомсог материалаар хийж, аль болохоор олон удаа сольж бай. Учир нь дэрэн дээр үхэжсэн арьс, бактер ихээхэн хуримтлагдах ба энэ нь таны арьсанд бас л муугаар нөлөөлнө.

50
ГайхмаарГайхмаар
8
ХарамсалтайХарамсалтай
7
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
5
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *