“iPhone Photography Awards 2015” гар утсаар авсан гэрэл зургийн уралдааны ялагчид

0

Жил болгон зохиогддог iPhone Photography Awards уралдааны 2015 оны дүн гарчээ. Уралдааны шагналтнууд нь iPhone ухаалаг утасны камераар авсан дэлхийн олон орны гэрэл зурагчид байлаа.

2015 оны уралдаанд 120 орны мянга мянган гэрэл зурагчид оролцсон тухай уг ажиллагааг зохион байгуулагчид мэдээллэж байгаа ба “Оны зураг” тэргүүн шагналаас гадна 19 төрлийн шагнал нэмэгдсэн байна.

“Хөрөг зураг” төрөлд түрүүлсэн Даниел Коломберагийн энэ зурагт гэрэл сүүдэр гайхамшигтайгаар холилдон сүлэлджээ.

"iPhone Photography Awards 2015" гар утсаар авсан гэрэл зургийн уралдааны ялагчид 1

“Цаг үе, үйл явдал” төрөлд түрүүлсэн Жесси Алькирийн бүтээл. Тэрээр өөрийн сайтдаа “ Би утсаараа гэрэл зураг авдаг. Яагаад гэвэл гэрэл зургийн ирээдүй чухам үүнд байгаа юм” гэжээ.

"iPhone Photography Awards 2015" гар утсаар авсан гэрэл зургийн уралдааны ялагчид 2

Гэрэл зурагчин Сонг Хан Хятадын Чэндү мужид ажиллаж амьдардаг нэгэн. “Хүмүүс” төрөлд түүний энэ зураг ялалт авчирчээ.

"iPhone Photography Awards 2015" гар утсаар авсан гэрэл зургийн уралдааны ялагчид 3

Харин Сюй Лийний энэ сонирхолтой зурагт загас хатааж байгааг харуулсан бөгөөд “Хоол” төрөлд шалгарсан зураг юм.

"iPhone Photography Awards 2015" гар утсаар авсан гэрэл зургийн уралдааны ялагчид 4

Андре Малербигийн “Панорам” төрөлд түрүүлсэн гайхамшигт өнгөт үүл бүхий зураг.

"iPhone Photography Awards 2015" гар утсаар авсан гэрэл зургийн уралдааны ялагчид 5

“Бусад” төрөлд түрүүлсэн Испанийн Хосе Луйс Саез Мартинесийн бүтээл. Тэрээр 2011 онд толин аппаратаа iphone-оор сольсон байна.

"iPhone Photography Awards 2015" гар утсаар авсан гэрэл зургийн уралдааны ялагчид 6

“Амьтад” төрөлд түрүүлсэн энэ зургийг Сефи Бергерсон авсан бөгөөд тэрээр 10 гаруй жилийн турш реклам болон арилжааны чиглэлээр зураг авдаг байсан хүн юм. Одоо тэрээр Энэтхэгт баримтат зураг авч байгаа билээ.

"iPhone Photography Awards 2015" гар утсаар авсан гэрэл зургийн уралдааны ялагчид 7

“Би энэ зургийг Кейптауны Сильвермайн дархан цаазат газарт болсон 3-р сарын түймрийн хор уршгийн талаар гэрэл зураг авч явахдаа дарсан билээ” хэмээн “Цэцэг” төрөлд түрүүлсэн 23 настай Эми Паттерсон бичиж байна.

"iPhone Photography Awards 2015" гар утсаар авсан гэрэл зургийн уралдааны ялагчид 8

“Байгаль” төрөлд түрүүлсэн Ивонн Ноутон энэ зургийг Вашингтон хотын Сни-Оош-Бич-д өглөөний зугаалга хийж явахдаа авсан байна.

"iPhone Photography Awards 2015" гар утсаар авсан гэрэл зургийн уралдааны ялагчид 9

Вашингтон хотын хүүхдийн эмнэлэгт ажилладаг Жереми Кернийн хувьд гэрэл зураг гэдэг түүний сонирхол юм. Тэрээр энэ зургийг Гайтигаар аялах үедээ авсан бөгөөд “Хүүхэд” ангилалд түрүүлжээ.

"iPhone Photography Awards 2015" гар утсаар авсан гэрэл зургийн уралдааны ялагчид 10

“Нар жаргав” төрөлд түрүүлсэн Роберт Рэдизик энэ зургийг Италийн Триестэд авчээ.

"iPhone Photography Awards 2015" гар утсаар авсан гэрэл зургийн уралдааны ялагчид 11

“Хүрээлэн байгал” төрөлд Корорадо дахь Үндэсний паркын агуу элсэн манхны зургийг авсан Крис Белчина түрүүлсэн байна.

"iPhone Photography Awards 2015" гар утсаар авсан гэрэл зургийн уралдааны ялагчид 12

Энэ айхтар өвөл байлаа. Мичиганд цасан хунгар 3 метр хагас хүрч байсан ба “Оны үйл явдал” төрөлд түрүүлсэн Хизер Госсын авсан зураг.

"iPhone Photography Awards 2015" гар утсаар авсан гэрэл зургийн уралдааны ялагчид 13

Гарб Сехель хэмээх тосгон “янз бүрийн өнгөт байшин, сайхан сэтгэлтэй хүмүүсээр дүүрэн, бас Нил мөрөн ямар сайхан харагддаг гээч” хэмээн бичсэн Ахмет Сайд энэ зургаараа “Аялал” төрөл ялжээ.

"iPhone Photography Awards 2015" гар утсаар авсан гэрэл зургийн уралдааны ялагчид 14

Эквадорын Фабио Альварес Риогийн наран шарлагын газар амарч байхдаа энэ зургийг авсан нь “Амьдралын өнгө төрх” төрөлд тэргүүлсэн байна.

"iPhone Photography Awards 2015" гар утсаар авсан гэрэл зургийн уралдааны ялагчид 15

Германы Штутгартын төв номын санг сонирхоно уу. Энэ сонирхолтой зургаараа Кристин Франк “Барилга байгууламж” төрөлд тэргүүн байр эзэлжээ.

"iPhone Photography Awards 2015" гар утсаар авсан гэрэл зургийн уралдааны ялагчид 16

“Натюрморт” төрөлд түрүүлсэн Синди Баскын зураг.

"iPhone Photography Awards 2015" гар утсаар авсан гэрэл зургийн уралдааны ялагчид 17

Катар дахь модны цуврал гэрэл зураг авсан Руарид Макглинны энэ зураг бусдаасаа онцгой.

"iPhone Photography Awards 2015" гар утсаар авсан гэрэл зургийн уралдааны ялагчид 18

Үндсэн шагналын 3-р байрт орсон Ивонн Лугийн энэхүү зурагт Нью-Йорк явж буй зорчигчид гарсан нь энэ.  “Энэ хосуудад энэ дэлхийд өөр юу ч хэрэггүй бололтой“ гэж гэрэл зурагчин маань өгүүлжээ.

"iPhone Photography Awards 2015" гар утсаар авсан гэрэл зургийн уралдааны ялагчид 19

2-р байрт орсон Дэвид Крейг цагаан хана дээр сүүдэр нь буусан хар тодлын зураг авах гэж маш их тэвчээр гаргасан гэнэ. “Магадгүй зарим хүн намайг солиорч гэж бодож болох юм. Гэхдээ зэрлэг байгалийн зураг авах ажлын хамгийн сонирхолтой, сандармаар үе нь хүлээлт юм шүү” хэмээн бичсэн байна.

"iPhone Photography Awards 2015" гар утсаар авсан гэрэл зургийн уралдааны ялагчид 20

Энэ хөгжимчний нүүрэн дэх үрчлээсээр түүний амьдралынх нь түүхийг уншиж болохоор байсан учир зураг авахгүй байж чадаагүй хэмээн нэгдүгээр байр эзэлсэн Польшийн Михаил Коралевски хэлжээ.

"iPhone Photography Awards 2015" гар утсаар авсан гэрэл зургийн уралдааны ялагчид 21

“Абстракт” төрөлд түрүүлсэн энэхүү зургийг Бен Шайлер Сиэтлд авсан байна.

"iPhone Photography Awards 2015" гар утсаар авсан гэрэл зургийн уралдааны ялагчид 22

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *