Хятадад Харбины олон улсын цас мөсний фестиваль зохион байгуулагдаж байна [46 зураг]

0

Хятадад Харбины олон улсын цас мөсний фестиваль зохион байгуулагдаж байна [46 зураг]

1963 оноос эхлэн жил бүр зохиогдож ирсэн Харбины олон улсын цас мөсний фестивалийн энэ жилийн арга хэмжээ БНХАУ-ын зүүн хойд хэсэгт орших Харбин хотноо 2010 оны 12-р сарын 1-нээс 2011 оны 2-р сарын 28-ныг хүртэл үргэлжилж байна. Хятадын соёлын хувьсгалын үеэр хэдэн жил завсардаж байсан ч 1985 оноос сэргээгдэн зохион байгуулагдах болсон энэхүү фестивалийн уугуул хот Харбин нь дэлхийн цас мөсөн урлагийн нэг эх сурвалж гэгддэг. Фестиваль уламжлал ёсоор жил бүрийн 12-р сарын дундаас 2-р сарын сүүлч хүртэл үргэлжилдэг бөгөөд албан ёсны ёслолын ажиллагаа голчлон 1-р сарын 5-нд болдог. Цас мөсний карнивал, олон улсын цас мөсөн урлалын тэмцээн, цэцэрлэгт хүрээлэнгүүд дэх мөсөн дэнлүүний үзэсгэлэн, цана чарганы тэмцээн, мөстсөн нуур голууд дахь загасчлал, цас мөсөн кино урлагийн фестиваль, гар болон фото зураг, уран бичлэгийн үзэсгэлэн, ардын дуу бүжгийн үзүүлбэрүүд, мөсөн дээрх хуримын ёслол, худалдаа гэхчилэн олон арга хэмжээг өөртөө багтаасан энэ гайхалтай фестиваль нь хятад улсын аялал жуулчлалын гол үйл явдлын нэг юм. 27 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ жилийн фестивалийн цас мөсөн урлалын тэмцээнд оролцохоор дэлхийн 16 орны 68 уран гартнууд цугларснаас ялагчийн алдрыг Латвийн уран бүтээлчид болох Karlis Ile, Mintauts Buskevics нар хүртэж, 1500 долларын шагнал хүртжээ. Тэдний бүтээл “Алиса охин гайхамшгийн оронд” үлгэрийн цагаан туулайг дүрсэлсэн байсан ба угтан ирж байгаа цагаан туулай жилийг билэгдсэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. badurl

    2011/02/01 at 13:13

    Goy goy yum hiih yumaa

  2. trojan08

    2011/02/01 at 13:49

    ямар гоё хийдийн вээээ

  3. CRSGF-89

    2011/02/01 at 14:17

    BUH VM HYTADAD

  4. Mr_Skynet

    2011/02/01 at 14:24

    yoo unen tas yumaa

  5. Enhuush_1020

    2011/02/01 at 15:07

    goe hiijeee mongold neg iimerhuu um hum hiideg boloosoi doo te xax

  6. tmra

    2011/02/01 at 15:31

    fuck china :P

  7. DaredeviliN

    2011/02/01 at 15:50

    [quote]goe hiijeee mongold neg iimerhuu um hum hiideg boloosoi doo te xax[/quote] ehleed problem-uudaa shiidcheed daraa ni hiij boloh

  8. ambuuya

    2011/02/01 at 17:25

    end bsan garuud holdoj uhsen bhdaa. doooroosoo jindeed :210: :201:

  9. M_O_N_G_O_L

    2011/02/01 at 17:43

    ;-) ;-) ;-) tasarxai yumaa awsome, daanch jungaa kkk

  10. erxem_0505

    2011/02/01 at 21:29

    tasartsiin bn oo!!!!

  11. Donjman

    2011/02/01 at 21:43

    tsasaa gej

  12. CAHAA_Ezo

    2011/02/02 at 10:40

    :-o

  13. sekv

    2011/02/02 at 12:58

    [color=008000][size=xx-large]hmnnnn[/size][/color]

  14. pilguun

    2011/02/03 at 06:05

    goy yumoo goy yum ataarhaj bn

  15. gamez

    2011/02/06 at 12:08

    yeeeeeee

  16. RUBY_gem

    2012/01/23 at 16:16

    goy yumaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *