Дэлхийн алдартай стилистүүдийн хувцаслалтын талаар өгч буй 13 зөвлөгөө: таныг хаана ч гоёмсог, дэгжин харагдуулна

2

Анхны сэтгэгдлийг бид хэзээ ч өөрчилж чадахгүй! Хаалгаар орж ирэхээс авахуулаад харагдах байдал, биеийн байрлал болон өмсөж буй хувцас чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ бол яагаад ямар ч нөхцөлд хувцаслалтын чухал хэдэн дүрмийг баримтлах ёстой гэдгийн гол учир шалтгаан юм.

Эмэгтэйчүүдийн хувьд, даашинз болон юбкатай цамц эсвэл өмд, мөн олон төрлийн гоёл чимэглэл шилдэг сонголт байдаг. Бид та бүхэнд үргэлж санаж байх ёстой хувцаслалтын талаарх хэд хэдэн чухал дүрмийг хэлж өгөхөөр бэлтгэлээ.

1. Богино загвартай эсвэл юбкан дээр өмсдөг цамц өмсөх үед 2 товчийг товчлохгүй үлдээж болно. Таны эгэм болон цээжний хоорондох зай 10 см-ээс ихгүй байх ёстой.

Cultura Motion / Shutterstock.com

 

2. Даашинз өмсөх үед заримдаа алийг нь сонгох вэ гэж бага зэрэг зовдог. Гэхдээ цээж ил гарсан болон богино юбкыг нэг дор өмсөж болохгүй. Бүдүүлэг харагдахгүйн тулд нэгийг нь ил гаргахад болно.

Jade ThaiCatwalk / Shutterstock.com

 

3. Хэтэрхий их гоёл чимэглэл зүүх нь харагдах байдлыг үгүй хийдэг. Ээмгийг бугуйвчтайгаа тохируулан зүү эсвэл гинжийг бөгжтэй хослуулж зүүгээрэй.

Iakov Filimonov / Shutterstock.com

 

4. Албан ёсны арга хэмжээн дээр биеийнхээ хэсгүүдийг ил гаргасан хувцас өмсөх нь зохимжгүй.

AS photo studio / Shutterstock.com

 

5. Хэтэрхий олон хээ угалзтай хувцас өмсөхөөс татгалз, эрээн мяраан харагдах болно.

CEW / Shutterstock.com

 

6. Дотуур хувцас ил харагдах нимгэхэн цамц өмсөж болохгүй.

Voyagerix / Shutterstock.com

 

7. Богинохон мөртэй хувцсыг албан ёсны арга хэмжээн дээр өмсөх хэрэггүй, ханцуйгүй топыг өмсөхдөө мөрийг далдалсан загвартайг нь өмсөөрэй.

bixstock / Shutterstock.com

 

Эрчүүдэд харьцангуй бага сонголт байдаг – өмд болон цамц эсвэл хослол – гадуур хүрэм, зангиа болон пиджак. Гэхдээ эдгээр хувцсыг өмсөхөд хүртэл баримтлах дүрэм гэж бий.

1. Хэрэв та пиджакгүйгээр өмд болон цамц өмсөхөөр шийдсэн бол зангиа зүүх хэрэггүй.

onsuda / Shutterstock.com

 

2. Хэрэв та цамцаа өмдөн дотроо хийвэл заавал тэлээ зүүх хэрэгтэй.

bondvit / Shutterstock.com

 

3. Тэлээ болон гутлын өнгө ижилхэн байх ёстой.

Blackroom / Shutterstock.com

 

4.Та суух үед өмд болон оймсны завсраар хөл ил гарах ёсгүй.

LightField Studios / Shutterstock.com

 

5. Зангиа зүүх чухал дүрэм бий! Тэлээнээс бага зэрэг доош унжсан, тэлээний арлыг халхалсан байна.

mentatdgt / Shutterstock.com

 

6. Хэрэв та пиджак өмсөх гэж байгаа бол хамгийн доод талын товчийг товчлох хэрэггүй. Дээд талын товч нь таны сэтгэл хөдлөлөөс хамаарна.

Romanno / Shutterstock.com

Эдгээр зөвлөгөө таныг ямар ч арга хэмжээний үеэр бусдын өмнө гэрэлтэхэд тусална гэдэгт итгэлтэй байна!

24
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Алтаа Батаа

    Алтаа Батаа

    2019/03/08 at 22:13

    Bono Gerel

  2. Byamba Mashaa

    Byamba Mashaa

    2019/03/09 at 01:10

    51

  3. Dagimidmaa Dash

    Dagimidmaa Dash

    2019/03/09 at 07:57

  4. Dagimidmaa Dash

    Dagimidmaa Dash

    2019/03/09 at 07:57

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *