Шинэ өдрийг сэтгэл өөдрөг, эрч хүч дүүрэн угтах өглөөний 10 дасгал. Ядрал, тавгүй байдал өргөс авсан мэт алга болно

3

Та эрч хүчтэй, сэтгэл санаа өөдрөг өглөөг олон угтсан уу? Олон хүнд энэ нь ховор зүйл байдаг. Учир нь өглөөний кофе, шоколад зөвхөн тархи, мэдрэлийн системийг л сэргээдэг байна.

Өглөө эрч хүчтэй байхын тулд биеийн бүх л үе мөч, булчинг сэргээж ажиллуулах хэрэгтэй юм. Ийм зорилгоор өглөөний хамгийн үр дүнтэй дасгалуудыг танилцуулж байна. Өглөө зөвхөн 10 минутыг л зарцуул, бүтэн өдөр та эрч хүчээр дүүрэн байх болно.

 

Өглөөний дасгал

1. “Шон ороосон олс”

Дасгал хийхийн өмнө та өөрийнхөө биеийг шон, гараа түүнийг ороох олс гэж бодоорой. Хэрвээ шон огцом эргэвэл олс орооцолдох болно.

Тэгшхэн зогсоод хөлдөө мөрний хэмжээний зай авна. Гараа суллан биеэрээ эргэх мэт хөдөлгөөн хэд хэдэн удаа хийнэ. Биеэ эргүүлэх хурдаа аажмаар нэмэх хэрэгтэй.

 

2. “Алтан тахиа”

Энэ дасгал нь судас өргөсөхөөс хамгаалах хамгийн сайн арга юм. Хүний хөлийн цусны эргэлтэнд сайнаар нөлөөлдөг байна. Мөн тогтмол хийсний үр дүнд аажмаар гар хөлийн үзүүр даарах нь үгүй болдог байна.

Нэг гуя чинь шалтай параллель байхаар хөлөө өргөх ба хөлийн улаа өөр лүүгээ татна. Тэр талын гараа өргөж шулуун болгох ба гүйцэд тэгшлэхгүй. Нөгөө гараа доош буулгана. Хоёр гарын алга бөөрөнхий зүйл дээр дарж байгаа мэт тойрог хэлбэртэй байна. Ийм байдлаар зогсон нүдээ аньж өлмий дээрээ 3 удаа босно.

 

3. “Өнхрүүш”

Нурууны булчинд хамгийн сайн дасгал юм. Дасгал хийхийн өмнө сайн хивсэнцэр, дэвсгэр бэлдэх хэрэгтэй.

Суугаад хөлөө өөр лүүгээ татаж гараараа тэвэрнэ. Нуруугаа боломжит хэмжээгээр дугараглиж арагшаа өнхрөн унаад буцаж анхны байдалдаа орно. Дасгалыг 5 удаа давтана.

 

4. “Алх”

Энэ дасгалыг өмнөх дасгалын дараа хийхэд тохиромжтой. Дасгал хийхийн тулд хэвтээд хоёр гараараа мөрөө тэвэрнэ.

Нуруугаа болох дээд хэмжээгээр дугараглиж биеийн дээд хэсгийг өргөн нуруугаараа шал цохино.  Гэхдээ хүчтэй цохиж болохгүй, нугасаа хамгаалах хэрэгтэй.

 

5. Суниах

Энэ бол бидний бие организмын хамгийн их хийдэг дасгал юм. Хэдэн минутын турш суниах нь нурууны булчин, нугасны үеийн үйл ажиллагааг сайн сэргээж өгнө.

Суниах нь хамгийн амархан зүйл юм. Үүний тулд хоёр гарын хуруугаа салаавчлан толгойн дээш чиглэлд дээд хэмжээгээр зүтгүүлэх ба хөлөө эсрэгээр доош чиглүүлж сунгана.

 

6. Далан дээр зогсох

Энэ нь хүн болгоны мэдэх дасгал бөгөөд толгой доор байх нь тархины цусан хангамжийг сайжруулан, тархины эд эсийг үхжихээс сэргийлнэ. Хүн болгон энэ дасгалыг яаж хийхийг мэдэх билээ.

 

7. “Сфинкс” болон “наж могой” дасгал

Дасгалаа хийхдээ эхлээд доош харан хэвтэнэ. Мөр хэсгээр өндийн босох ба энэ нь Сфинкс юм. Дараа нь гараараа тулан босох нь наж могой юм. Энэ цогц дасгалыг “эхийн хэвлийд” дасгалаар дуусгаж болно.

 

8. “Эхийн хэвлийд”

Өвдөг нийлэн, хөл чинь тэр чигээрээ биеийн тань дор байхаар сууна. Биеэ урагш унаган нуруугаа боломжит хэмжээгээр дугариг болгоно. Өвдөгөө гараараа тэврэн хэдэн минутын турш байна.

 

9. “Мушгиа”

Энэ дасгал нь нурууны элдэв өвчин, ревматизм буюу хэрэх өвчнөөс сэргийлэх сайн эм билээ. Энэ дасгалыг тогтмол хийснээр таны нуруу, нугас уян хатан болж, хөдөлгөөн тань сайжирна. Энэ дасгалыг хийх арга барилыг бичихэд ихээхэн хэцүү бөгөөд хэрхэн зөв хийхийг видеогоор хараарай.

 

10. Хазайлт

Гараа алдлан босоо байдлаас дасгалаа хийнэ. Гарын байрлал хэвээр зүүн тийш хазайна. Энэ байрлалд хэсэг хугацаанд байх ба 3 удаа амьсгал авч, гаргана. Дараа нь нөгөө тийш хазайж 3 удаа амьсгал авч, гаргана.

Дараа нь урагшаа тонгойж гараа нөгөө хөлийн уланд хүргэн 3 удаа амьсгал авч гаргана. Дараа нь нөгөө талын гараар эсрэг талын хөлийн уланд хүргэж 3 удаа амьсгал авч гаргана.

Та өглөөний дасгал хийдэг үү? Магадгүй та бүр илүү үр дүнтэй дасгал мэддэг юм биш биз? Энэ талаар сэтгэгдэл дээр бичиж туршлагаа хуваалцаарай.

16
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *