
Өнөөдөр бид танд нимбэг болон сармисны тусламжтай хийж уух хамгийн гайхалтай ач тустай шингэний талаар хүргэхээр бэлтгэсэн ба энэ шингэн артерийн судсыг цэвэрлэж, зүрхний шигдээс болохоос урьдчилан сэргийлнэ. Зүрхний бөглөрлөөр өвчилсөн өвчтөнүүдийн зүрхний хэм эрүүл зүрхтэй хүнтэй харьцуулахад хурдан эсвэл удаан болж алдагддаг. Энэ нөхцөлд ихэвчлэн зүрхний тосгуур болон ховдол бөглөрсөн байдаг.
Нимбэг болон сармис бол бидний мэдэж байгаачлан супер хоол хүнс ба эрүүл мэндэд гайхалтай сайн нөлөө үзүүлдэг байна.
Аль ч хүнсний дэлгүүрт, боломжийн үнээр худалдаагддаг ба эрүүл мэнддээ анхаардаг, өвчин тусахаас бүрэн хамгаалагдахыг хүсэж буй хүн бүрийн худалдан авч хэрэглэх ёстой хүнс юм.
Бид та бүхэнд нийтдээ 3 төрлийн шингэнийг бэлтгэн уух талаар хүргэж байгаа ба эдгээр шингэнүүдийн тусламжтай та зүрхний бөглөрлийг хэвийн болгохоос гадна дархлааны системээ улам бэхжүүлж, өвчин зовлон тусахгүй байх ач тустай.
1. Сайхан амттай алимны цагаан цуу
Орц:
- Нимбэгийн шүүс – 1 стакан
- Цагаан гааны шүүс – 1 стакан
- Сармисны шүүс – 1 стакан
- Алимны цагаан цуу – 1 стакан
- Органик/байгалийн гаралтай зөгийн бал – 3 аяга
Хэрхэн хийх вэ:
Тогоог халааж, нимбэгийн шүүс, сармисны шүүс, цагаан гааны шүүс болон алимны цагаан цууны хольцыг хийнэ. Хольцыг нэг аяганд хийх хэмжээний болтол нь 30 минутын турш буцалгана. Бэлэн болсон хольцыг нэг стаканд аягалж, дээр нь 3 аяга зөгийн бал хийнэ. Сайтар хольж хөргөгчинд хийж байлгана. Өглөө бүр өлөн ходоодон дээрээ өглөөнийхөө цайг уухаас өмнө бэлэн болсон бэлдмэлээс нэг цайны халбагыг хэрэглэнэ.
2. Нимбэг болон сармисны гэнэтийн бэлэг
Орц:
- Үрийг нь авсан нимбэг – жижиг хэмжээтэй хэрчсэн – 6 ширхэг
- Буталсан сармисны хумс – 10-15 ширхэг
- Хальсалж бас хэрчсэн сармис – 30 хумс
- Цэвэршүүлсэн ус – 2 литр
Хэрхэн хийх вэ:
Холигчид нимбэг болон сармисыг хийж, тал хэмжээтэй ус хийнэ. Орцуудыг зуурмаг болтол нь сайтар холино. Дараа нь саванд авч, дээр нь үлдсэн усыг хийгээрэй. Үүний дараа шингэн шүүс болсон байна. Сайтар хутгаж, тусад нь хөргөгчинд тавина. Энэ шингэнийг шилэн саванд хийх хэрэгтэйг анхаарна уу. Учир нь хуванцар саванд хийвэл бохирдож, шим тэжээл нь алдагдана. 3 долоо хоногийн турш өдөр бүр 3 удаа энэ шингэнийг хэрэглэх ба дараа нь 1 долоо хоног завсарлаж, 6 сарын хугацаанд хэрэглээрэй.
3. Эмчилгээний зориулалттай ундаа
Орц:
- Үрийг нь авсан нимбэг – жижиг хэмжээтэй болгон хэрчсэн – 6 ширхэг
- Болгоомжтой хальсалж бас хэрчсэн сармис – 30 хумс
- Цэвэршүүлсэн ус – 4 литр
Хэрхэн хийх вэ:
Тал нимбэг, сармис болон тал усыг холигчид хийнэ. Өтгөн болтол нь холино. Дараа нь хольцыг саванд хийж, дээрээс нь үлдсэн усыг хийх хэрэгтэй. Үүнийгээ 5 минут буцалгаж, 10 минутын хугацаанд хөргөж байлгана. Хөрсний дараа шүүлтүүр ашиглаж, шүүсийг нь өөр саванд авна. Энэ шингэнийг 12 сарын турш хэрэглэх ба ингэхдээ хөргөгчинд хадгалах ёстойг анхаарна уу.








Dora Dorjeva
2019/03/09 at 08:12
Ходоодны шархлаатай хүн болохгүй!
Onkhoon Khajidsuren
2019/03/09 at 08:20
хуний эзэмшсэн мэргэжил тэтгэвэрт гардаггуй юм шуу дээ юм мэдэхгуй хумуус л ингэж боддог
Batmunkh LKhagvajav
2019/03/09 at 08:21
Баярлалаа.
유리빛
2019/03/09 at 08:47
Munkhtsetseg Munkhuu
Ouloo Madth
2019/03/09 at 10:33
Yu ve sudalgaa haana bn
Narangerel Luwsanyondon
2019/03/09 at 10:38
Watercolor Munkhzul
2019/03/10 at 10:25
Bundgaa Norovsambuu unshdaa
Жимбээ Мөнхтуяа
2019/03/10 at 16:50
Кккк