Зурхайн орд болгонд тулгардаг хайр дурлалын харилцааны 7 асуудал: эдгээрийг та заавал шийдвэрлэх ёстой!

2

Хүн бүрийн хувьд амьдралд тохиолдох асуудлууд гэж бий, гэхдээ тэдгээр зүйлс зурхайн ямар ордод төрснөөс шалтгаалж хоорондоо харилцан адилгүй байна. Хэрэв та хумхын ордод төрсөн бол хайр дурлалын асуудал яагаад ээдрээтэй байгааг илэрхийлэх шалтгаан гэж байх ба хэрэв та матрын ордынх бол бүтэлгүй хайр дурлал юуны учир ар араасаа танд тохиолдож, сэтгэлийг чинь шaрхлуулж байгаа нь цаанаа учиртай.

Зурхайн ухаан бидэнд анхаарч, болгоомжлох зүйлсийг сануулахаас гадна хөгжих, өсч дэвжих боломжийг давхар олгодог. Зурхайн ордын онцлог шинж чанарыг хэр их мэдэж авна, төдий чинээ та өөрийнхөө талаар мэдэж авах боломжтой. Дараах бидний бэлтгэн хүргэж буй мэдээлэл нь зурхайн орд тус бүрийн хайр дурлалын харилцаанд тулгамддаг асуудлууд ба та эдгээрийг мэдэж авснаар хайр дурлалын харилцаандаа цаашид юун дээр анхаарах ёстойгоо ойлгох болно. Үр дүнд нь та урт удаан үргэлжлэх сайхан хайртай учирч чадах юм.

Зурхайн орд болгонд тулгардаг хайр дурлалын харилцааны асуудлууд:

Хонь

Tina Gong/Bustle
  1. Маш их тэвчээргүй зантай.
  2. Үргэлж “өөрийнхөө зөв” гэж боддог төрлийн хүн.
  3. Бодохоо болихоосоо өмнө үйлдэл хийж эхлэх хандлагатай.
  4. Хэтэрхий өрсөлдөгч.
  5. Явуулах үед нь явуулж чаддаггүйгээс болж нуруун дээрээ хүнд ачаа үүрдэг.
  6. Хүлээцтэй биш.
  7. Хэрэгтэй үед нь хэн нэгэнд цаг заваа зориулдаггүй.

 

Үхэр

Tina Gong/Bustle
  1. Сэтгэл хөдлөлөө үргэлж хаадаг.
  2. Хэтэрхий их зөрүүд.
  3. Өөрчлөгдөх дургүй.
  4. Явуулах ёстой үед нь явуулж чаддаггүй бас удаан хугацаанд өс санадаг.
  5. Хэрэггүй зүйл дээр харддаг.
  6. Бага зэрэг материаллаг үзэлтэй.
  7. Ямар ч хүнтэй зохицож, хамт байх гэж хичээдэггүй.

 

Ихэр

Tina Gong/Bustle
  1. Хажуу дахь хүнээсээ маш их анхаарал халамж хүсдэг.
  2. Хэтэрхий чалчаа.
  3. Уйдсан үедээ хэн нэгэнд сайн болдог.
  4. Хажуу дахь хүнээ өөрийнхөө эрxшээлд байлгах дуртай.
  5. Хэрүүл маргаан хийх нь элбэг.
  6. Нэг зүйлээ давтах нь таалагддаггүй бас амархан урам хугардаг учир эхлүүлсэн харилцаа нь тэр дороо дуусгавар болдог.
  7. Залхуу хүмүүстэй учир зүйгээ ололцож чаддаггүй бас яарч сонголт хийдэг.

 

Мэлхий

Tina Gong/Bustle
  1. Өөртөө хэтэрхий их анхаарал тавьдаг.
  2. Хил хязгаарыг давдаг.
  3. Бага зэрэг өөрийнхөөрөө бас хажуу дахь хүнээ эрxшээлдээ байлгах гэдэг.
  4. Бусдаас тусламж хүсдэг ч, өөрөө тусалдаггүй.
  5. Ааш зан нь амархан хувирдаг.
  6. Бусдад туслахын ач тусыг ойлгодоггүй.
  7. Сэтгэл хөдлөлөө хэтэрхий ил гаргадаг.

 

Арслан

Tina Gong/Bustle
  1. Тантай хамт байна гэдэг үнэхээр хэцүү.
  2. Хэтэрхий бардам.
  3. Материаллаг үзэл илүү давамгайлсан.
  4. Хажуу дахь хүнээсээ илүү өөрийгөө гэдэг.
  5. Өөрийнхөө өгч байгаагаас илүүг бусдаас шаарддаг.
  6. Өөрт чинь таалагдахгүй байвал гэнэт уурладаг.
  7. Хажуу дахь хүндээ хэт их дараас болдог.

