Нэгэн эр шөнө гэрийнх нь хажуугаар хурдлах машинуудын дуу чимээ тайван унтуулахгүй байсан тул зам дээр 11 хурд сааруулагч хийжээ

0
  • Нур Мохаммад шөнө гэрийнх нь хажуугийн замаар хурдлах мотоцикл болон машинуудын чанга дуу чимээ тайван унтуулахгүй байсан учраас ийм арга хэмжээ авсан гэжээ.
  • Түүний зам дээр байршуулсан хурд сааруулагч хоорондын зай 40 метр хүрэхгүй байсан тул мотоцикл явах боломжгүй болсон байжээ.
  • Улмаар цагдаагийн ажилтнууд түүнд хийсэн хурд сааруулагчаа авах шаардлагыг тавьсан байна.

Гэрийнх нь дэргэд шулуун замтай байна гэдэг шөнийн цагаар хурдлах машинуудын чанга дуунд дасаж сурахыг шаарддаг нь гарцаагүй. Гэвч Малайзын Жерит мужийн Кампунг Паданг Луас гэх газарт амьдардаг Нур Мохаммад Рослам Харун гэгч нэгэн эр энэ бүхэнд дасах бус харин хурд сааруулагч зам дээр байршуулж энэ бүхэнтэй тэмцэхээр шийджээ. Энэ чинь байж болох л зүйл шүү дээ гэж та бодож байгаа бол тэрээр нэг хурд сааруулагч бус 11 хурд сааруулагч байршуулсан аж.

Ийнхүү Нур Мохаммадын гэрийн гадна зам дээр 11 хурд сааруулагчтай болсны дараа машин ямар байдлаар явах болсон талаар төсөөлөхөд ч хэцүү. Бүр түүнийг хурд сааруулагч байршуулахаас өмнө ч зам дээр 2 хурд сааруулагч байсан ажээ. Улмаар маш олон хурд сааруулагч байрлуулснаас болж дөрвөн дугуйтай тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл тус замаар зорчих боломжгүй болжээ.

Өдгөө 40 настай Нур Мохаммадаас яагаад ийм зүйл хийсэн талаар нь асуух үед тэрээр, “Шөнө замаар явж буй машинуудын дуу чимээ унтахад саад болж байсан. Үүнээс болж эрүүл мэндийн асуудалтай миний бие маш их дарамтад орж, стресстэж эхэлсэн. Иймээс би нам хурд сааруулагч байршуулах гэж тэдгээрийг хийсэн боловч асфалт доош сууж өгөхөөс өмнө хэт хурдан хатсан учраас л тийм өндөр болчихсон юм” хэмээн тайлбарлажээ.

Эдгээр хурд сааруулагчийг тэрээр өөрийн хөрөнгөөр хийлгэсэн бөгөөд нийт RM 1080 буюу 760,000 төгрөгийг зарцуулжээ.

Ийнхүү нэгэн хүн түүний байрлуулсан хурд сааруулагчдын зургийг дарж цахим орчинд түгээснээр олны анхаарлын төвд орсон ажээ. Хожим Нур Мохаммад хурд сааруулагчдыг салгаж авчээ.

Тэрээр хэлэхдээ, “Цагдаа нар над дээр Лхагва гарагийн өглөө ирээд хийсэн бүх зүйлсээ салгаж авахыг хүссэн. Тэгээд би булдозер машин хөлсөлж урьд нь байсан хурд сааруулагч болон өөрийн байршуулсан хурд сааруулагчдыг бүгдийг нь салгуулсан” хэмээжээ. Мөн тэрээр ийм зүйл хийсэндээ оршин суугчдаас хүлцэл өчжээ.

6
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Sh Sukh

    Sh Sukh

    2021/01/17 at 22:51

    Завтай мөнгөтэй ууртай гар вэ! Цонхоо л сайжруулахгүй дээ 🤣

  2. Battor Badrax

    Battor Badrax

    2021/01/18 at 01:08

    enend xarin tsusand ni neg tim mongol yum yvad bnu gv yu hah

  3. О. Очбилэг

    О. Очбилэг

    2021/01/18 at 02:35

    манай лагр дээр замтай ойрхон (шороон) амьдардаг өвгөн зам дээр спираль хэлбэрээр чулуу өрж тавьж байсан, тэгээд машинууд тэрийг нь тойрч гарах гэж үгээ хэлнэ дээ, шалтгаан нь машин хурдан яваад хүүхэд дайрчих гээд байна гэдийн гэсэн

  4. Sant Tek

    Sant Tek

    2021/01/18 at 15:54

    Дуу дардаг чихэвч авбал хамаагүй хямд ш дээ

  5. Yadamsuren Enkhamgalan

    Yadamsuren Enkhamgalan

    2021/01/19 at 17:18

    Зөв.мотцикл бол бүр ядаргаа.

  6. Baljinnyam Lawgasvren

    Baljinnyam Lawgasvren

    2021/01/19 at 23:22

    ЮЮЮЮЮЁМЮЮЮЮЮЮЮЮЮЮЮЮЮИИМ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *