Антарктидын мөсөн доор нуугдаж буй 300 километрийн диаметртэй металл объект ямар нууцыг өөртөө агуулна вэ?

0

Антарктид – нууцлаг тив. Хүмүүс хэдий хэр судална, төдий чинээ олон асуултыг өөрөөсөө дагуулсаар л… Өнөөдөр мөсөн тивийн нууцлаг үзэгдлийн тухай нийтлэлдээ өгүүлэх болно. Тухайлбал, түүний зузаан мөсөн давхаргын цаана нуугдах нууцлаг металл объектын тухай.

Антарктид тивийг нээснээс хойш 200 гаруй жилийн нүүр үзжээ, гэхдээ мөсөн тив өдийг хүртэл манай гарагийн хамгийн нууцлаг газар хэвээрээ л байна. Антарктид өөрийн нууцаа олон километрийн зузаантай мөс, цасны цаана нуусаар. Ийм нэгэн нууцуудын нэг бол тус тивд байрлах Уилксийн Дэлхийн бүсийн таталцлын гaж үзэгдэл юм.

yandex.net

 

Гaж үзэгдлийг судалсан нь

NASA-гийн GRACE гэх нэртэй хиймэл дагуул 2002 онд Антарктидын мөсөн давхаргын 2 км-ийн гүнд байрлах зайнаас таталцлын импульс байгааг бүртгэж авчээ. Гaж үзэгдэл илэрсэн талбайн хэмжээ 500 км-ийг эзэлж байв.

2006 оноос эхлэн Огайогийн их сургуулийн профессор Ральф фон Фрезээр удирдуулсан шинжлэх ухааны судалгааны баг гaж үзэгдлийг судалж эхэлсэн байна. Тэд судалгааны ажлаа Дэлхийн таталцлын талбай болон NASA-гийн хиймэл дагуулаас ирүүлсэн мэдээнд суурилж хийжээ. Судалгааны явцад Антрактидын мөсөн давхаргын гүнд 300 км-ийн диаметртэй, 850 м-ийн зузаантай металл (үргэлжилсэн нэг бүхэл) байгааг баталсан юм. Мөн ямар нэгэн биет газар мөргөж үүссэн тогоог санагдуулам тойрог байгааг радиолокацийн тусламжтайгаар илрүүлжээ.

yandex.net

 

Нэгдүгээр хувилбар: солир

Эрдэмтдийн таамаглан үзэж байгаагаар бол Антарктидын мөсөн доор 250 сая жилийн тэртээ манай гаригтай мөргөлдсөн аварга том солир буюу жижиг гаригийн үлдэгдэл хэвтэж байгаа ажээ. Түүний диаметр нь ойролцоогоор 48 км. Манай гариг ийм аймшигтай зүйлтэй мөргөлдөөд бүтэн үлдсэн нь гайхамшиг гэмээр.

Объектын насжилт нь дэлхийн түүхэн дэх хамгийн аймшигтай мөxөл болох пермийн галавын их гамшиг тохиосон он жилтэй яг тохирч байгаа юм. Уг гамшгийн улмаас хуурай газрын амьтдын 73%, усны амьтдын 96% нь устаж үгүй болжээ. Чухам энэ л аварга том солир дэлхий дээр унаснаас болж 250 сая жилийн тэртээ дэлхийд галав юүлж, Австрали их тив Гондванаас салах шалтгаан болсон байж ч болох юм.

yandex.net

Харамсалтай нь солирт хүрэх боломж одоогоор байхгүй, учир нь газрын 2 км гүнд байгаа ажээ. Уг объектыг бүрэн судлахын тулд ойрхон шиг судалгааны тусгай станц байгуулах, хэдэн тонн тоног төхөөрөмж тээвэрлэн авчирч суурилуулах, хасах 80 хэмийн хүйтэнд ажиллах эрдэмтэн судлаачдын багийг бүрдүүлэх шаардлагатай. Солирыг судлах багийг зохион байгуулахад ойролцоогоор Марс руу нисэх дaйны мөнгө зарцуулахаар байна.

 

Хоёрдугаар хувилбар: Германы нууц бааз

Америкийн блогер Тайлер Клокнер Антарктидын мөсөн давхаргын цаана байгаа металл объектын талаар нэгэн сонирхолтой таамаг дэвшүүлжээ. Мөсөн бамбайн цаана германы домогт бааз байрлаж байж болох юм гэж тэрээр үзэж байна. Уг баазыг Дэлхийн 2 дугаар дaйны үед нaцистууд барьсан гэх баталгаагүй баримтыг үндэслэжээ.

yandex.net

Блогер мөн 1991 онд Америкийн Highjump төслийн баримтуудыг нууцалсан байгааг ч онцлон анхааруулсан юм. Уг төслийн зарим нэг баримтуудыг харахад 1940 онд АНУ Антарктидад 4700 хүний бүрэлдэхүүнтэй нууц ажиллагаа явуулсан байна. Судалгааны багийнхан мөсөн тивд хэдэн жилийг өнгөрөөжээ. Конспирологчдын батлан хэлж байгаагаар: уг ажиллагааны зорилго нь газар доорх германы баазыг судлахад оршино. Уг баазад орох хаалгыг тэд олсон төдийгүй нууцлан лацадсан гэж үзэх ажээ.

yandex.net

Антарктидын тогооны талаар өөр бусад сонирхолтой таамгууд ч олон бий. Мөсөн давхаргын цаана харь гарагийн аварга том онгоц бий гэх, эсвэл манай дэлхийн бус соёл иргэншил оршиж буй ч гэж үзэх нэг хэсэг байна.

Хамгийн хачирхалтай санагдсан хувилбар нь танд аль нь байсан бэ?

19
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *