Өвөр Монголын нэгэн малчны хонин сүрэг нь 2 долоо хоногийн турш, цагийн зүүний дагуу тойрог хэлбэрээр эргэлдсээр байна. Яг ямар учиртай юм бол?

0
2
13,416

Өвөр Монголын нэгэн малчны хонин сүрэг тойрог чиглэлд эргэлдэх болжээ. Цагийн зүүний дагуу эргэлдээд бараг 2 долоо хонох гэж байна. Тэдний бичлэгийг хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсаны дараа сошиал сүлжээнд хурдтай тарж эхэлсэн юм. Хонин сүргийн ихэнх хэсэг эргэлдэж байхад тэднийг харан зогсох цөөнгүй хонь ч цаана нь үзэгдэнэ. Хонинууд бүгд эрүүл. Тэд ууж, идэхийн тулд зогсдог эсэх нь тодорхойгүй. Ээлжилж байна уу, байраа сольж байна уу – нууц хэвээр үлджээ.

youtu.be

Энэ бүх явдал 10 дугаар сарын 4-ний өдрөөс хэдхэн хонь эргэлдсэнээр эхэлжээ, дараагийн өдөр тойрог чиглэлд эргэлдэх хонины тоо нэмэгдсэн байна. Малчны хэлж байгаагаар бол тэднийх нийт 34 бэлчээртэй, 13 дугаартай бэлчээрийн хонь хамгийн этгээд байсан гэжээ. Энэ нь малын эргүү өвчин байж болно гэж таамаглажээ. Уг халдварт өвчин туссан малын хөдөлгөөн алдагдаж, эргэх, толгойгоо юманд тулж зогсох, татаж унах зэрэг шинж тэмдгээр илэрнэ.

independent.ie

Гэхдээ эргүү өвчний таамгийг няцаахад хүрчээ. Учир нь эргүүтсэн мал ихэвчлэн 14-48 цагийн дараа үxдэг. Уг тохиолдлын хувьд – тийм ч ховор үзэгдэл биш. Тойрог чиглэлд эргэлдэх хонины тухай урьд нь тэмдэглэн үлдээсэн байна. 2018 онд Оросын Кольск арал дээр адил төстэй зүйл тохиолдож байв – тэнд зуу гаруй туйлын буга ямар нэгэн шалтгаангүйгээр эргэлдсээр байжээ.

youtu.be

43
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.