 

Охин

Tina Gong/Bustle
  1. Өөрийг нь гэдэг хүмүүст хэтэрхий шүүмжлэлтэй ханддаг.
  2. Бусдад их зүйл өгөх болон авах нь амархан.
  3. Амьдралаасаа сөрөг энергитэй хүн болон эд зүйлийг яаж гаргахаа мэддэггүй.
  4. Хэрхэн цаг нартай ажиллаж, амьдрахаа зохицуулж чаддаггүй.
  5. Үргэлж ямар нэгэн зүйлд санаа зовж, стресстдэг ба энэ нь хажуу дахь хүнд чинь төвөгтэй санагддаг.
  6. Сэтгэл хөдлөл, дотор хүнээ сонсохоос татгалзсанаас болж өөрийгөө байнга өвтгөдөг.
  7. Шаардлагагүй үед хэрэггүй үг олныг хэлдэг.

 

Жинлүүр

Tina Gong/Bustle
  1. Өөрийнхөө хийх ёстой зүйлээс хэтрүүлэх гээд байдаг талтай.
  2. Ямар нэгэн зүйлийг хийхдээ шууд харилцах дургүй.
  3. Өөртөө цаг зав зарцуулдаггүй.
  4. Заримдаа хэтэрхий яриасаг болдог.
  5. Хайр дурлалын хувьд шийдвэр гаргахдаа муу.
  6. Та бол аймшигтай худалч.
  7. Өөрийг чинь гэдэггүй хүнд хэтэрхий их зүйл зориулдаг.

 

Хилэнц

Tina Gong/Bustle
  1. Хэтэрхий хаалттай.
  2. Дур сонирхол нь амархан буурдаг.
  3. Маш болгоомжтой ба бусдад амархан итгэл хүлээлгэдэггүй.
  4. Өөрийнхөө юманд үнэхээр харамч.
  5. Болохыг хүсдэг хүн шигээ байж чаддаггүй.
  6. Удаан хугацаанд өс xонзон санаж явдаг.
  7. Жижиг зүйлд анхаарлаа хандуулдаггүй.

 

Нум

Tina Gong/Bustle
  1. Тэвчээртэй биш.
  2. Хажуу дахь хүнийхээ асуудлыг шийдвэрлэхэд тусалдаггүй.
  3. Ихэнх нөхцөлд ганцаараа байхыг илүүд үздэг.
  4. Биелүүлж чадахааргүй зүйлээ бусдад амладаг.
  5. Бусдын оюун бодлын хил хязгаарыг давж болохгүй гэдгээ мэддэггүй.
  6. Хэлэх үгээ цэгнэдэггүй.
  7. Амархан уйддаг бас бусдын өмнө сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй.

 

Матар

Tina Gong/Bustle
  1. Бусдыг уучилдаггүй.
  2. Бусдын талаар буруу дүгнэлт гаргаж, алддаг.
  3. Бусдыг өөрөөсөө дээгүүр тавьдаг.
  4. Бүхнийг мэддэг юм шиг аашилдаг боловч үнэн хэрэгтээ юу ч мэддэггүй.
  5. Хажуу дахь хүнтэйгээ зүй бус харьцдаг.
  6. Өөрийг нь гомдоодог хүнийг уучилдаг.
  7. Өөрийнхөө нөөц бололцоог бүрэн мэддэггүй.

 

Хумх

Tina Gong/Bustle
  1. Хэтэрхий биеэ даасан, бусдаас хараат биш.
  2. Сэтгэл хөдлөлөө ил гаргах дургүй.
  3. Тэмцэх чадвар муутай.
  4. Амлалтандаа хүрч чаддаггүй хүнийг амьдралаасаа тэр дор нь холдуулдаг.
  5. Бусдыг бүрэн дүүрэн ойлгодоггүй.
  6. Ирээдүйн талаар ярих дургүй.
  7. Хэрэв хэн нэгэн өөртэй нь санал нийлэхгүй байвал хүндээр хүлээж авдаг.

 

Загас

Tina Gong/Bustle
  1. Хүнд амархан итгэдэггүй.
  2. Ганцаараа байхыг илүүд үздэг.
  3. Бодит байдалд дургүй ба үргэлж ирээдүйг төсөөлөн боддог.
  4. Хажуу дахь хүнээсээ илүү хувийн сонирхолдоо ач холбогдол өгдөг.
  5. Сэтгэл хөдлөлөө буруу арга замаар илэрхийлдэг.
  6. Танд хайр дурлалаас илүү найз нөхдийн нөхөрлөл үнэ цэнэтэй байдаг.
  7. Жижиг өөрчлөлт хүртэл таны дургүйг хүргэдэг.
25
ГоёГоё
13
Ха ХаХа Ха
8
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Delgerdalai Bayartsengel

    Delgerdalai Bayartsengel

    2019/03/16 at 00:59

    unen l bndg kk

  2. zochin

    2019/03/20 at 17:18

    Hamgiin suulchiinhee busadn taarsangui

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *