Жирэмсэн үед хэрэглэх хориотой аюултай хүнсний бүтээгдэхүүнүүд

3

Жирэмсний үед дааврын өөрчлөлт явагдаж хоолны дуршил бий болгодог. Ямар нэгэн хоол хүнс идэхээсээ өмнө төрөх гэж байгаа хүүхдэд аюултай эсэхийг нь сайтар бодох хэрэгтэй. Жирэмсний үед ямар хоол хүнс эрүүл болохыг хяналтанд орсон эмчээсээ лавлаж асуух боломжтой, мөн ямар хоол хүнсний хэрэглээнээс зайлсхийх ёстойг ч анхааралдаа аваарай.

Жирэмсэн эмэгтэйн татгалзах ёстой дараах хүнсний бүтээгдэхүүн байна.

1. Түүхий болон дутуу болгосон өндөг

Уураг авахын тулд өглөөний смузидээ түүхий өндөг хийдэг бол жирэмсний үед энэ дадал зуршлаасаа түр татгалзах хэрэгтэй болох нь ээ.

Жирэмсэн эмэгтэйчүүд түүхий эсвэл дутуу болгосон өндөгнөөс татгалзах хэрэгтэй. Түүхий өндөг нь сальмонеллийн халдвар авах маш өндөр эрсдэлтэй – дотор муухайрч, гүйлгэхэд хүргэнэ. Мөн хэвлийд бойжиж байгаа хүүхдийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлнө.

Өндөг нь уураг, амин дэм болон эрдэс бодисын эх сурвалжид тооцогдоно, хэрвээ жирэмсний үед өндөг идэхийг хүсвэл бүрэн болгож идэхийг зөвлөе.

Өндөгний шар болон цагаан нь хатуу болтол нь чанаж эсвэл шарна, ингэснээр сальмонеллийн халдвар авах эрсдэл буурах юм. Үүнээс гадна өндөг бэлдсэний дараа гараа сайтар угааж заншаарай, яагаад гэвэл сальмонелль нь өндөгний хальсанд ч бас байдгийг анхаарах хэрэгтэй.

 

2. Сoгтууруулах төрлийн ундаа

Жирэмсэн эмэгтэйчүүд сoгтууруулах төрлийн ундааны хэрэглээнээс татгалзах хэрэгтэй, эс бөгөөд жирэмслэлтийн явцад сөргөөр нөлөөлнө. Сoгтууруулах төрлийн ундаа нь хэвлийд бойжиж байгаа үрийн арxины хам шинж тусах эрсдэлийг нэмнэ, өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлнө, хамгийн аймшигтай нь зулбахад хүргэнэ.

Эхний триместрийн хугацаанд сoгтууруулах төрлийн ундаа уухад зулбах эрсдэл их бий, цаашлаад хоёр дахь болон сүүлчийн триместрт хүүхдийн эрүүл мэндэд сөрөг үр дагавартай.

Жирэмсний үед сөргөөр нөлөөлөхгүйгээр уух сoгтууруулах төрлийн ундааны хэмжээ гэж байхгүй. Тэр ч бүү хэл хөxөөр хооллож байхад ч гэсэн уг ундааны хэрэглээнээс татгалзах нь зүйтэй.

 

3. Кофе

Жирэмсний үед уух кофены хэрэглээг ч гэсэн багасгана. Кофеины өндөр хэмжээ нь хүүхдийн зүрхний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байна, учир нь кофеин өдөөгч бодис гэдгийг та эрхбиш мэдэх биз ээ.

Кофеин нь мөн бага жинтэй хүүхэд төрөх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Үүнээс гадна кофеины хэмжээ ихсэх нь шингэний дутагдалд оруулдаг аюултай.

Эхний триместрт кофеиноос татгалзаарай, ингэснээр зулбах аюулаас зайлсхийж чадна. Жирэмсний сүүлийн саруудад л кофег бага хэмжээгээр уухыг зөвшөөрдөг байна.

Үүнээс гадна кофеины өөр бусад эх сурвалжаас ч гэсэн татгалзана, жишээ нь, ургамлын гаралтай цай, эрч хүчний ундаа, согтууруулах чанаргүй ундаа, хар шоколад зэрэг болно.

 

4. Мөнгөн усны өндөр агууламжтай загас

Загас нь тосны хүчил болох омега-3-ын эрүүл эх сурвалж байж болно, гэхдээ мөнгөн усны өндөр агууламжтай загасны хэрэглээнээс болгоомжлоорой. Мөнгөн ус нь хэвлийд бойжиж байгаа үрийн тархи болон мэдрэлийн системийн хөгжилд муугаар нөлөөлнө.

Мөнгөн усны өндөр агууламжтай загаснуудаас дурдвал – хар амар загас, сэлэм загас, судах, чилийн окунь, испани хар амар загас, махчин загас зэрэг болно.

Хэрвээ та загасны маханд дуртай бол дараах төрлийн загасны махыг долоо хоногт 2 удаа иднэ: яргай, илапи, сом болон хавч. Мөн цагаан загас болон чанасан дун идэж болно. Туна ч гэсэн тодорхой хэмжээгээр идэж болох хэдий ч долоо хоногт хоёроос илүүгүй удаа идээрэй.

Түүхий эсвэл дутуу болгосон загас идэхээс татгалзана. Мөн утсан, дарсан загасны мах идэх хэрэггүй.

4
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *