Хэрэв та давсны хэрэглээнээс бүрмөсөн татгалзвал таны бие махбодод ямар өөрчлөлт гарах вэ?

0

Бидний ихэнх нь давсны хэрэглээг багасгахыг хичээж яваа, харин зарим нэг нь хоол хүнсний хэрэглээнээсээ бүрмөсөн хасах нь зөв ч гэж үзэж байна. Яагаад гэвэл давсыг эрүүл мэндэд хортой гэх болжээ. Үнэн хэрэгтээ давсыг хоол хүнснээсээ бүр хасаж огт болохгүй юм, учир нь давсанд бидний бие махбодын хэвийн үйл ажиллагааг дэмжих чухал элекролит агуулагдаж байдаг юм шүү дээ. Хэрвээ та давсны хэрэглээгээ багасгахаар шийдсэн бол хэрэглэхээс бүрмөсөн татгалзахгүй байхыг хичээгээрэй. Энэхүү нийтлэлийг уншаад таны эрүүл мэндэд яаж сөргөөр нөлөөлж болохыг мэдэж авна.

Давснаас татгалзах маш олон төрлийн хоолны дэглэм байдаг. Таны эрүүл мэндийг хамгаалах үүднээс натри хүний биед дутагдсан тохиолдолд ямар өөрчлөлт гарч болохыг танилцуулахаар шийдлээ. Аливаа хоолны дэглэм зөвхөн мэргэжилтний удирдлага дор л явагдах ёстойг анхаараарай.

1. Та жин нэмж болох юм

© Piotr Rudziewicz / freeimages

Йоджуулсан давс нь даавар ялгаруулахад чухал үүрэгтэй, хэрвээ та давсны хэрэглээнээс бүрмөсөн татгалзвал йодын дутагдалд орох аюултай. Үүний үр дагавар нь илүүдэл жингээр илэрнэ, нүүр хавагнаж арьс хуурайшиж эхэлдэг. Харин булчингууд суларч, авхаалж самбаа мууддаг ажээ.

 

2. Зүрхний үйл ажиллагаа доголдоно

© Daniel Szwalkiewicz / freeimages, © depositphotos.com

Натрийн орц багатай хоолны дэглэм нь зүрхний өвчлөлтэй хүмүүст сайнаар нөлөөлж байгааг баталсан удаатай. Гэхдээ хүн болгонд энэ төрлийн дэглэм тохирохгүй ажээ, жишээ нь цоо эрүүл зүрхтэй хүнд. Өөрт хангалттай хэмжээний давсаа хоол хүнсээр авч чадахгүй бол хэвийн үйл ажиллагаатай зүрх доголдож байгааг өөр нэгэн судалгаа харуулжээ.

 

3. Цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэж болно

© depositphotos.com

Натрийн дутагдал нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлж байгааг судалгаагаар олж илрүүлжээ. Бидний бие махбод инсулинд хариу үйлдэл үзүүлэх чадвараа алдаж байгаа учраас цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлөх юм.

 

4. Шингэний дутагдалд орж байгаа шинж тэмдгүүд илэрнэ

© shutterstock.com

Цусан дахь натрийн хэмжээ огцом унахад шингэний дутагдалд орж байгаа шинж тэмдгүүд илэрч болзошгүй. Жишээ нь, ам хатах, толгой эргэх, ам цангах бас шээсний гарц багасна.

 

5. Дотор муухайрч болзошгүй

© shutterstock.com

Давсны хэрэглээнээс эрс татгалзахад холестерины түвшинд ноцтой нөлөөлдөг. Гэхдээ уг өөрчлөлт илт шинж тэмдгээр илрэхгүй байж болно. Гэсэн хэдий ч зүрхний үйл ажиллагаа доголдох магадлалтай. Энэ эрхтний үйл ажиллагаа доголдож байгаа шинж тэмдэг нь дотор муухайрах байдлаар илэрдэг тохиолдлууд бий.

Та натрийн бага хэрэглээтэй хоолны дэглэм барьдаг уу? Та давсархаг хоол хүнсэнд яаж ханддаг вэ?

7
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Byambaa Byambaa

    Byambaa Byambaa

    2020/11/11 at 18:27

    Tseegii Myadagmaa

  2. Jargalsaihan Bishhuu

    Jargalsaihan Bishhuu

    2020/11/12 at 08:18

    Давс хүний биед тодорхой хэмжээгээр байх ёстой

  3. Batjargal Saikhangerel

    Batjargal Saikhangerel

    2020/11/12 at 10:04

    Apple Apple Apple

  4. Munkhtsatsral Batjargal

    Munkhtsatsral Batjargal

    2020/11/12 at 10:07

    Орчин үед давсны хэрэглээнээс бүрмөсөн татгалзана гэвэл дэлгүүрээс нэг ч бэлэн бүтээгдэхүүн авч хэрэглэхгүй бүхнийг өөрийн гараар хийдэг хүн л тэгж амьдарч чадах байх даа. Агуу их хөдөлмөр шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *