Шүдний ооны хачирхалтай 10 хэрэглээ

2

Эрүүл цагаан шүд, сэнгэнэсэн таатай амьсгалыг шүдний оогүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэхдээ шүдний ооны хэрэглээ үүгээр л дуусдаг гэж бодвол эндүүрэл аж. Зарим хүмүүс шүдний оог уламжлалт бус байдлаар ашиглахыг эрмэлздэг бөгөөд энд бидний тэр бүр мэдэхгүй аргуудын тухай бичжээ. Амны хөндийн эрүүл мэнд, ариун цэврийг сахихаас өөр ямар зорилгуудаар ашиглаж болохыг хамтдаа мэдэж авцгаая.

10. Гарын үнэрийг арилгах

Шүдний ооны хачирхалтай 10 хэрэглээ 2

Сонгино сармис, далайн гаралтай хүнс арилгаж, цэвэрлэсний дараа гарт таагүй үнэр шингэдэг. Энэ тохиолдолд багахан оогоор гарын алга болон хуруунуудаа сайтар үрээд усаар зайлж арилгаарай. Савангаас илүү үр дүнтэй энэ аргыг хэрэглэхийн тулд гал тогооныхоо тосгуурын дэргэд жижиг оо тавьдаг хүмүүс цөөнгүй байдаг байна.

9. Үнэт эдлэл цэвэрлэх

Шүдний ооны хачирхалтай 10 хэрэглээ 3

Энэ бол маш түгээмэл хэрэглээ. Цагаан сар болгоны өмнө эмээгийнхээ мөнгөн бүсийг шүдний оо ашиглан өнгөлж өгдөг нэг хүнийг би маш сайн мэднэ. Багахан хэмжээний оог үнэт эдлэл дээрээ шахаад сойзоор зөөлөн үрж цэвэрлээд усаар зайлж, зөөлөн алчуураар арчаад үзээрэй. Хэрвээ үнэт эдлэл чинь нилээд харласан бол аягатай усанд оо уусгаж хутгаад түүндээ хэсэг хугацаагаар хийчих. Дараа нь оо түрхээд зүлгээд үз.

8. Тосон харандааны толбыг арилгах

Шүдний ооны хачирхалтай 10 хэрэглээ 4

Саяхан завсар хийж, будсан ханан дээр чинь хүүхдүүд урлагийн бүтээл туурвичихсан уу? Санаа зовох хэрэггүй. Хөөсөнцөр пролонд оо шингээгээд тосон харандааны толбыг арччих.

7. Спорт нүдний шил цантахыг зогсоох

Шүдний ооны хачирхалтай 10 хэрэглээ 5

Зөөлөн даавуунд оо түрхээд спорт нүдний шилээ 2 минут зөөлөн зүлгэ. Жижиг зурааснууд маш сайн арилахаас гадна цантах, хөлрөх явдал гарахгүй.

6. Батга арилгах

Шүдний ооны хачирхалтай 10 хэрэглээ 6

Батгыг арилгах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй аргуудын нэг нь оо түрхэх юм. Оо нь үрэвслийг намдааж, хавдрыг бууруулдаг. Унтахын өмнө нүүрээ цэвэрлээд батгатай хэсэг дээрээ оо түрхэж хонуулаад өглөө нь угаагаад үзээрэй.

5. Хумс арчилгаа

Шүдний ооны хачирхалтай 10 хэрэглээ 7

Шүд болон хумсны бүтэц бараг адилхан байдаг. Тиймээс оо нь шүдний эрүүл ахуйг хангадаг шигээ хумсны эрүүл ахуйд ч тустай. Өдөр бүр хумсаа оогоор үрж сойздож байх нь цэвэрхэн, гялалзсан, эрүүл хумстай байхад тусална. Өдөрт ганцхан удаа ингэж хийж заншсанаар бат бэх, гялалзсан хумстай байх боломжийг бүрдүүлэх юм.

4. Нярай хүүхдийн угжийг цэвэрлэх

Шүдний ооны хачирхалтай 10 хэрэглээ 8

Нярай хүүхдийн угжийг цэвэр байлгах нь маш чухал. Гэвч маш амархан бохирддог энэ савыг байнга химийн найрлагатай цэвэрлэгч шингэн, савангаар угаах нь тохиромжгүй. Иймд шүдний оогоор угж, шилийг үрж цэвэрлээрэй.

3. Модон эдлэл дээрх аяганы толбо арилгах

Шүдний ооны хачирхалтай 10 хэрэглээ 9

Модон эдлэл дээр хүйтэн аяга, лонх зэргийг тавих нь дугуй толбо үүсэхэд хүргэдэг. Тийм ч амар арилдаггүй энэ толбыг зөөлөн даавуунд түрхсэн оогоор зүлгэхэд амархан арилдаг.

2. Хивсний толбо арилгах

Шүдний ооны хачирхалтай 10 хэрэглээ 10

Хивсэн дээрх толбыг арилгахад шүдний оо тус болдог. Ахиухан хэмжээний оо түрхээд сайтар үр. Багахан, өнгөц толбо ганц удаагийн үрэлтээр л арилах бол том, гүн шингэсэн толбыг арилгахын тулд үйлдлээ дор хаяж 3 удаа давтах хэрэгтэй болно. Гэхдээ үр дүнд нь та сэтгэл хангалуун байх болно. Энэ аргыг даавуун дээр ч хэрэглэж болох боловч бүх төрлийн даавуунд тохиромжгүй юм.

1. Шүршүүрийн бохирдлыг цэвэрлэх

Шүдний ооны хачирхалтай 10 хэрэглээ 11

Шилэн хаалгатай шүршүүрийн шил заваан бүрхүүл тогтож, бохирдсон байдаг. Үүнийг үл ялиг чийгтэй пролонд ахиухан оо түрхээд арчиж цэвэрлэхэд шүршүүрийн чинь шил шинэ юм шиг л болно.

17
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Tamir Tamir

    Tamir Tamir

    2014/09/02 at 12:37

    88671597
    89671597
    86671597
    89231597
    89241597 дугааруудыг зарна: утас ,88671597.

  2. Tamir Tamir

    Tamir Tamir

    2014/09/02 at 12:37

    88671597
    89671597
    86671597
    89231597
    89241597 дугааруудыг зарна: утас ,88671597.

  3. Tamir Tamir

    Tamir Tamir

    2014/09/02 at 12:37

    88671597
    89671597
    86671597
    89231597
    89241597 дугааруудыг зарна: утас ,88671597.

  4. Tamir Tamir

    Tamir Tamir

    2014/09/02 at 12:37

    88671597
    89671597
    86671597
    89231597
    89241597 дугааруудыг зарна: утас ,88671597.

  5. Tamir Tamir

    Tamir Tamir

    2014/09/02 at 12:37

    88671597
    89671597
    86671597
    89231597
    89241597 дугааруудыг зарна: утас ,88671597.

  6. Tamir Tamir

    Tamir Tamir

    2014/09/02 at 12:37

    88671597
    89671597
    86671597
    89231597
    89241597 дугааруудыг зарна: утас ,88671597.

  7. нараа

    2014/09/02 at 16:16

    энэ нь тэгээд оо-нд ийм их хүчтэй химийн найрлага байна гэсэн үг үү?

  8. ГЯЛС СЕРВИС Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/40929/ © XopoM News

    2014/09/02 at 16:24

    Таньд энэ өдрийн мэндийг хүргэе
    Айл гэр албан байгуулага барилгын дараах болон засварын дараах цэвэрлэгээ
    айл гэрийн их цэвэрлэгээ албан байгуулагын өдөр тутамын цэвэрлэгээг тогтмол хийж үйлчилнэ
    Бид таньд чанарын өндөр түвшинд хийж үйлчилнэ
    ГЯЛС СЕРВИС утас 95080880 99757383

  9. Biliguudei B Kh

    Biliguudei B Kh

    2014/09/03 at 00:24

    mun suganii hulmasnii uner arilgadag!

  10. Biliguudei B Kh

    Biliguudei B Kh

    2014/09/03 at 00:24

    mun suganii hulmasnii uner arilgadag!

  11. Gankhuyag Boldnasan

    Gankhuyag Boldnasan

    2014/09/03 at 10:43

    medmeer l yum bna

  12. Gankhuyag Boldnasan

    Gankhuyag Boldnasan

    2014/09/03 at 10:43

    medmeer l yum bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *