Шинэчлэгдэн гарч байгаа Nokia 106 гар утас цэнэгээ 3 долоо хоног барина

1

Элдэв нэмэлт үйлдэлгүй зөвхөн холбоо барих л утас хэрэгтэй хүмүүст уг хямдхан утсыг санал болгож байна.

HMD Global компани 2016 оноос эхлэн Nokia брэндийн нэр дор утас үйлдвэрлэж эхэлсэн, өнөөдөр товчлууртай сонгодог утасны шинэчилсэн загвар гаргаж байгаагаагаа зарлаж байна.

Шинэ Nokia 106 утас нь 2013 оны хуучин загварыг дахин төрүүлж байгаа гэж хэлж болно. Гэхдээ утасны дизайн өөрчлөгдсөнөөс гадна сим-карт хийх хоёр үүртэй болжээ. Үүнээс гадна дотоод санах ойг 4 МБ болтол нэмэгдүүлсэн. Энэ нь 2000 гаруй хүний утас санах, 500 хүртэл текстэн мессеж хадгалах чадалтай болсон гэсэн үг юм.

Мэдээж уг шинэчлэгдсэн загварыг орчин үеийн ухаалаг утастай дүйцэхүйц хэмжээнд сайжирсан гэж хэлж болохгүй, ямартай ч санах ойн карт эсвэл камер ч байхгүй гэдгийг анхаараарай. Даруухан гэмээр үзүүлэлттэй уг утас нь 1,8 инчийн TFT дэлгэцтэй, 120×160 пиксель байхад дээрх үйлдлүүд хэрэгтэй эсэх нь эргэлзээ төрүүлнэ.

Гэхдээ энэ утсанд гайхуулах зүйл бас бий. Бага үйлдэлтэй тул ажиллах хугацааны хувьд урт. Сольж болдог 800 мА*цаг үзүүлэлттэй батарей нь тасралтгүй 15 цаг ярихад хангалттай хүрнэ, мөн хэрэглээ хийгээгүй байхад 3 долоо хоног хүртэл цэнэгээ барих ажээ.

Уг утас нь ердөө л 25 орчим доллараар зарагдана. Nokia 106 утсыг энэ жилийн 10-р сараас эхэлж худалдаанд гаргасан байна.

3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Soko Solongo

    Soko Solongo

    2018/11/23 at 19:16

    mongold hudaldaalagdaj bgaam uu une hurgelt bgaam uugaad

  2. Monhoo Monhoo

    Monhoo Monhoo

    2018/11/24 at 06:48

    .

  3. Наран Пүрэвдорж

    Наран Пүрэвдорж

    2018/11/24 at 11:40

    Vne hed we.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *