Нялх жаахан байхад нь үнэ төлбөргүй мэс засал хийж өгч, амь насыг нь аварсан ачтан эмчтэйгээ 17 жилийн дараа уулзсан нэгэн охины сэтгэл догдлом түүх

0

Итгэхэд бэрх хэдий ч үнэн бодит гайхширмаар түүх олон байдгийн нэг нь яах аргагүй нярай байхдаа хүнд өвдсөн үед нь амийг нь аварсан ачтан эмчтэйгээ уулзах хувь тохиол биз ээ. Хамгийн гайхалтай нь тэрхүү эмч бяцхан охины амийг аврахын тулд мэс ажилбарыг ямар нэгэн төлбөргүй хийж гүйцэтгэсэн аж.

Филиппиний Себу мужийн Тагбиларан хотоос гаралтай Арабелл Гарсиано өөрийн Twitter хуудсандаа нэгэн зураг нийтэлсэн нь нярай байхдаа цээжиндээ цулцангийн асуудалтай болж, амь насанд нь аюул учирсан хүнд үед үнэ төлбөргүй хагалгаа хийж, амийг нь аварсан ачит эмч, Себугийн Нэгдсэн Эмнэлгийн мэргэжилтэн Марибел Дутай уулзсан тухай байжээ.

“17 жилийн өмнө нэгэн эх хэтэвчиндээ 40 песотой, хүнд өвчтэй, яаралтай мэс ажилбар хийх шаардлагатай бяцхан охиноо тэврэн ирсэн юм. Харин эмч Марибел Ду түүнээс нэг ч зоос авалгүйгээр, мэс ажилбар хийж охины амийг аварч байжээ. Тийм ээ, энэ бол миний түүх. Иймээс л би эмч болохыг мөрөөддөг юм. Надад тохиосон тэр их сайхан сэтгэлийг бусадтай хуваалцах хүсэл тээсээр явна” хэмээн Арабелл бичжээ.

Амийг нь аварсан ачит эмчтэйгээ таарч уулзах тохиол бүрдэнэ гэдэг гайхалтай сайхан байсан нь гарцаагүй биз ээ. Тэрээр өөрийн цахим сүлжээнд энэхүү түүхээ хуваалцсанаар Ду эмчийг олон нийт магтан сайшааж, талархах болжээ.

Ду эмчийн бусдын төлөө хийсэн энэ сайн үйл цаашдаа ч үргэлжилж, Арабелл эмч болсон хойноо олон олон хүнд энэ сайн үйлийнх нь хариуг барих болно хэмээжээ.

Гарсиано өөрийг нь аварсан Алтан гарт эмчийн нэгэн адил эмч болохоор шийдсэн гэнэ.

Гарсианогийн түүх цахим сүлжээнд олны анхааралд ихээр өртөж эхэлжээ. Зарим хүмүүсийн сэтгэгдлийг дурьдвал, “Өөрийн түүхээ бидэнтэй хуваалцсанд баярлалаа. Өнөөгийн нийгэмд ийм сайн үйлийн талаарх мэдээ тун хэрэгтэй байдаг шүү дээ”, “Бурхан таны энэ үйлийг ивээж, сайн үйл дэлгэрэх болтугай” хэмээжээ.

Гарсианогийн энэ гайхалтай түүх танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй өөрийн бодлоо хуваалцаарай.

11
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Trần Mạnh Thế

    Trần Mạnh Thế

    2020/11/13 at 10:21

    Anh chúc em một ngày mới tuyệt vời. Luôn mỉm cười em nhé 3:)♠️<3<3

  2. Olzii Nymjav

    Olzii Nymjav

    2020/11/13 at 15:06

    saihan setgeldee ymaa ajil hodormort chini ondoroos ondor amjilt husie

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *