Элэг өвчилж байж болзошгүйг илтгэх 12 шинж тэмдэг

14

Элгийг хамгийн чимээгүй эрхтэн гэж нэрлэх нь их. Бүр өвчилсөн байхдаа ч ямар нэг зовиур илрэхгүй байх нь бий. Хэрвээ өвдөж байгаагаа мэдэгдэх боллоо гэхэд  ёстой санаанд оромгүй байдлаар илэрхийлдэг байна.

Учир нь элгэнд мэдрэлийн судал байхгүй учир өвдөлт гэж байхгүй. Тиймээс хүн удаан хугацаагаар элэг нь өвчилж байгаа тухай огт мэддэггүй байна. Гэхдээ ямар нэг юм болохгүй байж магадгүй гэж сэжиглэж болох хэдэн шинж тэмдэг бий.

Яагаад элэг өвддөг вэ?

Элэг бол хүний дотоод эрхтэн дундаас хамгийн том нь юм. Тэрээр ойролцоогоор 1,5 кг жинтэй, 70 гаруй төрлийн үйл ажиллагаа гүйцэтгэнэ. Тусгай бүрхүүл дотор байх ба энэ бүрхүүл нь хоёр давхар байна.

Бид элэг өвдөж байгаа гэж ярихдаа элэг маань ямар нэг мэдрэлийн судалгүй, аливаа өвчин мэдрэх боломжгүй гэдгийг санаж байх хэрэгтэй. Өвдөх болон бусад эвгүй мэдрэмж нь бүрхүүл сунах агших, элэг өөрөө томрох зэрэг нөхцөлд мэдрэгдэнэ. Хэрвээ элэг ”өвдөж” байвал энэ нь ихээхэн хэмжээгээр томорсон гэсэн үг юм.

Өөрийн бүтэц, гүйцэтгэх үүргээс шалтгаалан бидний энэ цэвэрлэгч эрхтэн маань олон төрлийн өвчин тусч болно. Энэ нь вирусын халдвар (гепатит B, C, D), бактери болон шимэгчийн өвчлөл (сүрьеэ, абсцесс, альвеококкоз, эхинококкоз, аскаридоз) зэрэг юм.

Мөн бусад гепатоз (согтууруулах ундааны болон согтууруулах бус ундаанаас бий болох элэг өөхлөх өвчин), хавдрын (киста, хавдар, саркома, карцинома), удамшлын (гипоплазия, гемохроматоз, пигментын гепатоз), гэмтэл зэрэг болно.

Элэгний өвчлөлийн шинж тэмдэг

Элэг бол дахин сэргэх өвөрмөц шинж чанартай боловч энэ нь хэмжээ хязгаартай билээ. Та түүний үйл ажиллагааг нь хэт ачаалалд оруулж байгааг элэг өөрөө маш нарийнаар мэдэгдүүлдэг. Таны элгэнд ямар нэг зүйл бий болсныг харуулах шинж тэмдгийг танилцуулъя.

1-р шинж чанар: Хүч чадалгүй болж биеийн ерөнхий сулрал мэдрэгдэх

Элэг өвдөх үед ямар нэг шалтгаан нь үл мэдэгдэх ядрал бий болдог байна. Ийм зовиурыг өвчтөн өөрөө биш харин ойр дотныхон нь эхэлж мэдэрдэг явдал их бий. Ядрах, хоолонд дургүй болох, нойрны хэм алдагдах зэрэг нь бие ерөнхийдөө хордож байгаагийн шинж юм. Элэг ачааллаа дийлэхгүй болж өөрийн гол үүрэг болох цэвэрлэх , хорт бодисыг шүүх үүргээ бүрэн биелүүлж чадахгүй байгаагийн шинж нь энэ билээ.

2-р шинж чанар: Хэвлий хавиар хавантах

Асцит – энэ бол хэвлийн хавиар шингэн хуримтлагдах явдал бөгөөд элэгний цирроз бий болох үед ихээхэн тохиолдоно.  Шингэн болон натри биед хуримтлагдах, хоол тэжээл боловсруулах замын эрхтнээс элгэнд ирэх венийн судасны даралт ихсэх зэрэгт бий болно.

Цусны эргэлт сул, үрэвсэл бий болох зэрэг нь эд эсээс натрийг гадагшлуулахад саад болдог байна. Ийм байдлаар ус хуримтлагдана. Ингэж шингэн хуримтлагдах нь хэвлийн хөндийгөөр өвчин мэдрэх, амьсгаадах, болон бусад зовиур бий болгоно.

3-р шинж чанар: Элэг хавиар өвдөх

Элэг нь баруун талд ходоодны дээр, уушгины дор байрлана.Үрэвссэн элэг өвдөх ба энэ нь хавирга хооронд болон түүнээс доох нь талд мэдрэгддэг.

4-р шинж чанар: Шингэн хуримтлагдах

Бие организмд натри хуримтлагдах болон цусны даралт нь биед осцитгүйгээр шингэн хуримтлагдах нөхцөл болдог. Нүүр болон хөл гар хавантах зэрэг нь ийм өвчлөлийн үед илрэх шинж тэмдэг нь юм. Мөн бөөрний өвчин, зүрхний үйл ажиллагааны дутагдал зэрэг дотоод эрхтний үйл ажиллагаа муудах үед бас илрэнэ.

Тогтмол бус, хааяа хавантах явдал сарын тэмдгийн үед болон жирэмсэн үед илэрдэг боловч яваандаа өөрөө алга болно. Хэрвээ хавантах нь алга болохгүй, удаан хугацаагаар үргэлжилж байвал түүний шалтгааныг эртхэн олох хэрэгтэй.

5-р шинж чанар: Диспенсия (ходоод хоол боловсруулж чадахгүй байх)

Бид өвчнөөс болон идсэн хоол хүнснээс шалтгаалан хоолоо шингээж чадахгүй байх тохиолдол олон гардаг. Дотор муухайран удаан байх нь янз бүрийн шалтгаантай байж болох ба жишээ нь хордох, вертиго, жирэмсэн байх зэрэг болно.

Хэрвээ таны дотор муухайрч хэдэн өдөр болсон бол (заримдаа энэ үедээ суулгах, бөөлжих) анхаарах хэрэгтэй болжээ гэсэн үг. Чухам юунаас болж хоолоо шингээж чадахгүй байж болох тухай бод. Хэрвээ энэ байдал үргэлжилсээр байвал эмчид үзүүлээрэй. Элэгний дутагдлын үед дотор муухайрахаас гадна өөр бусад шинж тэмдэг илэрнэ.

Элэг хатуурах, элэгний дутагдал зэрэг нь ходоодны үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг байна. Гэдэс дүүрэх, өвдөх, дотор муухайрах зэрэг нь ходоод гэдэсний хамгаалах ажиллагааг идэвхжүүлнэ. Инсульт ихээр нэмэгдэх, ходоод гэдэсний бактерийн дутагдал зэргээс бий болох элэгний дутагдал нь янз бүрийн хүндрэл бий болгож болно.

6-р шинж чанар: Хоол боловсруулах үйл ажиллагаа алдагдах

Элэг өвчлөх үед ходоод гэдэсний нэвтрэх шинж гэх зүйлийг бий болгох ба хэт их бактерийн өсөлт нь хоол боловсруулах үйл ажиллагааг удаашруулна.

Энэ нь булчирхайн янз бүрийн даавар боловсруулах хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой. Гэдэс хийгээр дүүрч байнга унгах, ялгадас гаргах хэмнэл алдагдах, гэдэс ходоодны эвгүй мэдрэмж бий болох зэрэг нь элэгний үйл ажиллагаа доголдож байгаагийн нэг шинж юм.

7-р шинж чанар: Арьс загатнах

Элэгний өвчлөл арьсанд нөлөөлж загатнуулдаг сонин тохиолдол бий. Холестаз – энэ бол элэгний ялгаруулах зүйл болох цөс багасах, үгүй болох явдлыг хэлнэ. Арьс загатнах нь мөн холестазтай цуг бий болж болно. Үүний учир шалтгааныг одоогоор бүрэн тайлбарлаж чадаагүй байгаа билээ.

Онолоор бол холестерин ямар нэг байдлаар (элгэнд биш) химийн урвалд орж стероид төрлийн бодис үүсгэх ба энэ нь арьс загатнуулах гол шалтгаан нь болдог.

Танд ийм зовиур бий болбол эфирийн тос, алимны уксус, овьёостой усанд орох, кайений чинжүү, касторовын тос зэрэг нь тус болно.

8-р шинж чанар: Цөс задарч тарах

Цусан дахь гемоглобины эд эсэд цөс задарч билибурин хэмээх бодис үүсдэг. Энэ бол нэг ёсондоо ялгадас юм. Энэ бодис ихээр хуримтлагдах үед нүд болон арьс шар өнгөтэй болно. Ингэж цөс задрах нь таны элэг өвчилсөн, цөсний замд бөглөрөл үүссэний нэг шинж юм.

9-р шинж чанар: Хоолонд дургүй болох

Элэг өвчлөх нь хүний өлсөх үйл ажиллагааг дарангуйлна. Дархлааны үйл ажиллагааны явцад цитокин (нэг төрлийн уураг) идэвхиждэг байна. Хоол боловсруулах замд циокин бий болох нь хоолонд дургүй болох нэг шалтгаан юм.

10-р шинж чанар: Өнгөтэй өтгөн

Билибурин таны өтгөнийг өнгөтэй болгодог байна. Элэгний үйл ажиллагаа доголдох үед өтгөний өнгө өөрчлөгдөх ба энэ нь элэг хатуурах, хавдар, чулуужих, кист болон гепатитын шинж юм. Хэрвээ ийм байдал удаан хугацаагаар ажиглагдаж байгаа бол эмчид үзүүлээрэй.

11-р шинж чанар: Шээсний өнгө өөрчлөгдөх

Элэгний үйл ажиллагаа доголдоход билирубин үүсэх байдалд бас нөлөөлнө. Ийм үед бөөр үүнийг гадагшлуулах учир энэ пигмент шээсээр гадагшилдаг байна.

Ийм үед шээсний өнгө улбар шар, алтлаг, боровтор өнгөтэй болох ба энэ нь элэг өвчилж байгаагийн нэг шинж юм.

Мөн шээсний өнгө өөрчлөгдөх нь шингэн дутах, А витамин хэт ихээр хэрэглэж байгаа, шээсний замын ямар нэг халдвар, уургийн хэт их хэмжээ, хүрэн манжингийн хэрэглээ зэргээс болж болох юм. Шээсний өнгө өөрчлөгдөн удаан хугацаагаар хэвээр байвал эмчид үзүүлээрэй.

12-р шинж чанар: Өтгөн хатах, суулгалт, цус гарах

Элэг хүнд өвчлөх үед хоол боловсруулах замын эд эс ч бас гэмтэнэ. Цусны өндөр даралт нь цус тараах судасны ханыг гэмтээж цус гарах нь бий. Энэ нь ходоод, хоол боловсруулах, гадагшлуулах замд бий болж болно

Хэрвээ элгэнд хавдар үүссэн бол тэрээр бусад эрхтэнд нөлөөлөх даавар үүсгэнэ. Эдгээр даавар хоол боловсруулах үйл ажиллагаанд нөлөөлж өтгөн хатаана. Мөн байнгын суулгалт нь элэг хавдартай болсон байж болох нэг шинж билээ.

Элэгний олон өвчлөл нь эрүүл бус амьдралын хэв маягаас шалтгаалах учир урьдчилан сэргийлэхийн тулд амьдралын хэв маягаа өөрчлөн, биеийн ачаалал авч хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй.

Буруу зуршил, хувийн ариун цэврийг сахих явдал (гепатит А-гаас сэргийлэх, гепатит В болон С–г бэлгийн замаар халдвар авахаас сэргийлэх) маш их чухал үр нөлөөтэй, дархлаа сайжруулах билээ.

Согтууруулах ундаа, тослог хоол хүнс, химийн нэмэгдэл, эм тариа нь бидний элэгний дайсан юм шүү.

111
ГайхмаарГайхмаар
45
ГоёГоё
41
ХарамсалтайХарамсалтай
39
БахархмаарБахархмаар
38
БурууБуруу
20
ХөөрхөнХөөрхөн
20
Ха ХаХа Ха
17
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Amanda Manda

    Amanda Manda

    2018/07/05 at 17:47

    Батцэнгэл Хараавч

  2. Зочин

    2019/12/13 at 16:53

    Маш чухал зүйл бичжээ. Ихэнх хүн элгээ өвчилж эхэлж байгааг мэдэлгүй хүндрүүлдэг.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *