
Зарим нэг жүжигчид төрөлхийн хүчтэй харизмтай байдаг, энэ л хүчийнхээ ачаар тэд эсрэг талын дүрийг гайхалтай сайн гаргаж чадна. Үүнээс болоод тэднийг бодит амьдрал дээр энгийн даруухан, хайр татсан хүн гэхэд нэг л итгэж өгөхгүй. Харин тэд ийм л хүмүүс. Өнөөдөр бид үүнийг батлах гэж байна.
Эдгээр хүмүүсийг бид энэ удаад хорон муу санаатны дүрээр биш харин хайр татсан жинхэнэ төрхөөр нь харах юм.
Жош Бролин супер хорон муу санаатнаас гадна аймшиггүй дүрд ч хувирч чаддаг. Жишээ нь, тэрээр гэр бүлийн хамт өнгөрөгч Хэллоуины баярыг ингэж тэмдэглэн өнгөрүүлжээ

Мадс Миккельсений нүд үнэндээ яагаа ч үгүй. Тэр саяхан Дэлхийн муурны өдөрт зориулж бүгдэд баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна

Стеллан Скарсгард хар зэвтэй усанд ороогүй үедээ Жаред Харрисийг тэврээд зургаа даруулж дэггүйтдэг

Дейв Батиста үнэндээ Жош Бролинтой дaйтаагүй, харин ч түүгээр даажигнах төдий л

Иан Макдермид зураг авалтын талбайгаас гараад л хорхойд ч хоргүй нэгэн болж хувирдаг юм

Дэвид Брэдли үнэндээ ямар ч хорон муу санаагүй, “Game of Thrones” болон “Harry Potter” киноны хорон муу санаатны дүр зураг авалтын талбай дээрээ л үлдэнэ

Иван Реон бодит амьдрал дээр хэнийг ч тaрчлаан зовоодоггүй, харин ч байгаль хамгаалагч идэвхтэн юм

Гэри Олдмен кинонд маш олон удаа хорон муу санаатны дүрийг бүтээсэн, харин амьдрал дээр гэр бүлдээ хайртай эцэг, ханийн дүрийг бүтээдэг

Майкл Шеннон киноноос гадуур аймшигтай хүнийг огт санагдуулахгүй. Гэр бүлсэг нэгэн эрийн үлгэр жишээ л болно

Рон Перлман зөвхөн муу залуугийн дүрд тоглох дуртай төдийгүй мөн амьтанд үнэхээр хайртай нэгэн

Хавьер Бардем үнэндээ ямар ч аймшигтай хүн биш, тэр эгч, ахдаа маш их хайртай

Энтони Старра аймшигтай нүдийг зураг авалтын талбай дээр л ашигладаг, бусад үед бол хайр цацруулсан хүн явдаг юм

Жанкарло Эспозито амьдрал дээр гэмт xэргийн удирдагч эсвэл Галактикийн эзэнт гүрний удирдагчийн дүрээсээ илүү аз жаргалтай амьдралтай хүн

Харри Поттертой явуулж байгаа тэмцлийнхээ завсраар Рэйф Файнс селфи авсан шигээ огт гэмгүй хүн харагдана

Альфред Молина 17 жилийн дараа дахин Хүн Аалзтай тyлалдахаар шийджээ. Мэдээж тyлаанд гарахаас өмнө нохойгоо нэг сайн эрхлүүлэх нь зөв

Эдгээр дүрүүдээс аль нь таны сэтгэлд огт нийцдэггүй вэ?







