Гар утсаа газар унагаасан ч айх аюулгүй боллоо! Энэхүү төхөөрөмж таны утсыг хамгаалах болно

0

Хэрвээ та ухаалаг утастай бол утастай болсны эхний сард нь ширхэг ч тоос байлгахгүй байнга үлээж арчиж байсан уу? Хэсэг хугацааны дараа хаа ч хамаагүй шидэлж байдаг болсон тэр дүр зураг танил байна уу? Хэдий хариуцлагатай, анхаарал болгоомжтой хүн ч гэсэн санамсаргүй байдлаар утсаа унагааж болно. Хөөрхий амьтан шалан дээр дэлгэц нь цуурчихсан хэвтэж байна. Харамсалтай бас гомдмоор? Германы оюутан залууд ч мөн адил ийм зүйл тохиолдож байсан. Филипп Френцел бид бүхэнд дутагдаад байсан тэр л хамгаалалтыг зохион бүтээж чаджээ.

Энэ бол Филипп Френцель, тэр гайхалтай хамгаалалт зохион бүтээсэн – ухаалаг утсыг уналтаас хамгаална.

Нэгэн таагүй тохиолдол түүнийг хамгаалалт зохион бүтээхэд түлхэц болсон гэдэг: тэр санамсаргүй шинэ утсаа хагалчихжээ.

Инженер оюутан залуу шинэ утастай хантаазаа шидэхэд халаасанд нь байсан утас нь нисээд уначихжээ. Утас тун чиг харамсмаар байдалтай харагдаж байв: унаад бүтэн давхар доошоо унасан, дэлгэцээс нь юу ч үлдсэнгүй. Хажуугаар нь дипломоо хамгаалах хэрэгтэй байдаг, шинэ бөгөөд бусдаас онцгой зүйл зохион бүтээх ёстой үе. Ингээд л бүх зүйл захиалгатай юм шиг нийлж, тэрээр утсанд зориулсан “аюулгүйн дэр” бүтээх ажилдаа ханцуй шамлан оржээ.

Анхны туршилтууд нь амжилтгүй болсоор л: технологи нь байгаа мөртлөө дэндүү ээдрээтэй эсвэл  төхөөрөмжөө эвдээд байлаа.

Эхний санаа нь машины аюулгүйн дэр шиг санаа гаргаж ирсэн нь бүтэлгүй болох нь тодорхой болжээ. Их сургуульд тэрээр мехатроник үздэг, тиймээс энэ салбарын багагүй мэдлэг хуримтлуулж чадсан байв. Сурсан мэдлэг нь ч түүнд тус болжээ.

Филипп жирийн хамгаалалтын гэрт чөлөөт уналтыг мэдрэх мэдрэгч суулгажээ, уналт мэдрэнгүүтээ төмөр пуржин дэлгэгдэж утсыг хамгаална.

Утас унаж байхад пружинууд хуванцар дэлбээгээ гаргаж уналтаас утсыг хамгаална. Дараа нь дэлбээг тэгшлээд буцаагаад гэрт нь хумьж хураадаг байна.

Сонсоход нэг л хачирхалтай ч гэлээ, үнэхээр л хамгаалаад байгаа юм. Та өөрөө үзэж сонирхоно уу.

Шалгалтын комисс шинэ бүтээлийг үзээд гайхаад хоцорсонгүй шилдэг шинэ санаачилгаар тодруулсан байна. Тийм учраас Филипп дипломоо амжилттай хамгаалаад зогсохгүй мехатроникийн салбарын олон улсын шагнал хүртжээ.

Хамгаалалтыг танилцуулж буй бичлэг Reddit дээр ч тавигдаж, ийм хамгаалалтай болохыг олон хэрэглэгчид мөрөөдөж байна.

Үүнээс гадна, уг хамгаалалт аюултай байж болох талаас нь хэрэглэгчид санаа оноогоо хэлжээ.

“Магадгүй, миний хэлэх гэж байгаа зүйл таныг айлгах байх. Жишээ нь утас таныг орондоо хэвтэж байхад нүүрэн дээр унавал яах уу гээд та төсөөлөөд үз дээ.

Маш таагүй зүйл болох нь ойлгомжтой? Одоо нүүрэн дээр унах утас дөрвөн буландаа үзүүртэй гээд төсөөлөхөөр!”

Зарим нэг нь хурц ухаанаа ч бас гайхуулаад амжсан байна.

“Өө, та харсан уу, утсаа шидэхэд сэтгүүлийн ширээ болон хувирч байна шүү дээ”

Дээрх тайлбаруудыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Утасны хамгаалагчийг аюулгүй талыг нь бодолцоод сайжруулсан, сайжруулаагүй эрэлт хэрэгцээ их байна. Хөөрхий, маш олон ухаалаг утсыг аварч байгаа даа.

15
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *