Нэн ховордсон саарал чоно хосоо хайж, сүргээ бүрдүүлэхийн тулд 14,000 км замыг туулсан боловч түүний эрэл мухардаж эцэст нь ганцаараа үxжээ

1

Нэн ховордоод буй саарал чоно АНУ-ыг мянга мянган км хөндлөн туулж, эрэгчнээ хайсан боловч олж чадалгүй байсаар үxжээ. Энэ талаар харъяа мужийн ан амьтны агентлагийн зүгээс албан ёсоор мэдэгдсэн байна.

Эмэгчин саарал чоныг анх 2017 оны аравдугаар сард Орегон дахь биологичид олж, нэн ховордсон амьтан болохыг нь олж тогтоож байв. Залуухан энэ чоно “OR-54” гэх нэртэй байсан бөгөөд өнгөрсөн лхагва гаригт Калифорни мужид үxсэн байдалтай олджээ.

USFWS

Эмэгчин чоно эрэгчнээ эсвэл өөр чонын сүргийг хайж явсан байж болзошгүй хэмээн албаныхан үзэж байгаа бөгөөд тэрээр 14,020 км замыг туулсан гэнэ. Хэрхэн үxсэнийг нь одоогоор олж мэдээгүй боловч, албаныхан юунаас болсныг нь тогтоох ажиллагааг эхлүүлсэн байна. Өмнө нь “OR-59” гэх нэртэй буудуулж үxсэн чонын хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй байгаа бөгөөд АНУ-ын Загас болон Ан амьтан Хамгаалах газраас өнгөрсөн нэгдүгээр сард үнэн зөв мэдээлэл өгсөн хүнийг 2500 доллароор шагнана гэдгээ мэдэгдээд байсан юм.

Судлаачдын хэлж буйгаар “OR-54” үxэх үедээ 3 эсвэл 4 настай байсан гэнэ.

Муж болон холбооны ан амьтан хариуцсан албаныхан Орегоны “Rogue” гэх сүргээс гаралтай чононд зүүсэн хүзүүвчтэй холбогдох гэж хичээсээр өнөөдрийг хүрчээ. Уг сүргийн хүзүүвч зүүсэн өөр нэгэн чоно болох “OR-7” олдсон боловч, дохиолол өгөх ёстой хүзүүвч хэдэн жилийн турш ажиллагаагүй байсан нь илэрсэн тул, сүүлийн хэдэн жил албаныхан хамгаалагдсан амьтдад дахин хүзүүвч зүүх явдлыг түр хугацаагаар зогсоосон байна.

Албаныхан “OR-54” чоныг барьж, мужийн 54 дэх хүзүүвч зүүсэн чоноор бүртгэж байжээ. Энэ чоно бол дээр дурдсан “OR-7” чононы бэлтрэг юм.

Oregon Department of Fish and Wildlife

Орегонд төрсөн “OR-7” бол Калифорнийн хамгийн эхний баримтат кинонд оролцсон чоно бөгөөд энэ төрөл зүйл 20-р зуунд нэн ховордсон аж. Мужийн зүгээс саарал чононуудыг хамгаалалтанд авах нь зүй ёсны хэрэг юм. Орегонд буцаж ирэхийн өмнө эрэгчнээ хайж, шинээр “Rogue” сүргийг бий болгохын тулд олон мянган км явсан байна.

2018 онд “OR-54” аавынхаа замналыг дагаж Голден Стэйт рүү явж байв.

Тэр хоёр ч удаа Орегон дахь гэртээ эцэг эх дээрээ ирж байсан ч, уулзах өдөр хомс байсан гэнэ. Өнгөрсөн намар тэр Невадаг хөндлөн туулжээ. Бүхий л цаг үед тэр явсаар л байв – өдөр бүр дунджаар 20.9 км замыг туулсан байна – эрэгчнээ хайж.

Биологийн Олон талт байдлын Төв дэх баруун эрэг орчмын чононуудыг хариуцсан мэргэжилтэн Amaroq Weiss залуу чононууд гэрээ орхиж явах нь энгийн үзэгдэл болохыг хэлжээ.

California Department of Fish and Wildlife

“Чононууд нэг болон нэг хагас эсвэл 2 нас хүрмэгцээ төрсөн сүргээ орхиж, эсрэг хүйсийн чоныг хайж, өөрийнхөө шинэ сүргийг бий болгохоор шийддэг.”

Чононууд хамтрагчаа хайхдаа шээсээрээ тэмдэг үлдээдэг бөгөөд хэсэг хугацааны дараа эргэн ирж шалгадаг байна.

“Энэ бол шээс-зурвас. Гэхдээ юу гэхээр, “OR-54” хэзээ ч эрэгчнээ олж чадаагүй бөгөөд үүгээрээ бидэнд тухайн газар нутагт тийм ч их чоно үлдээгүй болохыг харуулж байгаа юм.

“Бид “OR-54” чоныг байгалийн жам ёсоороо буюу бусдад алагдаагүй гэдэгт итгэлтэй байна. Чононууд буцаж ирэх нь манай мужийн хүрээлэн буй орчинд үзүүлэх томоохон ололт юм. Калифорни мужийн дийлэнх ард иргэд чононуудыг эргэж ирэх эсвэл эдгэрэх явцыг харахыг хүсдэг.”

“Зэрлэг байгальд чоно байна гэдэг маш эмзэг асуудал. Олон хүнд гэнэтийн санагдах байх. Гэхдээ ганц бие чоно хамгийн ихдээ 4-5 жил амьдардаг юм.”

23
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Jargal Dashzeveg

    Jargal Dashzeveg

    2020/02/18 at 16:35

    Хүзүүвчтэй тэжээвэр чоно

  2. Batochir Enkhbayar

    Batochir Enkhbayar

    2020/02/19 at 15:09

    Mongoliinho mazaalaig hamgaaltand avah yum sn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *