Эрчүүдийг өөртөө соронз мэт татдаг эмэгтэйчүүдийн 6 үйлдэл

5

Байгаль, эх дэлхий бидэнд итгэмээргүй олон чадваруудыг өгсөн. Эрчүүдийг соронз мэт татдаг зарим нууцуудыг хүргэж байна. Эмэгтэйчүүд тийм л хүчирхэг арга зальтай хүмүүс.

Эрэгтэй хүн эмэгтэй хүнгүйгээр амьдарч чадахгүй. Эрэгтэй хүний хүртэж болох хамгийн гайхалтай бэлэг бол эмэгтэй хүн та юм. Эрчүүд эмэгтэйчүүдтэй холбоо тогтоохдоо үргэлж баяртай байдаг. Эрчүүд эмэгтэйчүүдийг хайрлаж, мөн тэдэнд санаа зовдог. Мэдээж эмэгтэйчүүдэд ч бас эрчүүдийн уур бухимдлыг хүргэдэг зарим нэг зуршлууд бий. Байнга залгах эсвэл эрх охин шиг аашлах гэх мэт. Хэдий тийм боловч эрчүүд хайрласан бүсгүйгээ халамжилсаар байдаг ба энэ нь эмэгтэйчүүдийн эрчүүдийг соронз мэт татах чадвартай холбоотой.

Эрчүүдэд тааламжтай санагддаг эмэгтэйчүүдийн өөрсдөө ч мэдэлгүй хийдэг зарим үйлдлүүд байдаг. Юу ч бодолгүй хийх тэдгээр үйлдлүүд эрчүүдийг өөртөө соронз мэт татдаг. Иймд өнөөдөр бид танд тэдгээр үйлдлүүдийг хүргэж байна. Эмэгтэйчүүдийн эрчүүдийг соронз мэт татдаг 6 үйлдлийг мэдэж авцгаая.

1. Эмэгтэй хүн толгойгоо эрэгтэй хүний цээжин дээр тавихад тэд үнэхээр дуртай байдаг. Энэ үед эрчүүд өөрсдийгөө супермен шиг төсөөлдөг ба өөрийнхөө бүсгүйн хажууд байснаар аюулаас хамгаалж байна гэж ойлгодог аж. Уг үйлдэл таны залууд гайхалтай мэдрэмж төрүүлнэ, учир нь тэр таныг өөрийнх нь хажууд аз жаргалтай байгаа гэдгийг мэдэрдэг байна.

2. Түүний үсэнд хүрэх, түүний үсээр оролдох нь дан ганц бие организмын хувьд биш, сэтгэл санааны хувьд ч таатай санагдуулна. Энэ үйлдлийг тэд өөрийг нь хайрлаж, халамжилж байна гэж ойлгох нь бий. Сэтгэл нь хэт их хөөрч байгааг ч гэсэн та харах боломжтой.

3. Сошиал ертөнцөд хэнээс ч санаа зоволгүй, өөрийнх нь талаар сайн, сайхан зүйл бичихийг харсан ямар ч залуу хайртай бүсгүйдээ талархдаг. Энэ нь тэдэнд өөрийнх нь талаар хайртай бүсгүй нь юу гэж бодож явдгийг мэдэх боломж олгодгийг байна. Та олон хүний өмнө эсвэл сошиалд хайртай залуугийнхаа талаар сайн, сайхан зүйл хэлэх эсвэл бичих нь түүнийг энэ хорвоо дээрх хамгийн аз жаргалтай нэгэн болгох болно.

4. Эрчүүдэд өөрийг нь сонсдог эмэгтэйчүүд таалагддаг. Ингэснээр тэд хажууд нь байгаа эмэгтэй өөрийг нь анхаарч, хэлж буй зүйлд нь ач холбогдол өгч байна гэж үздэг аж.

5. Эрэгтэй хүн рүү найзуудтайгаа уулзах эсвэл гадуур ажилтай байх үед нь мессеж илгээх эсвэл залгах нь түүнд сайхан санагддаг ба тэд өөрт нь анхаарал тавьж байна гэж ойлгодог. Эрчүүд хайртай эмэгтэй нь өөрийг нь хажууд нь байхгүй байх үед санагалзаж, үгүйлж байгаа сэтгэлийг нь мэдрэх дуртай байдаг байна.

6. Жижиг зүйл ч бай, түүнд анхаарал халамж тавьж буйгаа мэдрүүлэх нь эрчүүдэд таатай байдаг. Ингэснээр тэд хайртай бүсгүйгээ өөрт нь хайртай гэдгийг мэдэж чаддаг.

Эрэгтэй хүмүүс ч гэсэн эмзэгхэн, уяхан зөөлөн сэтгэлтэй гэдгийг бүү мартаарай. Бид энэхүү мэдээг уншсан хүн бүрийг хамгийн сайхан хайртай учраасай гэж хүсэж байна. Таныг чин сэтгэлээсээ хайрлах хүн хаалгыг тань тогших хүртэл, өөр хүнд хаалгаа бүү тайлаарай. Хэрэв танд энэхүү мэдээ таалагдсан бол хайртай дотнын хүмүүстээ дуулгаарай.

110
ГоёГоё
26
ХөөрхөнХөөрхөн
18
БахархмаарБахархмаар
18
ГайхмаарГайхмаар
15
БурууБуруу
10
Ха ХаХа Ха
8
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Erdek Davaasuren

    Erdek Davaasuren

    2018/11/23 at 13:34

  2. Deej Tuvshin

    Deej Tuvshin

    2018/11/23 at 22:05

    Hahaha..baigaarai baih saihan yum bhgui ohiduuda .. yanz bur boloh gej zovood hereggui ! Husseneere l Bai !

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *